Orloo.com

Бүрэн хувилбар луу шилжих Бүртгүүлэх Нэвтрэх

Манчестер Сити-д 44 жил хүлээсэн Английн аваргын цомыг авчирлаа

Манчестер Сити-д 44 жил хүлээсэн Английн аваргын цомыг авчирлаа

Серхио Агуерогийн шүүгчийн нэмэлт цагт хийсэн гоол Манчестер Сити-д 44 жил хүлээсэн Английн аваргын цомыг авчирлаа.

Энэ тоглолтын өмнө Манчестер хотын хоёр баг хоюул 86 оноотой Английн Прьемер лигийг тэргүүлж байсан бөгөөд Ситигийнхэн гоолын зөрүүгээр тэргүүнд нь бичигдэж байлаа.

Сүүлийн тоглолтондоо хожил байгуулж байж аваргын цомоо баталгаажуулах болсон Манчестер Сити өөрсдийн Этихад цэнгэлдэх хүрээлэндээ доод лиги рүү унахгүй нь төлөө тэмцэлээ үргэлжлүүлж буй Күйнс Парк Рэнжерсийг хүлээж авсан бөгөөд тоглолтын эхнээс санаачлагыг авч довтолж эхэлсэн.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 13, Ням гариг, 22:45

Үзсэн: 65

Лондонг зорих тамирчдаа хотлоороо дэмжье!

Лондонг зорих тамирчдаа хотлоороо дэмжье! Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ зун болох Лондонгийн ХХХ олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчидтай уулзаж 99 хоногийн дараа эхлэх энэхүү спортын хамгийн том өрсөлдөөний талбарт хүч, хурд, ур чадвар, авхаалж самбаагаа сорих баг тамирчдад амжилтын хур буулгах урам хайрлаж, бэлтгэл сургуулилтын явцтай танилцлаа. Спортын төв ордонд байрлах жүдо бөх, бокс, хүндийн өргөлт, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдын заал танхимаар зочилж Лондонг зорих эрхээ авсан болон эрх авахаар зорьж байгаа тамирчид, дасгалжуулагчидтай уулзаж тэдний дэвшүүлсэн зорилт, бэлтгэл сургуулилтийн явц, санал бодлыг нь сонслоо.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 10, Пүрэв гариг, 21:28

Үзсэн: 683

Лондонгийн олимп эхлэхэд 104 хоног үлдлээ

“Бээжин 2008” зуны ХХIХ олимпийн наадмаас анх удаагаа Монголын баг тамирчид хос алт, хос мөнгөн медаль хүртэж дэлхийн 204 улсаас 173-ыг нь ардаа орхиж 31 дүгээр байрт шалгарсан нь гурван сая хүрэхгүй хүн амтай улс гэхэд үнэхээр гайхамшигтай амжилт. Мөн Бээжингийн паралимпийн наадмаас анх удаагаа алтан медаль хүртсэн. Харин энэ бахдам амжилтаа 104-хөн хоногийн дараа эхлэх “Лондон 2012” зуны ХХХ олимпийн наадмын талбарт бататгах нь манай тамирчид, дасгалжуулагчид болон монгол хүн бүрийн чин хүсэл, эрхэм зорилт. Монголын баг, тамирчдаас “Лондон 2012” олимпийн наадамд оролцох эрхийг өнөөдрийн байдлаар 14 тамирчин албан ёсоор аваад байна. Мөн параолимпийн эрхийг есөн тамирчин авсан. Хөнгөн атлетикийн холын зай буюу марафон гүйлтийн төрлөөр Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од Монголын тамирчдаас хамгийн түрүүнд салхи хагалж Лондонгийн олимпийн анхны эрхийг өвөртөлсөн. Түүний араас Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпийн мөнгөн медальт, буудлагын тамирчин О.Гүндэгмаа, холын зайн гүйгч, ОУХМ Л.Отгонбаяр нарын эмэгтэй тамирчид Лондонг зорих эрхээ гардсан.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 15, Ням гариг, 8:04

Үзсэн: 667

ДС 2011-2012 шувтаргын тоглолт боллоо

hulbumbug.Өнгөрөгч Ням гарагт Урт-гүүр нэртэй хөлбөмбөгийн талбайд Ди Сигийн тойргийн тоглолтоос шалгарч үлдсэн багуудын медалийн төлөө тоглолт тун ч ширүүн өрсөлдөөнтэй болж медалийн эзэд цомын аварга баг тодорлоо. Энэ өдөр эхлээд 3-р байрын төлөө Чулуу баг Монгол соёлын төв багтай эн тэнцүүхэн өрсөлдөн 1-1 оноогоор тэнцэж ялагчаа торгуулийн цохилтоор шийдлээ. Чулуу багаас Билгээ, Сүхээнээ, Тоомий нар цохилтоо амжилттай гүйцэтгэж харин Монгол соёлын төв багаас Бэлэгхүү, Батсүх, Тамир нар (угааж) Хосоо нэг бөмбөг хийж 3-1 харьцаагаар Чулуу баг хүрэл медалийн болзол хангалаа. Цомын төлөөх тоглолт ДС-н шонхорууд баг, Эвсэл багтай ахиад л учраа таарлаа. (Дэлгэрэнгүй дээр дарж тэмцээний зургуудыг үзнэ үү!)

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3 сарын 28, Лхагва гариг, 5:48

Үзсэн: 796

Олимпоор овоглосон «Монгол хүн»

magvanДэлхийн 205 орныг эгнээндээ нэгтгэсэн хүн төрөлхтний эрхэм­лэн дээдэлж ирсэн спортын тал­барт ариун шударга өрсөлдөөнийг удирдан зохион байгуулдаг дээд байгууллага бол Олон улсын Олим­пийн хороо /ОУОХ/ билээ. Энэхүү хүндтэй байгууллагын гишүүнээр 30 шахам жил ажилласан, өдгөө ОУОХ-ны хүндэт гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Шаг­даржавын Магван бол мон­гол­чуудад төдийгүй дэлхийн олим­пизм-спортын ертөнцөд танил бол­сон Олон улсын олимпизмийн хөдөлгөөний нэр хүндтэй зүтгэлт­нүүдийн нэгд зүй ёсоор мөнхөрч үлдсэн билээ. Монголдоо «Олим­пийн өвөө» хэмээх алдрыг хүртсэн Ш.Магван гуай ОУОХ-нд олон жил гишүүнээр ажиллаж олимпизмийн хөдөлгөөнийг өнөөгийн энэ өндөр түвшинд хүргэх үйлсэд гар бие оролцсон Монгол Улсын иргэн гэдгээрээ манай ард түмний бахархал болсон алдартан. «Олимпийн өвөө» улиран одож буй туулай жилд 85-ныхаа жилийг үдэж, ирж буй «Баясгалант» хэмээх Луу жилээ угтан авч байгаа буянтай буурал билээ. Эрхэм уншигч та бүхэндээ Ш.Магван гуайн туулж өнгөрүүлсэн амьдрал, ажил үйлсийнх нь талаар хөөрөлдсөн ярилцлагаа хүргэж байна.

«Олимпийн өвөө»-гийн бага нас

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3 сарын 6, Мягмар гариг, 8:04

Үзсэн: 798

Бөхийн баяр үргэлжилж байна

МҮБХ Билгийн тооллын XVII жарны "Баясгалан" хэмээх усан луу жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал барилдаан зохион байгуулж эхлээд байна.

Хуваарь ёсоор Монгол бөхийн өргөөнд өсвөрийн болон нийтийн Монгол бөхийн шандастны барилдаан болсон бол өнгөрсөн амралтын өдрүүдэд сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 512 бөх барилдав.

Өчигдөр аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болсон бол өнөөдөр буюу сар шинийн битүүнд улс, аймгийн алдар цолтой мөн 256 бөх зодоглох уламжлалт барилдаан 49 дэх жилдээ болно.

Бөхийн баярын эхний хоёр өдөр болсон барилдааны мэдээг дор нийтлэв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2 сарын 21, Мягмар гариг, 3:00

Үзсэн: 305

Германд болж байгаа жүдогийн ээлжит Гранпри

Баяр хүргэе, Германд болж байгаа жүдогийн ээлжит Гранприд манайхан сайн байна, эхний өдөр 5 медалийн болзол хангаад байна, хамгийн гол нь Цагаанбаатар нөгөө айхтар Чо Мин Хог яллаа, гэхдээ торгуулаар, энэ хүүг л цэвэр таьдаг болмоор байна, одоо орос Алимтай. Энэ удаа дэлхийн шилдэг тамирчид бараг бүгдээрээ иржээ.

Ням-Очир алтын төлөө, азтай нь дэлхийн аварга Элмент Декстэй барилдсангүй шууд финалдлаа. Гэхдээ энэ бол муу л даа, урьд нь барилдаж байсан эсэхийг мэдэхгүй барилдах хэрэгтэй байсан юм. Энэ утгаараа азгүй л юм боллоо. Ням-Очирыг би олимп, дэлхийн аварга болж чадах потенциалтай тамирчин гэж боддог юм.

Өнөөдөр 3 мөнгө, 2 хүрэл.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2 сарын 20, Даваа гариг, 6:23

Үзсэн: 784

“Лас Вегас-2012” Монголчуудын хөлбөмбөгийн тэмцээн “ланжгар” болох нь

msaa_logoАмерикийн Монголчууд жилийн жилд спортын нилээд хэдэн төрлөөр аваргаа шалгаруулдаг билээ. Энэ дотроос хамгийн өргөн хүрээтэй, хамгийн олон хүнийг хамардаг, хамгийн нэр хүндтэй, хамгийн сайн зохион байгуулалттай, бас хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн сонирхолтой болдог нь Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн билээ. Анх 2006 онд Дэнверээс үүх, түүхээ бичиж эхэлсэн энэхүү тэмцээн “Чикаго-2007”, “Вашингтон Ди Си-2008”, “Дэнвер-2009”, “Сан Франциско-2010”, “Чикаго-2011” гэж өртөөлсөөр энэ жил мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн “Дэлхийн нийслэл” хэмээгдэх АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо зохиогдох юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2 сарын 16, Пүрэв гариг, 15:52

Үзсэн: 1067

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаанд мартагдашгүй сайхан үйл явдал тохиосон

suhbat_t_denverТөрийн тэргүүнтэйгээ Денверт уулзаад цол тэмдгээ гардаж авах үеэрээ “Таны сахал минийхээс илүү ширвээ юм байна, та бид хоёрын сахалны талаар нэгэн сонинд харьцуулж бичсэнийг саначихлаа” гэж хэлээд инээлгэсэн удаатай. Гарьд болсны дараа “Намайг ард түмэн мартаагүй юм байна, эх орон маань энэ цолыг өгөөд явуулж дээ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрөн, Монголдоо буцахын түүс болж, эхнэр хүүхдүүдтэйгээ зөвлөөд нутаг явах шийдвэр гаргасан....
Гүндүүгүй инээмсэглэл, элдэв маяггүй зан нь “том” Сүхбатын тодотгол мэт. Бодож санаснаа хэнээс ч айлгүй хэлчихдэг тэрбээр нэгэн цагт Монголын чөлөөт хийгээд үндэсний бөхийн ертөнцийг уран хурц барилдаанаараа чимж явсан. Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын алтан медальт, тивийн аваргаар хэдэнтээ тодорсон хүчит гарьдтай уулзаж чин сэтгэлийн яриа өрнүүллээ. Шигшээ багт “цэргийн алба хаасан” 15 жилийн дурсамжаа сэргээхдээ түүний нүд баяраар гэрэлтэж байв.

-Монголын чөлөөт бөхийн түүхэнд өвөрмөц, дайчин барилдаанаа үлдээсэн танд “Mongolia Open-2012” ОУТ -ийг үзэж суухад залгамж халаа бөхчүүдийн талаар ямар бодол төрөв?

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2 сарын 8, Лхагва гариг, 5:24

Үзсэн: 2004

Bолеиболын тэмцээн болoв

IMG_3922Өнгөрсөн амралтын  өдрүүдээр Монгол улсын элчин сайдын яам, Вашингтон хот орчмын Монголчуудын холбоо хамтран Монгол улс тусгаар улсаа тунхагласны 87 жилийн  ой болон дипломат алба байгуулагдсаны 100   жилийн  ойн хүрээнд  волеиболын тэмцээнийг   зохион байгуулан амжилттай дуусгалаа.  Уг тэмцээнд  эрэгтэй 8, эмэгтэй 4 баг өрсөлдөж аваргаа тодрууллаа. Эмэгтэй  4 уг баг тойргийн тоглолтоор  өрсөлдөж  дүнгээ гаргахад  ахлах сургуулийн охид голдуу  тоглосон Сat daddy  баг  түрүүлж , fairfax  баг 2-т орон Mawa баг 3-р байранд   тус тус  орлоо. Эрэгтэй  багууд 2 зонд  сугалаагаар хуваагдан хэсгээсээ эхний 2 баг  шалгарахаар  ширүүн өрсөлдлөө. А зонд  чикаго, МУ эсяам, Эвсэл, Дорны элч ,  Б зонд  Тэнгис, Монгол соёлын төв, Энэрэл, Пирамид гэж хуваагдан тоглосноос  А-с  эвсэл, чикаго хотын Монгол транс багууд 1, 2 шалгаран Б зоноос  Энэрэл, Тэнгис  2 гарч хоорондоо зөрж  тоглолоо. Тэмцээны аварга  багаар Эвсэл  шалгарч  Монголтранс баг мөнгөн медаль, тэнгис баг  хүрэл  медалиар энгэрээ   мялаацгаалаа.

Тэмцээний  шилдгүүдээр :

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12 сарын 6, Мягмар гариг, 22:39

Үзсэн: 829

Жиу-Жицу

jiЖиу-Жицу Барилдааны хаан төрөл хэлбэр нь жиу-жицу-JIU-JITSU
Зодооны хаан төрөл хэлбэр нь дүрэмгүй тулаан буюу UFC-MMA /дээрх үгc зөвхөн хувь хүний бодол/

Бөхийн төрлүүд дотроос ардчилал хүн төрөлхтөний өнөөгийн өндөр хөгжлийн үр дүнд тогшиж бус цойлон гарч ирж буй төрөл нь Жиу-Жицу юм. Яагаад гэдгийг олж ойлгохын тулд хоёр жил судалж үзлээ. Xүү маань ч бас энэ төрлөөр хичээллээд хоёр жил болж байна.
Үндэсний монгол бөх, жудо, чөлөөт, самбо, сумо, бүстэй барилдаан, ширрэум гээд л бөхийн төрлүүдийг бас ч багагүй сонирхогчийн байр сууринаас үзэж, харж, ярилцаж явлаа.
Хүмүүс бүгд л өөрийнхөө мэддэг аль ч төрлийг нь мундаг шүү дээ гэж л ярина. Хэрэв Жиу-Жицу шиг ямар ч мэхийг хориглохгүй авьяас арга барилынхаа хэрээр өрсөлдөгчөө бууж өгөх хүртэл нь ноцолдоорой барилдаарай гээд дэвжээнд гаргасан тохиолдолд жинхэнэ аль төрөл нь ямар болохоо харуулна.
Мэдээж аль ч төрөлд нь дүрэм журмынхаа дагуу хийдэг, уран мэхийн гайхамшиг бий. Гэхдээ хориотой мэх гэж олон байдаг, түүнээс болж тамирчид торгуулан хохирдог, мөн зарим шүүгч хориотой мэхийг далимдуулдаг, үзэмжээр торгодог.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 11 сарын 7, Даваа гариг, 3:34

Үзсэн: 1480

Хагас зуун жил Монголдоо тэргүүлсэн чөлөөт бөх

Монгол улсад чөлөөт бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн 11 сарын 1-ний өдөр тохиосон. Чөлөөт бөхийнхөн 2011 онд хагас зуун жилийн ойн баяраа амжилтаар дүүрэн угтаж байгаа билээ. 2011 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, эмэгтэй баг тамирчид багаараа ДАШТ-ий гуравдугаар байрт шалгарсан нь Монголын чөлөөт бөхийн түүхэнд өмнө нь гаргаж байгаагүй хосгүй амжилт байв. Мөн чөлөөт бөхөөр өсвөрийн олимпийн аварга энэ төрж, Азийн XVI спортын их наадмаас хоёр алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг хүртсэн гээд нийт зургаан медаль авч, түүхт их ойдоо гойд өндөр амжилтаар чөлөөт бөхийн хамт олон үнэтэй, нэр хүндтэй бэлэг барьсан билээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 11 сарын 6, Ням гариг, 5:22

Үзсэн: 693

Аюултай бүсүүд дахь хөлбөмбөгийн багууд

Хөлбөмбөг нь спортын хамгийн осолтой төрөлд багтдаг. Гэтэл үүний зэрэгцээ зарим баг аюултай бүст ажиллаж амьдарч байгаа нь амиараа дэнчин тавьсантай ялгаагүй зүйл юм. Самуэль Это’О Махачкалагийн “Анжи” клубт шилжин орсноор жилд 18 сая еврогийн цалин авна. Энэ утгаараа тэрбээр дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар тодроод байгаа. Гэхдээ Камеруны супер од маань энэ мөнгийг олохын тулд их аюултай газар ажиллаж амьдрах шаардлагатай нүүр туллаа. Өнгөрөгч лхагва гаригт гэхэд л Дагестанд гурван автомашин дэлбэрсний улмаас зургаан хүн нас барж, 50 хүн шархатсан.

Үүнтэй холбогдуулан Dailyrecord.co.uk сайт дэлхийн аюултай бүст ажилладаг хөлбөмбөгийн багуудыг тодруулжээ.

1.“Анжи” (Махачкала, ОХУ-ын Дагестан улс)

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 10 сарын 8, Бямба гариг, 13:38

Үзсэн: 745

Сакраментогийн "Тойром" баг торолгүй түрүүллээ

BA_shagain_temtseen2011
Америк дахь монголчуудын шагайн харвааны аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн 9 сарын 4-ний Ням гарагт Калифорн мужийн нийслэл Сакраменто хотноо амжилттай явагдаж өнгөрлөө. Намрын эхний урт амралтын (Labor day) өдрүүдийн аль нэгэнд зохион явуулдаг уламжлал тогтоод буй энэхүү тэмцээнд оролцохоор Монголоос ахмад харваач, Улсын мэргэн Цогоо, Улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз, Өмнөговь аймгийн гоц мэргэн Б.Түвшинбаяр нарын гурван харваач нэг баг болж ирсэн бол Сакраменто, Сан Франциско, Оакланд, Лос Анжелес, Чикаго, Денвэр хотын монголчуудын 9 багийн 70 орчим харваачид Сакраментод хүрэлцэн ирж цэц мэргээ сорицгоов.

Aрван баг тав таваараа хоёр хэсэгт хуваагдан тойргоор харавсаар дүнгээ гаргахад 1-р хэсэгээс Сакраменто хотын “Тойром”, Сан Франциско хотын “Эв Эе” багууд, 2-р хэсэгээс  Чикаго-1, Лос Анжелес хотын “Хас” багууд шалгаран 2011 оны америкийн монголчуудын аварга цолын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдсэн юм.(Дэлгэрэнгүй дээр дарж видео бичлэгийг үзнэ үү!)

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9 сарын 15, Пүрэв гариг, 14:34

Үзсэн: 661

Дипломат байгууллагууд хөлбөмбөгөөр 2 дахь удаагаа өрсөлдлөө

golomt_2Өнгөрөгч амралтын өдөр буюу 2011 оны 9-р сарын 10-ны өдөр Монгол Улс дахь элчин сайдын яамдууд болон Олон Улсын байгууллагуудын дундах хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээн Санзайн аманд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Монгол дахь дипломат байгууллагуудын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн тэмцээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Голомт банк энэ удаагийн тэмцээнийг Гадаад Харилцааны яамтай хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 12 багийн 100 гаруй тамирчин хөлбөмбөгийн ногоон талбайд нөхөрсөгөөр өрсөлдлөө.

Тэмцээнд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Англи, Японы элчин сайдын яамдууд болон Mercy Corp, GIZ, Тогтвортой амьжиргаа төсөл, Мянганы сорилтын сан, Гадаад Харилцааны Яам, Голомт банк гэсэн нийт 12 баг өрсөлдсөнөөс 3-р байрт ОХУ, 2-р байрт ХБНГУ-ын элчин сайдын яамныхан тус тус шалгарсан бол 1-р байрыг Мянганы Сорилтын Сангийн хамт олон хүртэж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9 сарын 14, Лхагва гариг, 3:33

Үзсэн: 370

АНУ дахь Монголчуудын волеиболын аварга баг шалгаруулах тэмцээн болoв

Volleyball_91Анх 2007 онд Лос-анжелос хотоос гараагаа эхэлсэн АНУ дахь Монголчуудын волеиболын аварга баг шалгаруулах тэмцээн Илиной мужийн салхит хотод  5 дахь удаагаа амжилттай болж өнгөрлөө.   Үүнийг тэрлэгч бол жирийн спорт сонирхогч бөгөөд холбогдох улсууд нь  мэдээлэл тавихгүй болохоор  зориг шулуудан хэдэн мөр тэрлэлээ. Тэмцээн сайхан болсон хийгээд  сайхан зохион байгуулалттай болсонд  Чикаго хотынхон болон  такси компани, хоёр Сайнаадаа  маш их баярлалаа. Тэмцээнд нийт эрэгтэй, эмэгтэй 12 баг  тус бүр 3 гурваар  2 бүсэд хуваагдан холимог системээр  явагдаж өндөрлөлөө.
Үүнд: эрэгтэй

а бүс 1.  Оакланд 2.  Шинэ-үе  3. Чикаго-такси б бүс 1. ДС  2. Чикаго  3. Монтранс

эмэгтэй:

а бүс 1. Денвер-1  2. Денвер-2    3. ДС       б бүс 1. Оакланд  2. Чикаго-2  3.  Чикаго-1

тус тус  сугалж  бүсдээ   эхний 2 байр эзэлсэн баг цааш нь  шигшээ  тоглолтонд  өрсөлдлөө.  Эр а бүсээс оакланд, ла  2 гарч  б бүсээс дс, монтранс 2 гарч  зөрж тоглолоо.  Эрэгтэй  багуудын  тоглолтоос   ла-монтранс   2-н  тоглолт  тэнцүү  өрсөлдөөнтэй  болж  ердөө  2 бөмбөгөөр л  хүрэл медалийн асуудал шийдэгдлээ..

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9 сарын 12, Даваа гариг, 17:53

Үзсэн: 1566

External links are provided for reference purposes. The World News II is not responsible for the content of external Internet sites. Template Design © Joomla Templates | GavickPro. All rights reserved.

Дээшээ Бүтэн хувилбар