Orloo.com

Бүрэн хувилбар луу шилжих Бүртгүүлэх Нэвтрэх

Монголчуудын бүтээсэн хиймэл дагуулыг сансарт хөөргөнө

Монгол Улсын үндэсний анхны хиймэл дагуулыг сансарт хөөргөх болсноо залуу судлаачид, зохион бүтээгчид өчигдөр зарлалаа.

Олон улсын стандартад нийцсэн техник технологийг ашиглан монгол хүний оюун ухаанаар бүтээсэн хиймэл дагуулийг хөөргөх нь Монгол улсын нэрийг олон улсад дуурсгах нэгэн том бахархал мөн.

Тиймээс Б.Төгөлдөр, Ц.Нандинбаатар, Э.Батбаяр нарын залуус 2006 онд энэ санаачилгыг гарган хичээл зүтгэлтэй ажилласан нь үр дүнгээ өгчээ. Тэдний нэг Б.Төгөлдөр өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Лос-Анжелес хотод болсон олон улсын хуралд оролцсон байна. Тэгэхдээ холбогдох байгууллагынхантай уулзаж, 2013 оны нэгдүгээр улиралд АНУ-ын пуужинд Монголын үндэснийхээ хиймэл дагуулыг суурилуулан хөөргөхөөр тохиролцсон аж.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 13, Ням гариг, 6:00

Үзсэн: 796

Е-Нээлттэй сургууль дээр MicroSoft-ийн IT Academy-ийн Online Live Meeting хийлээ

Microsoft компаниас сар бүр дэлхий нийтэд байгаа салбар болон төлөөгчиддөө зориулсан явуулдаг  шууд Онлайн сургалт, уулзалтыг Microsoft компаний Монгол дах албан ёсны төлөөгчийн газартай хамтран 2012 оны 3-р сарын 22-нд Е-Нээлттэй сургуууль дээр анх удаа зохион байгууллаа. Уулзалтаар МТ болон боловсролын салбарт үйл ажиллагаа явуулах Microsoft компаний салбар IT Academy-ийг байгуулах эрх зүй, хамтарсан Мicrosoft-ийн сертификеттэй Мэдээллийн Технологийн сургалтуудыг зохион байгуулах, багш нарын е-Хичээлийг бэлтгэх лицейнзтэй програм хангамж, багш нарт зориулсан сургалт, бусад үйл ажиллагааны талаар онлайн асуулт хариулт, ярилцлага, уулзалт хийлээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3 сарын 24, Бямба гариг, 4:38

Үзсэн: 803

“Apple” корпорацийн нэгж хувьцаа анх удаа 526.29 ам.долларт хүрлээ

Tim Cook1997 онд тус корпорацийн нэгж хувьцаа 3.19 ам.доллар болж, дампуурлын ирмэгт хүрч байсан ч iPhone үйлдвэрлэж эхэлсэн нь жинхэнэ эргэлт болсон юм. “Apple”-ийн хөрөнгө одоо 460 тэрбум ам.долларт хүрчээ.

“Apple”-ийн сэргэн мандалт Стив Жобстой салшгүй холбоотой бөгөөд корпорацийн амжилт компьютерээс эхэлж, тэгээд iPod тоглуулагч удалгүй iPhone,  iPad-аар үргэлжилсэн билээ. Өнгөрсөн сард “Apple” сүүлийн гурван сарын цэвэр ашгаар шинэ дээд амжилт тогтоосноо зарласан юм. Тус корпорацийн  2011 оны сүүлийн гурван сарын цэвэр ашиг өмнөх оны мөн үеийнхээс 118 хувиар буюу 13.06 тэрбум ам.доллараар өссөн байна. Цэвэр ашгийн дээрх үзүүлэлт АНУ-ын корпорацийн түүхэнд урьд хожид байгаагүй аж.

Стив Жобс 1980-аад онд Цахиурын хөндийд “Apple” корпорацийг үндэслэсэн боловч арваад жилийн дараа корпорациас халагдсан юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2 сарын 28, Мягмар гариг, 12:32

Үзсэн: 1341

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ЭЦГҮҮД

yahoo

-Алдартай интернет компаниудыг үүсгэн байгуулагчид яагаад төслөө орхиж явдаг вэ

1995 онд Дэвид Филтэй хамтран алдарт “Yahoo!” сайтыг үүсгэн байгуулсан Жерри Янг компаниасаа халагдлаа. Их хэмжээний үргүй зардал гаргаж байгаа энэхүү хайлтын системийг “Microsoft” компанид худалдах ажиллагааг Янг бүтэлгүйтүүлсэн нь “Yahoo!”-ийн хувьцаа эзэмшигчдийн дургүйцлийг хүргэсээр ирсэн. Тэгвэл интернет-компани байгуулсан зарим нэг нь эсрэгээрээ төслөө ид хөгжиж байгаа үед нь эсвэл цаашдаа хөгжих найдвар бий болсон үед нь орхин явсан байдаг. Энэ талаар дор өгүүлсү.

YAHOO!

Жерри Янг- “Yahoo!” –г үүсгэн байгуулж нэгэн үе тус компанийн Ерөнхий захирлын албыг хашиж байсан Жерри Янг (Jerry Yang) энэ сарын 18-нд компаниа орхин явах шийдвэр гаргасан билээ. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа тэрбээр “Yahoo!”-оос гадуур өөр төслүүдэд ажиллах цаг нь болжээ” гэдгээр тайлбарласан юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2 сарын 17, Баасан гариг, 16:02

Үзсэн: 744

ДЭЛХИЙН ХААНААС Ч, ХЭЗЭЭ Ч МОНГОЛЫН ТЕЛЕВИЗИЙН СУВГУУДЫГ ҮЗДЭГ БОЛЛОО

logo1Техник, технологи үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед телевиз, суурин утас гэх мэт зөвхөн гэр болон албан байгууллага дээрээ суурин хэлбэрээр хэрэглэдэг байсан бидний амьдралын өдөр тутмын салшгүй хэрэглээнүүд хөдөлгөөнд орж эхэллээ. Энэ юу гэсэн үг вэ? Өнөөдөр мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч дэлхийн томоохон компаниуд телевиз, суурин утас болон бусад үйлчилгээг өөр дээрээ дэлгэцтэй бүхий л зөөврийн төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж эхлээд байгаа билээ.

Дэлгэцтэй төхөөрөмж гэдэгт бүхий л төрлийн зөөврийн болон ширээний компьютерууд, таблет, ухаалаг гар утаснууд гэх мэт интернэтэд холбогддог төхөөрөмжүүд орж байна. Энэ жишгийг дагаад мэдээлэл, холбооны цогц үйлчилгээг хүргэгч Юнивишнийн зүгээс үргэлж шинийг эрэлхийлж, шинэ технологид дурлаж байдаг өндөр мэдрэмжтэй хэрэглэгчдээ дэлхийн хөгжлөөс хоцроохгүйн тулд UNIVISION ANYWHERE шинэ бүтээгдэхүүнийг зориулж байна.

Univision Anywhere гэж юу вэ?

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2 сарын 11, Бямба гариг, 16:29

Үзсэн: 1342

Megaupload.com хаагдлаа

thumb_004-kim-schmitz-rtr-jpg_395708Internet дэх томоохон сайтуудын нэг болох файл шэйрлэх буюу файл түгээх үйлчилгээ үзүүлдэг megaupload.com сайт өнөөдөр хаагдсан байна. Сайтыг үүсгэн байгуулагч буюу эзэмшигч Kim Dotcom буюу Kim Schmitz -г өнөөдөр өөрийнх нь Аукланд дахь цайзаас баривчилжээ. Энэхүү ажиллагааг АНУ болон Шинэ Зеланд нийлсэн 70 цагдаагийн хүчээр 10 гаруй хувийн эзэмшилд нэгэн зэрэг явуулсан бөгөөд сайтын маркетингийн албаны дарга, ерөнхий инженер буюу хамтран үүсгэн байгуулагч зэрэг хүмүүсийг хууль бусаар оюуны өмчийг тараасан гэдэг үндэслэлээр баривчилсан байна.

Хэдийгээр АНУ -н Justice Department -н хэлж буйгаар энэ нь одоо конгрессд өрнөж байгаа SOPA болон PIPA -н тулаантай хамааралгүй гэж байгаа авч энэ үйлдэл нь хэрвээ SOPA болон PIPA батлагдвал олонхи сайтуудын ирээдүй хэрхэн харлаж болохыг үзүүллээ гэж хэлж болно. Ким Дотком баривчлагдахдаа "Бидэнд нуух зүйл юу ч байхгүй" гэж хэлжээ. Шүүх хурал ирэх Даваа гарагт үргэлжлэх бөгөөд Megaupload болон тэдний өмч хөрөнгө, эзэмшигч болон тухайн сайтын 150 сая бүртгэлтэй хэрэглэгч чухам хэрхэхийг таамаглах боломжгүй байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1 сарын 21, Бямба гариг, 23:09

Үзсэн: 1312

Kodak дампуурлын хуулийн 11-р заалтын хамгаалалтанд багтахаар шүүхэд хандлаа

kodakИнтернэт болон технологи сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжин асар их өөрчлөлтүүдийг хийж байна. Шинэлэг зүйл, шинэлэг санаа гарган ажиллаж байгаа Аpple, Nikon, Canon гэх компаниудын бүтээлүүд олон нийтийн таашаалыг хүртэн бизнесээ өргөжүүлэн энэхүү хэцүү үе шаттай орчинд амжилттай ажилласаар байна.

Сайны хажуугаар саар зүйлс ч их. Өндөр хурдацтай өөрчлөлтүүдийн зах зээлийн жамаар олон арван компаниуд үүд халгаа барих шалтгаан болоод байгаа. Олон арван жижиг дунд бизнесууд үүд хаалгаа хаан том акуулууд гэж ярьдаг корпарацуудын хөлд нь үрэгдэж эхэлдэг нь жам гэхээр. Сүүлийн жилүүдэд тохиолдоод байгаа их хямралыг “Eastman Kodak” компани өөрсдийнхөө хэрээр хичээж байсан ч өнөөдөр компанийнхаа вэб хуудаснаа АНУ-ын шүүхээс дампуурлаас хамгаалагдах хүсэлт гаргаснаа мэдэгджээ. 2003 оноос хойш 13 үйлдвэр, 130 лабратор, 47.000 ажилчидаа ажлаас нь чөлөөлсөн байна. “Eastman Kodak” компани  мэдэгдэлдээ худалдан авагчдын хувьд худалдаа хэвэндээ явагдах тухай мэдэгджээ. Тэгэхлээр шууд алга болохүй бизнесийг дахин зохион байгуулалтаас өөр зүйл биш бөгөөд зөвхөн АНУ-д үйл ажиллагаа явуулж буй охин компаниудад л хамаатай болохыг мэдэгдээд байгаа аж.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1 сарын 20, Баасан гариг, 14:27

Үзсэн: 472

Wikipedia 1 өдөр ажиллахгүй

Wikipedia-гийн англи хэл дээрх хувилбар 01/17-ны шөнө дундаас эхлэн 24 цагийн хугацаанд ажиллахгүй. Гэхдээ энэ нь зөвхөн англи хэл дээрх хувилбарт хамаатай юм байна.
4 цаг ажиллахгүй байх хугацаанд тус хуудсаар зочилсон хүмүүс Онлайн оюуны өмчийн хулгайг зогсоох акт (SOPA) болон Оюуны өмчийг хамгаалах актын (PIPA- Protect IP Act) тухай мэдээллийг л олж харах боломжтой байх гэнэ.

Уг шийдвэрийг “Википедиа”-г үндэслэгч Жимми Уэйлс редакторууд болон бичээчдийнхээ санал асуулгын үр дүнд гаргажээ. Учир нь тус сайтынхан энэхүү үйлдлээрээ АНУ-ын эрх баригчдын хэлэлцэхээр зэхэж буй "Интернэтийн ертөнцөд оюуны өмчийг хамгаалах тухай" хуулийн төслийн (Stop Online Piracy Act) эсрэг тэмцэх зорилготой юм байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1 сарын 19, Пүрэв гариг, 1:21

Үзсэн: 477

Мэдээллийн Технологийн Оны шилдэг хүмүүс тодорлоо

“Монголын Хөгжлийн Гарц” төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр 9 дэх жилдээ зохион байгуулж буй Мэдээллийн технологийн “ОНЫ ХYН-2011” шалгаруулалтын шилдгийн шилдгүүд 2011 оны 12-р сарын 28-нд тодорлоо.

Мэдээллийн Технологийн салбарын Оны шилдгийн шилдгээр:

МАНЛАЙЛАГЧ
Ж.Бат-Эрдэнэ, Засгийн Газрын тохируулагч агентлаг Мэдээлэл Шуудан Харилцаа Холбоо Технологийн Газрын дарга

ПРОГРАМ ЗОХИОГЧ
С.Ганзориг, Скай Си энд Си ХХК-ийн Ахлах инженер

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1 сарын 5, Пүрэв гариг, 1:04

Үзсэн: 601

Итгэхийн аргагуй хуулиуд

1461. Хятад улс бол видео тоглоомын болон цахилгаан бараа, компьютерийн дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгч нь билээ. Тэр дундаа консол буюу видео тоглоомыг бараг дан ганц хятадад үйлдвэрлэдэг гэж хэлж болно. Хачирхалтай нь уг видео тоглоомыг худалдаж авах буюу хэрэглэхийг хятадад хориглосон байдан байна. Учир нь засгийн газар нь видео тоглоомыг хүүхдийн тархи толгойг хий дэмий зүйлсээр дүүргэдэг гэж үзжээ. Уг хоригийг бүр 2000 онд тавьсан байна. Гэхдээ энэ нь тэднийг тоглоом тоглодоггүй гэсэн үг огт биш. Дэлхийн шилдэг тоглоомуудын нэг болох World of Warcraft тоглоомын хамгийн их хэрэглэгчид нь хятадад байдаг бөгөөд үүнийг нь ч ойлгосон уг тоглоомыг хөгжүүлэгч Blizzard студ Панда гэх тоглогчийг төрлийг шинээр оруулж ирсэн юм. Түүнчлэн хятадын засгийн газар нь хоригдлуудыг уг тоглоомоор тоглуулж олсон тоглоомыг эд зүйлс буюу виртиул мөнгө хувцас хэрэглэл зэргийг борлуулж ашиг олдог гэнэ.

2. Хятад ганцаараа видео тоглоомыг хорьсон улс биш гэнэ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1 сарын 3, Мягмар гариг, 18:02

Үзсэн: 1057

External links are provided for reference purposes. The World News II is not responsible for the content of external Internet sites. Template Design © Joomla Templates | GavickPro. All rights reserved.

Дээшээ Бүтэн хувилбар