ХАМТДАА ТУУЛСАН 40 ЖИЛИЙН НӨХӨРЛӨЛБичсэн С.Б.Бат-Эрдэнэ
Энэ нийтлэл 7 видеотой! 2 сэтгэгдлүүд Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 10, Пүрэв гариг, 16:31 Үзсэн: 701 ЗУРГААН ЖИЛИЙН МӨРӨӨДӨЛ /Аян замын тэмдэглэл/Бичсэн Б.Бат-Эрдэнэ Эдүгээгээс зургаан жилийн тэртээ одоогын энэ ажилдаа ороод хагас жил орчим болж байсан тэр үед өдийгөөс арай эрт байсан юмдаг уу даа, зурагтаар мундаг хунгарласан цастай газрыг анх удаа харж билээ. Гудамлаад засчихсан хирнээ хэдэн км үргэлжлэхийг бүү мэд, уртаас урт цасан хавцал гэх үү, цасан гудам гэх үү, хаашаа л харна цавцайсан цагаан цаснаас өөр юу ч харагдахгүй газар аж. Тэгсэн хирнээ автобус автобусаар дүүрэн аялагчид нэг хэсэг нь ирж байхад нөгөө хэсэг нь буцаад явах бөгөөд ер хүний хөл тасардаггүй нь харагдах аж. Миний хувьд амьдралдаа ийм их цас ер үзээгүй байсан бөгөөд 1973-74 оны өвөл л минйи амьдралдаа үзсэн хамгийн их цастай, хамгийн хүйтэн өвөл л байсан боловч Толгойтод байх бага нагацын маань хашааны ард хунгарласан 3м орчим цас өдгөөг хүртэл миний үзсэн супер зузаан цас байсан ажгуу. Өглөө хичээлдээ гаран автобусны буудал хүрэх тэрхэн зуурт л хэдийгээр орос цэргийн кавказ малгайг чихийг нь буулган бүчлээд пальтоныхоо захыг байдгаар нь босгоод ноосон ороолтоор зөвхөн хоёр нүдээ л гарган дангинатал нь ороочихсон хирнээ тэр өвөл хэд, хэдэн удаа чих, хацар минь тасхийж, ус гүйн цэврүүтэж хөлдсөн нь үнэхээр хүйтэн өвөл байсных байж. Ах маань хойно Москвад сурч байсан бөгөөд захиандаа сонирхуулж бичсэнээр “Автобус, тролейбус болон трамвайнуудын будаг нь халцарч, ховхортлоо хүйтэрч байгаа...” гэсэн мөртүүд нь яг одоо ч нүдэнд минь харагдах шиг, үнэхээр миний энэ яваа насандаа үзсэн хамгийн хүйтэн бөгөөд, хамгийн их цас унасан жил тэр байж л дээ. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 4, Баасан гариг, 19:31 Үзсэн: 1161 НААМБАР-ВАН НЬ ХАРИУЛАХ УУ? НАМБАРЫН ХҮҮ НЬ ХАРИУЛАХ УУ?Бичсэн С. Б.Бат-Эрдэнэ …МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсантай холбогдуулан АТГ өнөөдөр хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр, Мөрдөн шалгах хэлстийн дарга Д.Цоодолсэнгээ, Мөрдөн байцаах тасгийн дарга Э.Амарбат болон Н.Энхбаярыг шалгаж байгаа хамтарсан ажлын хэсгийн төлөөлөл болох Улсын мөрдөн байцаах газрын дэд дарга Б.Батбаатар нар ирсэн байв.Хэвлэлийн бага хурлыг Э.Амарбат эхлүүлэн Н.Энхбаярт холбогдуулан шалгаж буй үйлдлүүдийн талаар мэдээлэлээ. Холбогдуулан шалгаж буй үйлдлүүдэд үндэслэн түүнд эргүү үүсгэж байгаа юм байна. Өргөө зочид буудал, Улаанбаатар таймс нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг хууль зөрчин үнэгүйдүүлж, хувьчилж авсан. Япон улсаас бэлэглэсэн телевизийн тоног төхөөрөмжүүдийг хууль бусаар гартаа оруулан ТВ9 байгуулсан гэх зэрэг үйлдэлд 21147024 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Дээр дурдсан хэргийг АТГ болон УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэсэг тогтоож, 21147924 тоот хэрэг үүсгэн хамтарсан мөрдөн байцаах хэсэг байгуулж, өдгөө энэ хэрэгт мөрдөн байцаалтын хэрэг явуулж байгаа ажээ. 2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр тооцжээ… Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 15, Ням гариг, 7:25 Үзсэн: 3014 ХУВЬСГААЛЫН ТОХИРОО НЬ БҮРДСЭНИЙ УЧРААС...Бичсэн Б.Бат-Эрдэнэ
Тиймээ, хувьсгаалын тохироо нь бүрдсэний учраас би бичиж байна. Бид бичиж байна. Ялангуяа “Бидний үеийнхэн” бичиж байна. Мөн бидний залгамж халаа, залуу хойч үеийнхэн маань ч бас бичицгээж байна. Гэхдээ би, бид, бидний үеийнхэн болон залгамж халаа, залуу үеийнхэн маань бусдаас онцгойдоо, лагдаа, илүү ухаантайдаа бичээд байгаа юм биш, ердөө л хувьсгаалын тохироо нь бүрдсэний учраас уржигдарын өдрийн түүхийг миний үеийнхэн, харин өчигдрийн өдрийн түүхийг бидний залгамж халаа залуу үеийнхэн маань өөрийн нүдээр үзэж, биеэр туулсан амьдралаа гоёчлолгүй байсан байдлаар нь, алагчлалгүй алдаа оноотой нь, яг л байсан байдлаар нь дүрслэн бичиж, түүхчлэн үлдээж байгаа даа чухам гол нь байгаа юм. Гэвч бид цагийн эрхээр цаасан дээр биш цахим техникээр, цахим ертөнцөөр бусдад дамжуулж, кийборд хэмээх өнгөтөөр нь, амьдаар нь, чухамдаа бол “би одоо” бичлэгтэй хольж амьдаар нь, амплагедаар нь үзүүлэх боломжтой үзэг бэхээр, монитор хэмээх хуудсан дээр мундагууд нь арван хуруугаараа, мунхаг нь яааг над шиг хоёр долоовроон чилээн байж өөрийн үзэж туулсан амьдралаа өнгөтөөр хөөгөөд ирж байгаа нь л гайхалтай ажгуу. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 7, Бямба гариг, 19:06 Үзсэн: 993 НАКАЖИМА НЬ НААШИЙННН???Бичсэн C. Б.Бат-Эрдэнэ
Энэ талаар бусдад бодит жишээ татан байж ярьж, хэлж, зөвлөхгүй бол насны эрэмбэ, надад байх өөрийн совесьт хэмээн орчуулагддаггүй гэгддэг орос үгэнд баригдаад , ёстой мэдэж байж, мэдэхгүй царайлан дуугүй дүлий дүмбэ оргин суух зүрх хүрсэнгүй. Уг нь ч бид совесьт гэдэг үгийг соц- ийн үед чаминчирхаж модархож хэлээд хэвшчихсэнээс биш эр хүний жудаг, хүний мөс гэсэн монгол хэллэг байдаг л даа. За, за оршилоо өндөрлөн бодит жишээ рүүгээ орох уу даа. БОДИТ ЖИШЭЭ №1 ОД БҮСГҮЙН МОД БОЛЖ МОДОО БАРЬСАН ТҮҮХ ...Накажима нь наашийннн? Наагаад журагтаар гараад байгааннн???... хэмээн хэлээ хазан эрхэлж, хэлтэй устай дүү нараасаа лавлах хэрэг гардаг юмаа. Уг нь бол Накажима сан нь зурагтаар гарах нь тийм ч сонин үзэгдэл биш. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3 сарын 28, Лхагва гариг, 5:25 Үзсэн: 2155 МИНИЙ АНХНЫ ЭХНЭР \Насан багын дурсамж\Бичсэн C. Б.Бат-Эрдэнэ ...Хүүхэд гэхэд сонин байлаа ч Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3 сарын 2, Баасан гариг, 21:37 Үзсэн: 1956 ХАР ШУБА*-Т ЭМ НАЙРУУЛАГЧБичсэн Сартуул Б.Бат-Эрдэнэ Утас дуугарлаа. Авлаа. -Байна уу? -Байна, Баагий ахаа. Энэ монгол оронд чинь эзэн гэж байна уу? Бидний баялагыг харийнхан зүгээр л авчихсан байна шүү дээ. Та энэ нэвтрүүлгийг үзээрэй... Видеог энд дараад үзээрэй! Үзлээ. Гэхдээ гүйцэд ч үзсэнгүй. Алтаар гулгихаасаа айгаад үзсэнгүй. Аймаар юм байна, еэ базар вааний хумпад. Цаана чинь энэ дэлхий дээр байдаггүй цул алт, бүр Дубайн хоёр ихэр цамхагаас ч өндөр цул алт монголд байна гэнээ. Бүр дөрвийн дөрвөн шижирийн орд байна гэнэм. Цаана нь түүнийгээ гүйцэхгүй л болохоос биш өөр өчнөөн жижигхэн шижирийн ордууд байна гэнэ. Шижир олох болгондоо нэр өгдөг тэр ёсоор тэр гадны хулгайчууд ч манай баялаг болох тэр их шижирийн ордуудад бүгдэд нь нэр өгчихсөн байна гэнэ. Номхон бор, Хар сүүл, Ухаа толгод \Ухаа худаг биш шүү гэж нэвтрүүлэгч сануулж байна билээ\ гэгээд өчнөөн шижирийн орд нээчихсэн, цаашаагаа явнаа, болоогүй гээд сайхан авч өгч байна. Тэр “Эндри гоулд” гэгээд Айванхомайнзын охины, охины, охины, охины, охины, охины, охины, охины... хэдэн ч охин компаний юм отгон охин нь гэмээр жижиг компани тэр олон шижирийн цул ордыг эзэмшдэг гэнээ. Юун тэр Таван толгой, юун тэр Оюу толгойн нүүрс орхи цаашаа гэнэ. “Эндри гоулд” гэдэг нэрээ нэвтрүүлэгч, эрхэмсэг сэтгүүлч хөтлөгч залуу “элэггүй бүхэл алт” гэж орчуулж байна. Уг нь хольцоогүй цул алтыг монголоор бол ганцхан үгээр “ШИЖИР” гэдэг юм шүү дээ. Уг нь Айванхомайнзын хувь эзэмшсэнээс Рио Тинтогын хувьцааг эзэмшсэн бол хамаагүй илүү байсан... гэдэг мессеж тэд илгээж байна. Массыг айхтар турхирч байна. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2 сарын 12, Ням гариг, 20:46 Үзсэн: 1279 УХРАХ УУ? ЭС БӨГӨӨС УРАГШЛАХ УУ? \Эргүүтэх үү? Эс эргүүтэх үү? Эрэгцүүлэл\Бичсэн Б.Бат-Эрдэнэ
Энэ хорвоод хоёрхон төрлийн амьтан л амьд байдаг юм. Бэрхшээлийн өмнө сөхрөх үү? Эсвэл бэрхшээлийг даван туулахаар тэмцэх үү??? \Киноноос сонссон онч мэргэн гоё үг\
Эрхэмсэг уншигч авхай би таныг соён гэгээрүүлэхийн үүднээс таныг аль ангилалд нь багтддагыг танаас асууя, та аль ангилалд нь хамаарагддаг вэ? Үүний тулд бяцхан явган шог өгүүлье л. Анагаах ухааны түүхээс Манай эриний өмнөх 2003 он: - Бие чинь таагүйтвэл өвс ид. Манай эриний 1000 он: - Бие чинь таагүйтвэл бөөд очиж бөөлүүл. 1800 он: - Бөөгөөр бөөлүүлэх нь буруу номтны ёс. Лам багшаар ном уншуул. 1921 он: - Ламд очиж ном уншуулах нь бурангуй ёс. Эм уу. 1980 он: - Наад эм чинь хуучирсан, энэ антибиотикийг сайн уу. 2000 он: - Антибиотик дэмий лам дээр очиж ном уншуул. 2002 он: - Лам дэмий, бөө дээр очиж бөөлүүл. 2003 он: - Бөө дэмий, өвс идчих. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн нам эдгээнэ… Энэ бол өнөө цагийн хэллэгээр онигоо буюу анекдот хэмээх явган шог. Гэвч бас “Онигоо ч гэсэн үнэн байхаа, тийм ээ” гэх нэгэн хэллэг байх. Хоржоонтой, айн? Яг л ийм юм өнөө үед болоод байх шиг. Хаалга тогшлоо. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2 сарын 5, Ням гариг, 2:17 Үзсэн: 1143 ЁС ЁМБОГОР, ТӨР ТӨМБӨГӨРБичсэн Сартуул Б.Бат-Эрдэнэ Наран нутагт ирэхийнхээ өмнөхнөөс анх алдар нэрийг нь сонссон, ирсэнээсээ хойш сургаар мэдэх, эдүгээгээс бараг дөрвөн жилийн өмнө ганцхан удаа биеэр уулзаж учирч явсан яг нэгэн үеийн андтайгаа санамсаргүй тааралдаад нэгэн оройг баахан хуучилж сайхан өнгөрөөв дөө.-Хммм, за даа энэ чинь ч сайхан залдаг Баагий шүү дээ, урьд өмнө ганц удаа тааралдсан хүнтэй юугаа хуучилдаг юм, сайхан шаах гар юм аа... гэгээд үсчээд ороод ирэх нөхдүүд бол байгаа. Би мэднэм. Гэвч харийн нутагт амьдарч буй нутаг нэгтэн, тэр дундаа яг нас чацуу, үе тэнгийн, нэгэн үеийн бүтээгдэхүүнүүд, амьдарч асан орчин тойрон, нөгөө л миний ад үздэг \зарим нэг хомээнтчидийн хэлдэгээр тэр шүү дээ\ соц нийгмийн үед хүүхэд, залуу насаа өнгөрөөж, өсөх идэр насандаа шилжилтийн гэгдэх үеийг туулалцаад одоо өнөөдрийн энэ өдрийг хүртэл техник, технилогын өндөр хөгжилтэй, дэлхийн тэргүүлэх гүрэнд оршин суугаа, ядаж байхад сонсдог дуу хөгжим, сонирхдог спорт, улс төрийн үзэл бодол гэгээд ам нийлүүлээд, сайхан буруулан, ам уралдуулаад өгөх зүйл үнэнээр олон байх аж. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1 сарын 19, Пүрэв гариг, 1:02 Үзсэн: 1308 ЁЛКИ ПААЛКИБичсэн Сартуул Б.Бат-Эрдэнэ
Орос хараалын үгээр гарчигаа тавьчихлаа, хүлцэл өчье! Ёлки паалки- махчилвал: “Гацуур нь саваа болмор”, харин утгачилвал:
“Сүлд мод нь сөнөж Сүлд хиймор нь үхмэр” нэг ёсондоо монголоор бол “Модоо барьж хувхайрмар” гэсэн сайхнаас сайхан хараалын үг. Уг нь бол паалки гэж мөчирлөж цагаалсан уртаараа байгаа гуалинг нэрлэдэг ч орос хэл ядуу болохоороо гэрт засагдах 2 метр ч хүрэхгүй одой гацуурыг гөлийтөл нь цагаалж мөлжлөө гэхэд саваа төдийхөн боловч паалки гэсэн ганцхан үгээр орлуулах буюу. Монголоор бол өөрөөр гуалингаа богиносгож хуваагаад дүнз гэж нэрлэх агаад гарт баригдах хэмжээний нарийнийг нь л саваа гэдэг ажгуу. Угтаа бол гартаа бариад савж болно гэсэн санаа л даа. Орос хараалууд ч эвгүй дээ, эвгүй “Эхийг чинь охно доо” гэж эхлээд юу ч гэж харааж мэднэ. Ёлки паалки бол магад ч үгүй хамгийн зөөлөн, цэвэрхэн хараал нь ч байж магадгүй л юм. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1 сарын 7, Бямба гариг, 4:11 Үзсэн: 1779 |