Orloo.com

Бүрэн хувилбар луу шилжих Бүртгүүлэх Нэвтрэх

Сугалааны тохирол

Орлоогийн картны сугалааны тохирол:

1.Sweepstakes#: 12398 100$-н утасны карт болон Орлоо Үзүүштэй буланг үзэх 3 сарын эрх

2.Sweepstakes#: 12362 50$-н утасны карт болон Орлоо Үзүүштэй буланг үзэх 2 сарын эрх

3.Sweepstakes#: 12415 30$-н утасны карт болон Орлоо Үзүүштэй буланг үзэх 1 сарын эрх

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 11 сарын 2, Даваа гариг, 14:54

Үзсэн: 768

''Би орьё'' танин мэдэхүйн хөгжөөнт чат нэвтрүүлэг

 Өнгөрсөн хагас сайн өдөр Залуучуудын ''Би орьё'' танин мэдэхүйн хөгжөөнт чат нэвтрүүлэг амжилттай болж, анхны шагналын эзнээр ''Usa zaluu'' нэрээр орж ирдэг чатны маань байнгын гишүүн шалгарлаа. Шагнал нь Орлоо.ком-н видеог үзэх 1 сарын эрх байлаа. Энэхүү чат нь Орлоо.ком, Найзууд.ком-н Аудио видео чат ба оролцох хүсэлтэй байгаа залуучууд та бүхэнд үргэлж нээлттэй шүү.

 ''Би орьё'' чат нэвтрүүлэг маань хагас сайн өдөр бүрийн орой Вашингтон Ди Сигийн цагаар 20:00 цагаас, Улаанбаатарын цагаар бүтэн сайн өдрийн өглөөний 9:00 цагаас явагдах юм. Дараагийн хагас сайны орой уулзацгаая залуусаа!!!
Анхны ''Би орьё'' чат нэвтрүүлгийн видеог та бүхэндээ хүргэж байна, энд дарж ороод үзээрэй. Дууны чанар жаахан тааруу байгаа, үүнийг дараа дараагийн удаад засаж сайжруулна.  Өөрсдийнхөө сэтгэгдлээ үлдээхээ мартуузай!!!

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 2 сарын 25, Даваа гариг, 10:09

Үзсэн: 5011

Цахим цагийн ээлжит зочноор Realtor Цолмон оролцлоо

 

1-р сарын 13-ны өдрийн Bашингтоны 19:00 цагаас явагдсан “Цахим цаг” чат нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Long and Foster компанийн Realtor Батцэнгэлийн Цолмон хүрэлцэн ирж, АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн  өнөөгийн уналтын үед байшин худалдан авсан хүмүүст тулгарч байгаа санхүүгийн бэрхшээлтэй асуудлаас гарах арга замууд, энэ үед байшин, үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж байгаа бол та өөрийгөө хэрхэн бэлдэх,  энэхүү хямралын үе цаашид хэрхэн үргэлжлэх бол зэргийг ярилцан санал бодлоо солилцлоо.

Аудио бичлэгийг цааш унших дээр дарж ороод сонсно уу!!!

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 1 сарын 14, Даваа гариг, 5:32

Үзсэн: 3281

Долгор Плоетз: Сайхан амьдарья, байртай больё

houseВашингтон хотноо байрлах Oрлоо.ком вэбсайт болон “15 минут +” телевизийн студийн хамтын бүтээл “Цахим цаг “ интернэт чат нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Риалтор Долгор Плоетз оролцлоо. Бид чатанд холбогдсон үзэгч, сонсогчдын хамтаар түүнтэй гар утсаар холбогдож, мэргэжилтнийхээ үнэтэй зөвлөгөөг хүлээн авснаа бүрэн эхээр нь толилуулж байна.

-Сайн байна уу, “Цахим цаг”-ийн хамт олон, мөн онлайнаар холбогдсон нийт үзэгчдийн өмнөөс Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо Вашингтон хотноо өдрийн 3 цаг /2007 оны 11-р сарын 4-ны Ням гариг/ болж байна. Та сайхан амарч байна уу? Бидний дуу хоолой Танд сайн сонсогдож байна уу?

Сүүлд шинэчлэгдсэн: 2007 оны 12 сарын 9, Ням гариг, 7:20

Үзсэн: 3424

“Цахим цаг” чат нэвтрүүлгийн зочид мэргэжлийн зөвлөгөө өгнө

Одоо яг чатруугаа орно уу

Цахим цаг “ чат нэвтрүүлэг orloo.com дээр явагдаж эхэлснээс хойш 10-р сарын 27-ны өдөр буюу энэ Ням гаригт хэдийнээ 3 дахь дугаараа явуулахад бэлэн болоод байна. Бид анх товлосныхоо дагуу Ням гариг бүр АНУ-ын нийслэл Вашингтон хотын цагаар 15.00 цагаас чат нэвтрүүлгээ эхлүүлэн, нэг цагийн турш үргэлжлүүлэн явуулсаар байгаа билээ. Энэ удаагийн дугаарын маань гол онцлог нь  бид нэвтрүүлгийнхээ хүндэт зочныг Блүүмингтон хотоос утсаар хүлээн авч,  чатаар холбогдох хүмүүсийн асуултанд шууд хариулах, харилцан санал сэтгэгдлээ хуваалцах, зөвлөгөө авах боломжийг хангах нөхцлийг бүрдүүлсэнд оршино. Өөрөөр хэлбэл, 10-р сарын 27-ны өдөр манай студийн зочноор эмч Б.Сэлэнгэ оролцож, Flu Shot буюу ханиадны вакцин, Tylenol хэмээх хүүхдийн өвчин намдаах тариа, Staph infection зэрэг Таны болон таны бяцхан үр хүүхдийн тань эрүүл мэндийн асуудлаар ярилцаж, тус мэргэжилтнээс зөвлөгөө авах боломжийг олгож байгаа юм. 
Харин дараа дараагийн дугаарт буюу 11-р сарын 3-ны өдөр, манай студийн зочноор Realtor Долгор Ploetz хүрэлцэн ирж, АНУ дахь өнөөгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтын үед Та бүхэн амины орон сууц, байр худалдан авах, зарахтай холбоотой харилцаан дээр чухам юуг анхаарах, цаашид энэ байдал хэрхэн үргэлжлэх бол гэсэн таамаглалыг Та бүхний хамт дэвшүүлэн харилцан саналуудаа солилцож, зарим нэг асуултанд хариулт авах боломжийг бүрдүүллээ. 
Дараа дараагийн нэвтрүүлэгт өөр өөр төрлийн мэргэжилтэн хүмүүсийг оролцуулах тул Та бүхэн манай нэвтрүүлэгтэй үргэлж цуг байж, өөрсдөдөө хэрэгтэй мэдээллүүдийг олж авч, санал бодлоо хуваалцахыг уриалж байгаагаас гадна өнгөрсөн хугацаанд бидэнтэй хамт байж, “Цахим цаг” чат нэвтрүүлэгт  холбогдон оролцсон бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлж, цаашид улам идэвхтэй оролцохыг хүсэж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 2 сарын 15, Баасан гариг, 20:44

Үзсэн: 3296

External links are provided for reference purposes. The World News II is not responsible for the content of external Internet sites. Template Design © Joomla Templates | GavickPro. All rights reserved.

Дээшээ Бүтэн хувилбар