Orloo.com

Бүрэн хувилбар луу шилжих Бүртгүүлэх Нэвтрэх

АНУ-ын Монгол тамирчин зүүн бүсийн бөхийн аваргын мөнгөн медал хүртлээ

nyam12010 оны 9 сарын 4-5-ны өдрүүдэд Америкийн зүүн бүсийн аварга шалгаруулах бөхийн тэмцээнд 25-н муж улс оролцсон тэмцээн хоёр өдрийн турш явагдаж дууслаа. MID-WEST GRAPPLING CHAMPIONSHIP UNITED STATES AMERICA тэмцээнд амжилттай барилдсан бөх Нямаа Энхээдээ баяр хүргэе!

Маш эрчимтэй хөгжиж буй энэ бөхийн спортын талаархи бага ч  гэсэн мэдээллийг хүргэхээр интернет ухаж мөн тамирчиныхаа багштай ярилцаж мэдээлэл цуглуулсан юм. Энэ нь нэг тамирчины талаар бичсэнээс илүү дээр мэдээлэл болох болов уу. Энэ бөхийн төрөл нь хэдийгээр олон зуун жилийн өмнө японоос гарал үүсэлтэй ч энэ спорт нь Бразил, Америк, Япон, Англид өндөр зэрэгт хүртэл хөгжиж өнөөдөр бөхийн шилдэг спорт хэмээн дэлхийн спорт өндөр хөгжсөн орнуудад  нь үнэлэгдэх болсон.

JIU-JITSU-г Англи, австрали , хойд, мөн өмнөд америк,  япон зэрэг олон орнууд бөхийн спортын шилдэг нь хэмээн үзэж буй. 2016 онийы бразилийн олимпид орж байгаа юм байна. Хамгийн хүнд хэлбэрээр нь холимог тулааныхан тоглодог.
1.   ММА & UFC - холимог тулаан
2.   submission   - бөхийн
3.   grappling     -   бөхийн
4.   jiu-jitsu        -    бөхийн
5.   judo             -    бөхийн
jiu-jitsu- нь өөрөө  хүнд хэлбэрийг нь хэрэглдэггүй. Энэ нь олимпид оруулах зорилготой байсан ба мөн бүх нийтийн дунд өргөн дэлгэр хөгжүүлэхийн төлөө ажилладаг.

JIU-JITSU -н бусад бөхийн болон тулааны төрлүүд нь
MMA & UFC -д  ёс-зүй талаасаа чих хазах, үс зулгаах, нүд рүү хатгах,  гэх мэтийн есөн зүйл төрлийг хориглосон байдаг бол арга мэхүүдийг дүрэмдээгүй бас хориглоогүй.
submision -  бөх 12
grappling   -  бөх  15
jiu-jitsu       -  бөх  26
judo           -   бөх  31 - н зүйлийн ёс-зүй  арга мэхүүдийг хориглосон байдаг  байна.
Үүнд: Зарим хориглосон мэхнүүд:
MATA LEO WITH FOOT
SLAM FROM THE GUARD
LEG LOCKS
CERVICAL(only without chokes)
BICEPS LOCK
SLAM FROM THE GUARD
CERVICAL LOCK(only without chokes)
SCISSORS TAKEDOWN
HEEL HOOK

GI - gear - энэ нь бөхийн кумона-тай  барилдана хувцаснаас хаанаас ч барьж болдог.
no - GI - энэ нь хувцасгүй буюу хувцаснаас барьдаггүй. Богино өмд нимгэн цамцтай мөн дээгүүрээ нүцгэн ч барилдаж болдог, зөвхөн богино өмдтэй.
Дээд бөхийн таван төрөлд дүрмийн хувьд ижил үйлчилдэг хувцастай хувцасгүй төрлөөрөө. ( жудо зөвхөн кумона-тай  барилддаг)

Нямаа Энхээгийнхээ барилдааныг үзэхээр хүүгийн хамт очсон юм. Хүү маань ч Энхээ ахыгаа дагаж бэлтгэлд явж эхлээд байгаа. Манай бөхийн жинд олон сайн бөхчүүд оролцон  барилдсанаас  эхний 4 - н барилдааныг
1 -  арм баар өчих мэхээр цэвэр
2 - арм тринглэ шоук боох  мэхээр цэвэр
3 - оноогоор
4 - оноогоор тус тус ялалт байгууллаа.
5 - аваргын төлөөх барилдаан байлаа. Өчигөнд орж цэвэр ялагдсан.

nyam2Тамирчны медалийн өнгө нэгхэн секундэд хувирч болдог, ганцхан долийн дотор амжилтын үзүүрээс атгаад ч тавьж болдгийг үүний өмнөх олон улсын тэмцээн дээр Энхээ маань маш сайн ойлгосон. Энхээ маань дасгалжуулагч багшийнх нь ярьж байснаар дэвжээн дээрээ гараад ёстой л бөхийнх нь хийморь нь сэргэдэг гэлтэй хурц хөдөлгөөнтэй уран барилддаг бөх юм.

Дээлээ нөмрөөд даруухан  сууж байсан монгол бөх
Дэвээд гарахаараа харцаг шонхорын сүр хүчийг үзүүлдэг
Дэлхийд гайхуулсан монгол бөхийн эд хавь гэсэн мөр толгойд орохын хажуугаар монгол эрчүүд дэвжээн дээр хийморьлог бөгөөд цусандаа дайчин удамтай хүмүүс юм гэж л бодож суулаа би.

Ер нь зарим тамирчин хүн энгийн байх үе, дэвжээн дээрхи хоёр нь хол зөрөөтэй харагддаг гэдэг. Тэгээд ч  найзууд нь Энхээд хэт даруу хүн дорой харагддаг юм шүү гэж хэлдэг байх гэж бодогдож байлаа.
Энхээгийн клубын олон арван америк бөхчүүд нэг нэгнийхээ барилдааныг дэмжиж байсны дээр Энхээг барилдах үеэр Энхээг тэгээрэй ингээрэй ингээд өгөөч тэгээд өгөөч, наадах чинь яадарчихсан байна штэ, минут, секунд үлдлээ болж байна болж байна гэж өөриймсгөөр  дэмжиж хашгирч байх нь бахархалтай сайхан санагдаж байсныг хэлэхгүй өнгөрөх аргагүй.
Тэр олон зуун хүн дотор ганц монгол барилдсаныг ч хэлэх үү, би тэрүүхэн зуур найзыгаа хараад огшиж байлаа.
do not do pretty hard things come on man, гэж хашгирч байсан нь холимог тулааныхаа мэхийг хийж торгуулж болохгүй шүү гэсэн үг байлаа. Зарим үгнүүдийг нь бичвэл хэтрүүлсэн болчих вий хэмээн бодов. Мөн хүү бид 2-ыг Энхээгийн найзууд ирлээ гээд элэгсэг дотно угтаж авсан юм.

NYAMАмeрикт нэг ийм сайхан хамт олон дотор ороод өөрөө л хичээвэл туслаад дэмжээд явчихдаг юм байна гэж ойлгогдож байлаа. Нэг эхэлчихвэл 14-н дэвжээн дээр зэрэг барилдаанууд их шуурхай түргэн явагддаг юм байна. 5 минутаар 3 тойрогт, дараагийн барилдах бөх хэзээд бэлэн байдаг. Гарсан бөхчүүд 10 секундэд хожих ч тохиолдол ч байдаг учир барилдахад бэлэн бөхчүүд зөрөөд шууд гардаг.
Хүнд мэхнүүд хийж барилдаж байгаа бөхчүүд ихэнх нь цагаасаа өмнө хүнд байдалд оруулж гар хөл өчих мэхнүүд болон боох мэхээр хожил авч байлаа. Мэхнүүдийн нэгэнд нь  орчихвал мултарч гарах гэдэг асуудал хэцүү бололтой. Харин аваргын төлөө барилдах  бөхчүүдэд нэг цаг орчим амрах бололцоо олдож байсан. Энэ хооронд нь миний ойлгосоноор медал гардуулах болон бичиг дансныхаа ажлаа амжуулдаг болов уу.

Ингээд 4-н  барилдаан хийсний дараа аваргийн төлөө барилдахаар үлдэж  багштай нь ярилцаж танилцах боломж гарлаа. Багш нь цагдаагийн офицер хүн ажлынхаа хажуугаар бөхөд хорхойтой учир бөхийн клубын эзэн, ахлах багш хийдэг ажээ.Өөрөө бөхийн их мастер дэлхийн аварга цолтой мөн дүрэмгүй тулааны аварга хүн аж.
Манай клуб нь холимог тулааны клуб, тулаан болон бөхийн бүхий л төрлөөр уралдаан тэмцээнд оролцдог, түүгээрээ санхүүжиж клубаа авч явдаг.
А - зэрэглэлийн тив, дэлхийн хэмжээний сайн тамирчид ч бий.
Б - зэрэглэлийн муж улс олон улсын хэмжээндээ сайн үздэг сайн тамирчид ч бий.  Мөн түүнээс дооших түвшинд барилдаж байгаа сайн тамирчид ч олон байдаг.
nyam1Энхээ no-GI - буюу хувцасгүй jiu-jitsu-ийн төрөлдөө сайн барилдаж байгаа бэлтгэл дасгалаа үнэн сэтгэлээсээ маш идэвхтэй хийдэг, мэдээж  өдий хэмжээнд барилдаж буй тамирчин бяр, хурдтай, толгой нь сайн ажиллаж байж амжилт гаргана. Хэвтээ барилдаандаа их авьяаслаг тэсвэр хат сайтай бөх,  энэ жил шагай, тохойн бэртэл гэмтэл нь бүрэн эдгэрсэн сайн байгаа гэлээ.
Б - зэрэглэлийн олон улсын хэмжээний тэмцээнүүд
А - зэрэглэлийн дэлхийн аваргад одоо тоглож байгаа Randy Couture болон  Mark Colman-ийн жишээгээр тоглоод байх боломжтой.  Энхээ ч өөрөө би тэдгээрээс насаар дүү би үлгэр жишээ авах болно гэж ярьдаг шүү дээ гээд инээж  байсан.
Энхээгийн өнөөдрийн амжилтыг дүрэмгүй тулаанд олон жил бэлтгэл хийсэн тоглосон туршлага нь  хөтөлж байгаа болов уу гэж байлаа.
Ирэх сард new york-д болох олон улсын тэмцээнд орох эрхтэй болж байгаа ба амжилтаасаа  шалтгаалж 2010 оны дэлхийн аваргад орох үгүй нь шийдэгдэх гэнэ.

Энхээг дагуулаад бие халаалтын заал руу явах зуур би нэг аяга халуун цай өгчих гэсэн боловч  дасгалжуулагч нь ууж хэрэггүй ус ч 2-3 балгаас илүү хэрэггүй гэнэ.Энхээ маань балга ус балгаж аваад бие халаалтын заал руу багшийгаа даган хоёр бөхийн хамт явлаа. Нямаа Энхээдээ цаашдийн ажил, амьдрал, их спортдоо өндөр амжилттай, бусдад булган сүүлтэй байгаарай гэж ерөөгөөд сайн дасгалжуулагч болоорой хэмээн хүсэе!


Бөхөө дээдэлдэг жирийн нэгэн иргэн
Ганганхүү Wisconsin USA

External links are provided for reference purposes. The World News II is not responsible for the content of external Internet sites. Template Design © Joomla Templates | GavickPro. All rights reserved.

Дээшээ Бүтэн хувилбар