Orloo.com

Бүрэн хувилбар луу шилжих Бүртгүүлэх Нэвтрэх

Д.ЭНХБАТ ба Н.ЭНХБАЯР - ИХ ХИЙРХЭЛ

...Тэр жил дээ. Монгол Улсын Ерөнхийлэгчийн сонгуулийн өмнөхөн хөдөөний нэг хөгшин  хот ороод ирж л дээ. Саахалт хөгшин нь хотын сонин дуулах санаатай тэднийхээр очиж "Хот орноор сонин юутай вэ дээ?" хэмээн хэрэгт дурлаж. Хариуд нь хот яваад ирсэн хөгшин "Онц ч юмгүй шив дээ хө,  зурагтаар Энхбаяр дарга, эмэгтэй хүний даамск 2 л их гарах юм даа" гэсэн гэдэг.  Яг л тэр хэллэг шиг Монгол Улсын 3 дахь Ерөнхийлэгч  асан Н.Энхбаярыг авилгал, завшлын хэргээр барьж саатуулснаас хойш Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд хэд хоног Энхбаяраар л "амьсгалав"    шив дээ. Хэрэг болгоод нет рүү орох болгонд "эрх нь зөрчигдсөн Энхбаярын тухай" бичмэл болон дүрстэй мэдээнүүд дүүрэн.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 16, Лхагва гариг, 17:34

Үзсэн: 466

БАЯН ХҮНИЙГ БАЛАГ ТОЙРОХГҮЙ

..."Тамирын голын мөсийг долоох шахаж олсон жаахан хөрөнгө"-ндөө эзэн нь байж, Тунгалаг Тамирын хөндийд аархаж нэг, аргадаж нэг амьдарч явсан Итгэлт баяны тухай манай нэрт зохиолч Ч.Лодойдамба гуай сэтгэлийн мухраас арилашгүй сайхнаар өгүүлэн бичсэн.  Баян, ядуугийн ялгааг арилгаж, бүх нийтээрээ "хамтралжсан" нийгэмд өсөж амьдарсан бид, өмнөх нийгмийн баян хүний тухай "Тунгалаг Тамир" романы Итгэлт баянаар л төсөөлж асан.  Хэдийгээр "үзэл суртал"-ын хатуу хяналт дор байсан ч  Ч.Лодойдамба гуай баян хүний "мөн чанар"-ын талаар
эвлэгхэн дүрсэлж чадсан болохоор, энэ дүр бидний сэтгэлд арай л ойр үлдэж чадсан юм болов уу.


Бусдаас илүү мал хөрөнгөтэй байсан хүмүүсийг албадах маягаар "нийгэмчилж", "нэгдэлжүүлж" байсан тухай нилээд сүүл хэрийн дүрслэл нь "Хорин сайхан шараа хоёрхон хулганад идүүлж" орхиод "За яахав ээ, иймхэн юманд хотойх баян биш ээ" хэмээн аагирхаж суусан Жамц баян. Харин мөнөөх "үзэл суртал"-ын "хүчит залуур"-аар, ажилч хичээнгүй, бас "гүйлгээ ухаантай" Жамц баян, "Хүргэн хүү"гийнхээ ажилсаг хөдөлмөрийн "үр шим" -ээр "хамтын хөдөлмөр"-ийн давуу чанарыг "бахдан биширч" байгаагаар бидний "цагаан сар" болгоноор үзэж амждаг "Хүргэн хүү"
нэртэй Монголын уран сайхны кино төгсдөг сөн.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 13, Ням гариг, 14:53

Үзсэн: 980

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа ("Монголчууд Америкт" цуврал ярилцлага-29)

khaliun1Нэг. Намтрын товчоон


-1993 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн
-Солонгос улсад бага дунд сургууль
-2003 оноос АНУ-д ирж дунд болон ахлах сургуульд суралцсан
-2012 онд UCLA \University of California, Los Angeles\ -д элсэн орж байгаа
:2005 онд АНУ-ын Ерөнхийлэгч Ж. Бушийн нэрэмжит шагнал
:2008 онд California Junior Scholarship Federation Honor Award
:2009 онд Лос-Анжелос хотын "Шилдэг монгол сурагч" шагнал
:2011 онд МЗХ-ны "Тэргүүний сурагч" алтан медаль

Хоёр. Харьд өнгөрүүлсэн хүүхэд нас

-Г.Галбадрах: Хаана төрж хаана өсөв?

-Б.Халиунаа: Би 1993 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн гэдэг. Намайг төрсний дараа аав ээж 2 минь Солонгос Улсад ажиллахаар явж би эмээтэйгээ өссөн.Эмээ минь надад их тусалж, нөлөөлж байв. Намайг монголоор сайн ярьж сурахад эмээ л их тусалсан даа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 9, Лхагва гариг, 19:59

Үзсэн: 1696

ХАРВАРДЫН СУДЛААЧ МОНГОЛ БҮСГҮЙ-\цуврал ярилцлага-28\

CIMG0625Нэг.Намтрын товчоон
-Нийслэлийн 23-р дунд сургууль
-Анагаах Ухааны Их Сургууль
-Армийн нэгдсэн эмнэлэгт эмч
-Японы Яманаши АУИС докторын сургалт
-АНУ Харвардын АУИС, Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль дэд профессор

Хоёр. Бага насны дурсамж
-Г.Галбадрах:  Бага насныхаа дурсамжаас хуваалцвал?
-Д.Ганмаа: Би Улаанбаатар хотод төрсөн.  Манай аав Өмнөговь аймгийн Сэврэй сумын хүн.  5 хүү 1 охинтой айлын 5 дахь нь миний аав Адьяагийн Даваасамбуу. Манай эмээ  хүүхдүүдээ том болоход нь том хүү охин 2-оо өөр дээрээ авч үлдээд бусдыг нь” эрдэм ном сур” гээд хот руу явуулсан юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 1, Мягмар гариг, 13:23

Үзсэн: 3562

СОНГОЛТ ба ЛУЙВАР

...Хэрэв дэлгүүрт ороод худалдаж авахаар  таны сонгож авсан хувцасны оронд шал өөр хувцас авчраад "үүнийг л ав" гээд шахаад байвал та уурлах уу? Хэрэв ресторанд ороод сонгож захиалсан хоолны тань оронд шал өөр хоол авчраад "үүнийг л идчих" гээд зогсоод байвал та бухимдах уу? Хэрэв дуртай дуучныхаа концертыг сонгож үзэх гээд билет худалдаж авсан байтал шал өөр, таны тэгтлээ сонирхдоггүй хүмүүс дуулалдаад байвал та гомдох уу?
4 жил тутам Монгол оронд болдог улстөрийн сонгууль буюу УИХ-ыг сонгох болон орон нутгийн ИТХ-ыг сонгох сонгуулиуд нь монголчууд бидний ТӨР барихад оролцож байгаа боломж төдийгүй, Үндсэн хуулиар олгосон сонголт. Лавтайяа сүүлийн 12 жил сонгууль будлиантай болсон хийгээд сонгуулийн явцад луйвар хийсэн тухай маргаан тасрахгүй байгаа. Бидний "7 сарын 1" гэж тодотгон нэрлэдэг сонгуулийн будлианыг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй үймээн болон хувирч эрдэнэт хүмүүний амь нас эрсэдсэн дуулиант үйл явдал ч үүнтэй холбоотой.

Н.Энхбаярын дэлгэсэн баримт
Монгол Улсын экс Ерөнхийлэгч Н.Энхбаяр дуулиант баривчилгаанаас өмнөхөн "УИХ-д суудалтай улстөрийн намуудын удирдлагатай хийсэн зөвлөлдөх уулзалтын тэмдэглэл" нэртэй ҮАБЗ-ийн хуралдааны тэмдэглэлийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дэлгэжээ. \эх сурвалж: масс.мн\ 2008 оны 7 сарын 5 ны өдөр болсон тэрхүү уулзалтад  тэр үеийн Монгол Улсын Ерөнхийлэгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, Ерөнхий сайд С.Баяр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга М.Ганболд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжав, АН-ын УТЗ-ийн гишүүн З.Энхболд, "Эх орон" намын дарга Б.Эрдэнэбат, "Эх орон" намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Чулуунбаатар, "Эх орон" намын УЗ-ийн гишүүн С.Отгонбаяр, "Иргэний зориг" намын дарга С.Оюун,  "Иргэний зориг" намын дэд дарга Ц.Ганхуяг, "Иргэний зориг" намын УТЗ-ийн гишүүн М.Төрбаяр, М.Зоригт, "Бүгд Найрамдах Нам"-ын дарга Б.Жаргалсайхан нар оролцжээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 23, Даваа гариг, 16:10

Үзсэн: 1287

ХОББИ бол АМЬДРАЛЫН НЭГЭН АМТ-"Монголчууд Америкт" цуврал ярилцлага-27

 DSC 1131                                                Алтангургалдайн Ганбат
                                                      Нэг.Намтрын товчоон
-Улаанбаатар хотод төрсөн
-Нийслэлийн 16-р сургууль
-Эрдэнэтийн 5-р сургууль
-ОХУ-ын Новотройцк хотын ТМС
-АНУ Хавайд хэлний сургууль
                                                    Хоёр. Бага насны богинохон дурсамж
-Г.Галбадрах: Бага насны дурсамжаас яриагаа эхлэх үү?
-Ганаа:  Ээж минь Төв аймгийн Баянзүрх \хуучин нэрээр\ суманд явж байгаад намайг төрүүлсэн юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 22, Ням гариг, 14:08

Үзсэн: 2959

ХУУЛИЙН ӨМНӨ АВ АДИЛХАН БАЙЦГААЯ

Монгол улсын иргэн бүр хуулийн өмнө адил тэгш байх ёстой. Хэн боловч дарга цэрэг, баян ядуу, хөөрхөн муухай, хөгшин залуу байхаас үл хамааран хуулийн заалтын дор адил захирагддаг. Энэ бол ардчилал болон шударга ёсны нэгэн баталгаа. Тэгэхээр ямар нэгэн гэмт үйлдэлд сэжиглэгдсэн бол хэн ч бай шалгуулж зөв буруу болон худал үнэнийг тогтоолгон зохих хариуцлагаа үүрч байх учиртай.Ингэж гэмээ нь хүмүүс гэмт үйлдэлд холбогдохгүйг хичээн, гэмт үйлдэлд нотлогдсон хүмүүс олон нийтийн эрх ашгийг хохироосныхоо төлөө нийгмээс тусгаарлагдана. Хуулийн тухай энгийн ойлголт энэ.

Монгол Улсын иргэн, Монгол Улсын Ерөнхийлэгчээр ажиллаж байсан Н.Энхбаярыг  "Эрүүгийн хууль"-ийн тодорхой зүйл ангийн дагуу сэжигтнээр тооцож, мэдүүлэг авахын тулд албадан саатуулсан ажиллагаа өдгөө Монголын олон нийтийн анхаарлыг татаж, нилээд шуугиан дэгдээж буй. Хүмүүс энэ талаар янз бүрийн бодолтой байж, энэ үйлдлийг өөр өөрийнхөөрөө л тайлбарлаж буй. Бид ч энэ талаарх маш олон видео бичлэгүүдийг үзэж, мэдээллүүдийг уншиж байхдаа мөн л өөр өөрийнхөөрөө дүгнэж байна. Буруу ч бай, зөв ч бай ингэх эрхтэй. Би өөрийн бодлоо хуваалцвал:

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 17, Мягмар гариг, 13:21

Үзсэн: 1819

ЗАЛУУ ЯВАХАД ЮМ БҮХЭН ӨНГӨЛӨГ \2 жилийн өмнө хийж байсан ярилцлагаа залууст зориулж дахин толилуулав\

eej narantsetsegiin dund АНУ-ын Чикаго хотод аж төрж байгаа яруу найрагч Хулганайн Тэргэлтэй Залуу насны тухай хөөрөлдсөн тэмдэглэл
                 Залуу явахад юм бүхэн өнгөлөг
                 Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг
                 Хичнээн ч үнгэлээ гэвч хүүхний уруул өнгөлөг
                 Хэрэн тэнүүчлэх дурлал бас өнгөлөг өө
                 Харчуулын гутал тоостойгоо байхад
                 Хашааны жаалууд нустайгаа байхад
                 Дөрвөн улирал шиг дөрвөн нүд ширтэлцэн байхад
                 Дөнгөж л чи над руу талимааран байхад
                 Халтар жаалаар чи захиа өгүүлж байхад
                 Хагархай толины өмнө би гоёж зогсоход
                 Хачин хүйтэн бороо цутгаж байхад
                 Хаширлах сэтгэл бидэнд төрөө нь үгүй явлаа

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 10, Мягмар гариг, 18:51

Үзсэн: 2686

НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА-2 \Сан-Франицискод болсон монгол оюутнуудын уулзалт\

bugdЭнэ 4 сарын 1 ний өдөр Сан-Франициско хотын Emeryville -н Fuor Piont by Sheraton  зочид буудалд Сан-Францискогийн Монгол Оюутнуудын Холбоо буюу MSNOA байгууллагаас "Надад хэлэх үг байна" нэртэй илтгэлийн уралдааныг 2 дахь удаагаа зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд дээрх оюутны байгууллага 5 сар орчим хугацаанд бэлтгэж, АНУ-д суралцаж байгаа монгол оюутнуудад зар сурталчилгаа хүргэн, зохион байгуулалт сайтай явуулахаар зэхэж бэлтгэсэн нь илт мэдрэгдэж байв. Эхний шатанд ирүүлсэн илтгэлүүдээс 9 илтгэлийг шалгаруулан, 2 дахь шатанд уншуулан олон нийтийн анхааралд хүргэлээ.
Энд хэлэлцэгдсэн илтгэлүүдийн агуулгыг товч дурдвал:

1. Ц.Болд-Эрдэнэ  Rockford, Illinois Rock Valley College Major; Accounting

"СЭТГЭЛГЭЭНИЙ ТУРААЛ"
"Тухайн улс орны хөгжил дэвшил өндөр байшин, үнэтэй машинаас бус залуу хүний боловсрол, ёс суртахуунаас шууд хамаардаг" гэсэн ишлэлээр илтгэлээ эхэлсэн тэрээр  илтгэлдээ:

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 10, Мягмар гариг, 18:47

Үзсэн: 1788

ШҮЛС ЦЭР ба ХОГ ХАЯГДАЛ \жижиг хэрнээ том асуудлууд\

...Хаврын хуйсганасан салхи эрчилж, гудамж талбай болон хаа сайгүй байх хог хягдлыг хийсгэн одно. Тэр салхинаас өөрийгөө хамгаалж хамар амаа дарах авч эхүүн муухай үнэртэй салхи хамар цоргиулж, хоолой хорсгох аж. Бухимдсандаа дэмий л хараал урсгаж хаа нэгтээ тургин нулимах боловч төдийлэн нэмэргүй. Мөнөөх салхины аясаар хавь орчны элдэв цаас, гялгар уутны тасархай, хоолны үлдэгдэл, хүмүүсийн нус цэр бүхий элдэв өөдөсхөн агаарт бужигнаж газар буухдаа байшин барилга болон хашааны нөмөр орчимд буун хөглөрөх авай. Өвөлжингөө гэр хорооллын худаг, хашааны булан тохой, орон сууцнуудын завсар зайд мөс болон хөлдсөн элдэв шингэн зүйлүүд хаврын ээвэр наранд гэсч хэвгий газар даган урсана. Хаа нэгтээ хөлдсөн уснаас гадна элдэв ялгадас болон муудсан хоол, элдэв төрлийн шингэн хаягдлаас эхүүн муухай үнэр ялгарч хамар цоргих авай. Гэнэ алдаж аль нэгэн шавар мэт зунгааралдсан зүйл дээр гишгэхдээ нэгэн цочиж огло харайн, муухай болсон гутлаа харан бухимдана. Учир мэдэхгүй балчир хүүхдүүд тэр л элдэв заваан шавар шавхай дунд хөгжилдөн наадаж, тэдний хувцсан дээр наалдсан элдэв нянгаар баялаг хог хаягдлыг хэн ч үл анзаарах авай.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 3, Мягмар гариг, 6:51

Үзсэн: 1195

АМЕРИКИЙН МОНГОЛ ХУУЛЬЧ

Батхандын Золжаргал

...Тэр нэгэн зун J-1 визээр Америкт ирсэн монгол оюутнуудтай холбоотой асуудлаар хуульчийн туслалцаа хэрэгтэй болж, Б.Золжаргалтай холбогдож байсан юм. Түүнээс хойш бид хааяадаа утсаар ярина. Ямартай ч өнөөдөр Америкт албан ёсоор хуулийн мэргэжлээр ажиллаж байгаа түүний тухай энэ ярилцлагадаа оруулахыг зорьсон. Өнгөрсөн жил Лос-Анжелост очихдоо бид 2 уулзаж, энэ ярилцлагыг хийлээ.

Нэг. Намтрын товчоон

-Улаанбаатар хотод төрсөн
-Нийслэлийн 14-р дунд сургууль
-ГХДС-ийн герман хэлний анги
-Берлиний Чөлөөт Их Сургууль
-Сан-Франциско  City College
-Glendale University College of Law

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 1, Ням гариг, 20:37

Үзсэн: 2438

ТӨР минь "ХИШИГ"-ээ ХАЙРЛА \жижиг хэрнээ том асуудлууд\

 

...Хэн нэгэнд зүгээр л мөнгө өгвөл эхэндээ гайхаж баярлана.  Дахиад өгвөл талархаж баярлана. Үргэлжлүүлээд өгвөл дасч эхэлнэ. Байнга өгөөд байвал чамлаж эхэлнэ. Огт өгөхөө байчихвал уурлана.
Хэн нэгний амьдралд элдэв асуудал тулгарах үед ээж аав нь байнга тусалж дэмжин, өрөвдөж хайрлаад , өмнөөс нь элдэв асуудлуудыг нь шийдээд байвал оюун санаа нь энэ байдалд дасч "залхуурал" -д автан амьдралд идэвхгүй хандаж эхэлдэг.  Өмнөө тулгарах элдэв асуудлыг өөрийн толгойгоор бодож шийдэхийн оронд, хэн нэгэн зөвлөж туслан өмнөөс нь шийдвэр гарган асуудлыг шийдэхийг хүлээнэ. Ингэхгүй бол хэн нэгэнд гомдож тунин, өөрийгөө өрөвдүүлэхийн тулд хийж болох муу бүхнийг л хийж эхлэх. Архи ууж согтон, агсам тавин шогтоно. "Би ядарсан дорой арчаагүй хүн, та нар намайг өрөвдөж хайрласангүй" хэмээн асгартал уйлж, арав таван төгрөг салгаж дөнгөнө. Мөнгө өгөхгүй бол элдэв аргаар залилан хийж нэр хүндээ "шаварт хутгаж" орхих. Яван явсаар энэ байдалдаа өөрөө ч дасч "нээрээ ч би арчаагүй дорой хүн" хэмээн өөрөө өөрийгөө өрөвдөх авч хайрлахгүй. Эцэст нь уураг тархи нь хатангиширч, "амьдрал ямар ч утгагүй" мэт санагдаж эхлэх авай. Өөрөөс нь илүү сайн яваа нэгнийг харах бүртээ хорсон бухимдаж, "унаж доройтон над шиг болоосой" хэмээн атгаг сэтгэлдээ тэчьяадан гаслана.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3 сарын 29, Пүрэв гариг, 18:12

Үзсэн: 605

External links are provided for reference purposes. The World News II is not responsible for the content of external Internet sites. Template Design © Joomla Templates | GavickPro. All rights reserved.

Дээшээ Бүтэн хувилбар