Orloo.com

Бүрэн хувилбар луу шилжих Бүртгүүлэх Нэвтрэх

Автомат гараж

 iRobot гэх мэт кинон дээр нь үнэхээр гайхалтай гараж гардгийг та санах байгаа бизээ. Тэгвэл тэр нь огт зөгнөл биш болжээ.

 

Robotic Parking Systems Компаниас санал болгож байгаа энэхүү гараж нь үнэхээр гайхалтай ажээ. Яагаад намайг ингэж дуу алдаад байгааг та гайхаж магадгүй. Та бодвол хаа нэг газар очоод эхлээд хаана тавих гэж хайн хамаг уураа барчихаад дараа нь яаж гарганаа гэж хамаг уураа бардаг л биз дээ? Энэ гараж нь тэгвэл бүрэн автомат гайхалтай хийцтэй багтаах барилгаасаа шалтгаалан 20 – 200 машиныг нэг дор бүрэн хүлээн авч бүрэн гаргаж чадна. Энэ бүхэн бүрэн автоматжисан робот гаражийн туслалцаатай хийгдэнэ.

 

auto garage

Та машинаа лифтэнд оруулж тавиад гарахад таны машиныг робот зөөн байх ёстой байрлал давхар луу аваачин таньд буцааж гаргаж авахад зориулсан үнэмлэх гаргаж өгнө. Та хулгайд алдана гэж айлтгүй хэн машиныг авч байна өгч байна гээд бүгд бичигдэнэ.

 

Үнэхээр гайхалтай биш гэж үү?

 

Дэлгэрэнгүй мэдээлэл болон бичлэгийг robopark авч үзээрэй

 

External links are provided for reference purposes. The World News II is not responsible for the content of external Internet sites. Template Design © Joomla Templates | GavickPro. All rights reserved.

Дээшээ Бүтэн хувилбар