"Сарны хэлхээ нулимс" яруу найргийн цэнгүүн
Нийтлэгдсэн огноо 2009 оны 11 сарын 24, Мягмар гариг, 3:29 Бичсэн Я.Баатар Үзсэн: 929
Сарны хэлхээ нулимсСадарч гар дээр минь дусална.
Сархаданд хөлчүүрхэх адил
Сэтгэл гүнээ хөвөлзөнө.
"Сарны хэлхээ нулимс" яруу найргийн цэнгүүн
Хүний сайн муугаар аврагдаж арчигдаж явахдаа
Хүлэг морьдын нуруун дээрээс омог сүрээ бадраасан
Хүдэр сайхан эрсийн домгоор түүхээ дуулсан
Хүрэл зэвсгийн үеэс Чингисийг дамжсан их Монгол улсын
Тусгаар тогтнолын ойд зориулан 11 сарын 26-ны өдөр болно.
Хониныхоо нэхийд өлгийдүүлж хорголон дөлөнд шатаж
Хойморь тусах сарны ховдогхон гэрэлд баясч
Хүчит дэлхийн хоногт дөрвөн цагаар нүүдэллэсэн
Хүний дээд эрхмийн бодгалийг гүйцээсэн Монголчууд
Та бүхнийг урьж байна.
Болох цаг: 6:00pm
Болзоот газар: 542 San Juan ave, San Francisco, CA 94112 (монгол сүмийн байранд)
Жич: Тусгайлан бэлдсэн хөтөлбөр бүхий энэ үдэшлэгт шүлэг сонирхогч хүн бүхний
өмнө микрофон нээлттэй байж, сэтгэл нь хөөрч догдолсон та бүхний цэнгүүн байх болно.
Харилцах утас: 415 312 9456 Я.Баатар, 510 717 1935 Б.Мөнхдэлгэр
Толгой шүргэм өндрөөр хараацай шувууд нь дүүлсэн
Төмпөн савны амсраар тагтаа болжмор нь жиргэсэн
Төрөл олон шувуудын жиргээнд өглөө бүр нь уянгалдаг
Төрсөн нутаг Монголынхоо сайхныг бахдан дуулцгаая.
Очирпүрэвийн Ганбаатар.
Хал цэргийн дууль
Хэрэн хэрэн нисэх хээрийн түмэн шувуудыг
Харан харан хөөрсөн хүний бяцхан хүү би
Ээжийн өврөөс унаж ардын армид явлаа
Энх цагийн харуулд аавын хөвгүүдтэй зэрэгцлээ
Суман хурдан хөлгийн шувуун чадлыг бахдаж
Суран тэлээнд хүлээтэй түмний дээгүүр нислээ
Хоёр мянгын өндрөөс хотол олноо ширтэж
Хорин насны шидийг бахдуулж явсан минь тэрээ
Алтан дэлхийн өнгөөр алаглаж явсан залуу нас
Амин зүрхний эгшигээр хайрлаж жаргасан эх орон
Агссан зэвсэг бүрэн армийн эгнээнд жагссан
Атар насны шидийг гайхуулж явсан минь тэр ээ
Хүч чадал нь гайхагдсан эзэн Чингисийн удам
Хүдэр цэргийн хуаранд эгнэн жагссан хөвгүүд
Хэнтий нутгийн хүүгийн хараа мэлмийг шалгуулж
Хан тэнгэрт цойлсон хангарьд шиг дүүлсэн нисгэгч ээ
Бүсгүй хүний хайраар булиглах зүрхээ бэртээж
Бүтэн сайны маршийг гүйцээж явсан цэрэг ээ
Ялалтын маршийн дуугаар жагсаалын сүрийг бадрааж
Ярайсан цэрэг эрсийн тушаалыг өгсөн түрүүч ээ
Тэнгэрт тулсан уулсын цэцэгт өндөр модонд
Тэргэл бага насны идийг гайхуулж өсөхдөө
Салаа мөчир бүхнээр сармагчин адил дүүлж
Самар жимсний байлдаанд шалгарч тодорсон хойчийн цэрэг ээ
Бор амьдралын нугачаанд болжмор шиг нисч явахдаа
Бар арслангын зоригоор байлдаж тоглож өсөхдөө
Сум шиг исгэрэн ирэх чулуун мөндөр дундуур
Шуурга шиг дайрч ороод чоно шиг цохиулсан байлдагч аа
Хүрэн улаан цусаа туулын гол шиг урсгаж
Хүрдэн дэлхийд Чингисийн нэрийг дурьдсан хүүхэд нас
Халуун элгэн нутгаа хамгаалж байлдсан мэт
Хатан зоригт итгэлтэйгээр халаагаа өгсөн хойчийн байлдагч аа
Тавын дүнг ярайлгаж дүнгийн хүснэгтээр гоёсон
Танхил бяцхан хүүгийн эрдмийн тэрхэн ширээнээ
Тал нутгаа мана гэж зарланг эхлэн барьж
Танкийн хошууг долоосон эхний жилийн шинэ цэрэг ээ
Япон толгойг ороон наймын тоогоор гүйсэн
Ямар өндөр шалгуураар хайрцаглаж гүйсэн жагсаал
Ядарсан задарсан олны хил хэмжээг барихаар
Ялалт амжилт бүхний эв нэгдлийг бататгахаар
Зүүн баруунаас дуудагдсан зүсэн бүрийн хөвгүүд
Зүсэр бороонд жагссан цээж нүцгэн эрчүүд
Зүйл бүрийн хатуужилд зүлэг дамнан мөлхсөн
Зөгий шиг шуугин дайрсан хоёр дахь жилийн цэрэг ээ
Бадарч мандсан Монгол барлаг зарцалсан эзэнт гүрэн
Байлдаан самуунд ядараад бударч салсан эмгэнэл
Бүрэнхий орчлон гэгээрч бүтэн улс бичигдэж
Бүгд найрамдах улсын хилийг хамгаалсан байлдагч аа
Эр цэргийн бүртгэлийг эх орон надад заяасан юм
Ээж хүний хайранд эр бие минь торнисон юм
Алтан талаа чимэж алаг цэцэгс шиг бойжсон юм
Арван сараа гүйцээж өлгийн даавуунаа ойчсон юм
Өндөр тэнгэрийн дууг энэ биендээ олсон юм
Өргөл ээжийн хайрыг өр зүрхэндээ хадагласан юм
Өөдөсхөн чинээ биенээ өөрийн эх орноо бахдаж
Өн мөнхөд Монголоо залгаж төрсөн эр цэргээ би
Алтай Хэнтийн аврага уулс, ариун шүтээн бүхнээ
Алдарт Нацагдоржийн шүлгээс адис аван өсөхдөө
Агаар ус баялаг бүхнээ гайхагдахийн учирыг таньж
Ариун эх орноо гэсэн өөрийн итгэлтэй хүмүүжсэн юм
Хүсэл баярын дуугаар хүний орчлонд түгээж
Хүдэр цэргийн суниалтаар арав давсан цэрэг
Хүлэг морьдын шандсаар хүрдэн дэлхийг туулсан
Хаан Тэмүүжингийн халааг хадаглаж үлдсэн цэрэг ээ
Эх орныхоо хэвлий дээгүүр мөлхөж
Энэ газар шороогоо алтнаас ч үнэтэйг ойлгосон юм
Эр цэргийн формод ижилдэн дассан нөхдөө
Эх орны минь халуун цус болохыг таньсан юм
Дугаар бүхний цаана ёслож зогссон цэрэг эрс
Дархан хилийн манаанд нүд цавчаагүй хилчин эрс
Дурлал хайрын шороонд мөлхөж боссон энхийн байлдагч
Дурсамжаа ингээд үлдээх хал цэргийн сүүлчийн өвөг өө
Хэрэн хэрэн нисэх хээрийн түмэн шувуудыг
Харан харан хөөрсөн хүний бяцхан хүү би
Ээжийн өврөөс унаж ардын армид явсан юм
Энх цагийн харуулд аавын хөвгүүдтэй зэрэгцсэн юм
Аавын гараас алдарч арав алхалгүй шургаж
Алтан дэлхийн хөрсөнд шороон царайлсан бага нас
Харуулдаж ойчсон сорвиор эр биеийг чимэж
Халуун элгэн нутгаа хайрлаж өссөн эр цэрэг ээ
Мөрөөдөлдөө генералын погантай сэтгэлдээ гэнэн эндүүрэлтэй
Мөрөндөө буу мөрлөсөн шугам ангийн байлдагч
Мөнхийн гэсэн эх орноо миний гэж хамгаалсан
Малгай тавин ёслосон хал цэргийн дууль энээ.
Га. ( Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. )
Зар оруулахдаа анхаарах зүйлс!!!
Та хэн нэгнийг доромжилсон, гүтгэн дайрсан, хараалын үг хэрэглэсэн, бүдүүлэг авир гарган бичсэн, ямарваа нэгэн Вэб хуудас сурталчилсан үг өгүүлбэрүүд оруулж болохгүй!!! Зар оруулж буй хэрэглэгч нь үнэн зөв мэдээлэл оруулах ёстой! Хэрэв ямарваа нэгэн тааламжгүй зар орсон тохиолдолд бидэнд дээр байрлаж буй Мэдээлэл илгээхээр мэдэгдэнэ үү!!!
Энд орж буй бүх зар мэдээлэлд Орлоо-Инфо ХХК ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй болно!!!















