СЭТГҮҮЛЧ нараас хүсэх хүсэлтБичсэн xvv "Сэтгүүл зүй" гэж... Энэ яг юу гэсэн үг юм бол? ЗҮЙ гэж... Сэтгүүл, сэтгүүлч... Сэтгэх... 3 сэтгэгдлүүд Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1 сарын 17, Мягмар гариг, 0:01 Үзсэн: 425 Монгол хүний тэнгэрлэг ба Сэхээрлийн хувьсгалБичсэн Философийн магистр: Б.Гансүх Монгол хүн монгол эх орондоо үнэгүй болчихлоо “боолчлогдож” байна хэмээн хаа сайгүй ярьж бичиж байна. Яагаад Монгол хүн үнэгүй болчихов оо? Яагаад Монгол хүн малнаас хямдхан болчихов оо? гэсэн асуултыг хүн бүр л асууж, хариултыг нь хайж байна. Монгол хүн эх орондоо эзэн нь байх, нэгдүгээрт байх ёстой гэж ярьж, бичдэг ч үүнийг тэгээд Үндсэн Хуулиндаа тунхаглан заасна уу? гэсэн асуулт мөн л тавигдаж байна. Хүн үнэгүй байсан үе бий. Хүн бурхны бүтээл гэсэн үзэл олон зууны турш үргэлжилж “хүн бол бусад амьтадтай адил бурхны бүтээл”, “хүний амьдралын төөрөг тавилан урьдаас зурагддаг”, “хүний амьдрал бол зовлонгоор дүүрэн” гэх шашны үзлүүд хүмүүсийг төөрөгдөлд оруулж, идэвхгүй амьдралыг номлож байсан. Хүний дээр юу ч үгүй шүү дээ? Хэрэв байгаа юм бол олоод ир. Энэ хорвоо дээр хүнээс өөр гайхамшигтай юм байна уу? Нэрлээд өг. Надад үзүүл хэмээн зоригтойгоор хэлж, хүнээс дээр юу ч байхгүй, юу ч байж болохгүй хэмээн “хүний тэнгэрлэг” \human dignity\-ийг тунхагласан хүн бол Италийн Сэхээрлийн /Renaissance/ үеийн философич, хуманист Живанни Пико делла Мирандола /1463 – 1494/. Хүний тэнгэрлэг гэдэг нь хүнээс дээр юу ч үгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Түүний бичсэн “Хүний тэнгэрлэгийн дуулал” нэртэй бүтээлийг хүн төрөлхтөн “Сэхээрлийн үеийн Манифесто” хэмээн нэрлэдэг. Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9 сарын 3, Бямба гариг, 7:15 Үзсэн: 650 Хүний нэр төртэй үгүй нь зөвхөн 9911….аасБичсэн Orloo Forum Ер нь нийгэм ч бас шууд энэ утгаар хүлээж авдаг болсон. 9911…. дугаартай л бол надаас дор, өөдгүй амьтан байсан ч нэр төртөй, баян тансаг, лаг хүн болчихдог. УИХ-ын гишүүд, төрийн түшээд шиг баян биш чадалгүйчүүд нь хуруу хумсаа хугалан байж , яаж ийж байгаад 9911…. дугаарыг авахыг хичээж байна. Яагаад гэвэл түүний хувьд нэртэй төртөй байх асуудал нь шийдэгдэх гээд байгаа юм. Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9 сарын 22, Мягмар гариг, 0:01 Үзсэн: 2180 ''Иргэн хүн''-ийг хэрхэн бэлдэх вэ? Цуврал 8Бичсэн Г. Галбадрах
Гадаад хэлний боловсрол: Манай үеийнхэн орос хэлийг 4-р ангиас 10-р анги төгсөтлөө 7 жил судалдаг байлаа. Одоо үеийнхээр бол хүүхдийн ид сонирхолтой наснаас нь эхлээд 7 жил гэдэг уг хэлийг бараг л төгс сурч болох хугацаа... Сүүлд УБДС-ийн Зургийн ангийнханы хувьд орос хэлний шалгалт хамгийн хэцүү даваа байлаа. 10 жил судалсан хирнээ хэдэн ''падеж''-аар үйл үгээ ялгалж мэдэхгүй, үгсийн баялаг байхгүй бид хэдээр орос хэлний шалгалт авч байгаа хэдэн багш нар зугаацаж өгнө. Нэг найз минь ''леточик летает'' гэж хэлээд л зогсоод байдаг, багш нар эг мадаггүй хөхөрсөөр байгаад л ''удовл'' гэж тавиад гаргана. Найз хөлс нь цувчихсан гарч ирээд книжкээ сарвайж ''ёх арай хийж нэг том даваа давлаа'' гэнэ. Үүнтэй төстэй нэг жишээ хэлье, зургийн нэг оюутан орос хэлний шалгалт дээр 2 унаад 3 дахиа өгөх болж. Сүүлд шинэчлэгдсэн: 2007 оны 12 сарын 11, Мягмар гариг, 22:11 Үзсэн: 4502 ''Иргэн хүн''-ийг хэрхэн бэлдэх вэ? Цуврал 7Бичсэн Г. Галбадрах
Хүйтэн бороонд нүцгэн гүйж, халуун элсэнд хөлийнхөө улыг жигнүүлж, шувууны өндгөнд сүүдрээ тусгахаас ч эмээж, сүү таргаараа хооллож өссөн бидний үейинхэн, хоосон эрдэм сурч, хол ойр аялаж явахдаа, нутгийн хэдэн өвгөдийн ''их хориг''-ыг дараа үедээ дамжуулж үлдээхээ мартсанаас л нутгийн минь лус савдгууд бидэнд ч, та нарт ч ''гомдсоор'' байан. Сүүлд шинэчлэгдсэн: 2007 оны 11 сарын 16, Баасан гариг, 22:00 Үзсэн: 3862 ''Иргэн хүн''-ийг хэрхэн бэлдэх вэ? Цуврал 6Бичсэн Галаа
5. Техник технологийн боловсрол
Мэдэж байвал зохих зүйлс: Сүүлд шинэчлэгдсэн: 2007 оны 10 сарын 18, Пүрэв гариг, 22:14 Үзсэн: 4047 ''Иргэн хүн''-ийг хэрхэн бэлдэх вэ? Цуврал 5Бичсэн Галаа
4. Эдийн засаг-Мэдээлэл
* Амьдрал бол олон хариутай хэцүү бодлого. Зөв хариуг олох гэдэгт л хүний ухааныг шаарддаг. Одоо ЕБС-д судалж буй хичээлүүд: Математик, геометр, мэдээлэл зүй Эзэмшвэл зохих мэдлэг: -Алив зүйлд логик дарааллаар ханддаг, асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмших -Эдийн засгийн анхан шатны мэдлэг болох орлого, зарлага, ашиг, өртөг, төсөв, төслийн тухай ойлголт -Компьютерийн программууд интернет ашиглах чадвар -Алив мэдээллийг хүлээж авах, боловсруулах, ашиглах, задлан шинжлэх чадвар Шигтгээ: Биднийг дунд сургуульд сурч байхад багш нар болон хүүхдүүд математикийн хичээлийг л хамгийн хэцүү хичээл гэж нэрлэдэг. Яагаад ч юм бэ, хүүхдүүд уг хичээлээс жаахан эмээдэг, мөн өөртөө итгэлгүйгээс ч болдог юмуу хичээлийг ойлгохгүй, сайн сурахгүй байх нь олонтаа. Синус, косинус, тангес гэх мэт нэрлээд , олон теоромын баталгаа, олон бодлогын хариуг олох төвөгтэй. Ихэнх хүүхдүүд математикийн хичээлд үүртэж, амжилтгүй суралцдаг. Бараг 10 жил янз бүрийн амьдралд хэрэг болох эсэх нь мэдэгдэхгүй томьёо гаргалгаа, баталгааг гаргаж, бодлого бодох гэж зүдэрч, синус, косинусынхаа ч учрыг төдийлэн ойлгохгүй 10-р анги төгссөн хирнээ өнөөдөр амьдралд үүнийгээ нэг их үгүйлдэггүй. Сүүлд шинэчлэгдсэн: 2007 оны 10 сарын 1, Даваа гариг, 11:13 Үзсэн: 5471 ''Иргэн хүн''-ийг хэрхэн бэлдэх вэ? Цуврал 4Бичсэн Галаа
3. Хэл харилцааны соёл
* Хэл яриа бол хүний оюун санааны илэрхийлэл юм. Одоо судалж буй хичээлүүд: Монгол хэл, уран зохиол -Монгол хэлээрээ утга төгс, зөв боловсон ярьж чаддаг, өөрийн бодол санаагаа бусдад зөв илэрхийлж ойлгуулж чаддаг байх -Бичгийн хэлийг сайтар эзэмшин аливаа баримт бичгийг боловсруулан бичих чадвар эзэмших -Хүмүүсийиг хүндэтгэх, эелдэг боловсон харилцах, харилцааны соёл эзэмших Шигтгээ: Телевизийн нэвтрүүлэг үзэж суув. Хөөрхөн төрхтэй сурвалжлагч бүсгүй хэн нэгнээс ярилцлага авч байна. Ярилцлагаасаа илүүтэй өөрийгөө зурагтаар гарч буйдаа л илүү анхаарал тавих бололтой. Телевиз үзэж суугаа хүмүст аятайхан харагдаж, алсдаа ''од'' болчих санаатай цэмцгэнээд байхаас бус цаад хүний тухай, нэвтрүүлгийн зорилгын тухай ч умартаж орхино. Эв хавгүй, эмх цэгцгүй, утга учиргүй асуултууд нь цаад хүний бодол санаа, үзэл, мөн чанарыг нь харуулахын оронд бүр ч эсрэгээр гутааж, хүмүүсийн доог болгох нь ч бий. Модон асуултанд, модон хариулт ирэх нь ойлгомжтой шүү дээ. Сонин хэвлэлийн ярилцлагуудыг уншаад үз дээ... -Та ямар өнгөнд дуртай вэ? -Таны хобби юу вэ? -Ямар дуучинд дуртай вэ? (хайртай) -Нууц амрагийн тухай та юу гэж бодож байна? -Та сексийн тухай ямар бодолтой байдаг вэ? -Эцэст нь та манай уншигчдад хандаад сайхан үг хэлэхгүй юу? Сүүлд шинэчлэгдсэн: 2007 оны 9 сарын 17, Даваа гариг, 14:21 Үзсэн: 5549 Боловсрол-ШинэчлэлБичсэн Галаа
Бид бүгдээрээ дунд сургууль төгссөн. Дунд сургуульд их л олон хичээл олон цагаар үзэж судалж байсан хирнээ өнөөдөр миний амьдралд эдгээрээс хэд нь хэрэг болж байна вэ гэж би бодож сууна.
Сүүлд шинэчлэгдсэн: 2007 оны 9 сарын 17, Даваа гариг, 14:22 Үзсэн: 3293 Монгол маягийн боловсролБичсэн Б.Эрхэмбаяр
Боловсрол гэж чухам юу юм бэ? Боловсролтой хүн гэж хэн бэ? Миний бодлоор бол боловсрол гэдэг нь системчилсэн мэдлэг, боловсролтой хүн гэдэг нь тэрхүү мэдлэгийг олж авах зорилготойгоор цаг заваа зарцуулж тархиа зовоож яваа хэн нэгнийг хэлэх байх. Тэгвэл тархиа зовоолгүйгээр зүгээр дипломтой болсон хүнийг боловсролтой хүн гэх үү.
Өнөөдөр Монголд иймэрхүү маягаар боловсролтой болсон хүнийг тоолбол чамгүй тоо гарах байх. Үгүй ядаж бидний монголчууд боловсролтой байх нь чухал гэдгийг ойлгосон нь олзуурхууштай ч юм шиг. Миний нэг танил хүүхдүүдээ боловсролтой болгоно гээд хувийн дээд сургуулиудад 3 хүүхдээ зэрэг сургаж төсвийн цалинтай тэрвээр үйлээ үзэн байж төгсгөсөн. Гэтэл одоо нөгөө мундаг боловсролтой диплом өвөртөлсөн хүүхдүүд нь худалдагч хийгээд сууж байх. Боловсрол гэдэг бол тэгэхээр зүгээр нэг диплом хэмээгч цаасыг хэлэхгүй байх нь. Хэзээ хаанаас ямар цаас авсан нь бас их чухал. Бид зөвхөн тэр цаасыг өвөртөлөхөөс илүүтэйгээр суръяа мэдэе жинхэнэ боловсролтой хүн болъё гэж дээд сургуульд орж байна уу аль эсвэл хэн нэгнээс дутахгүйн тулд ч юм уу эсвэл хэн нэгэнд үзүүлж арай эрх мэдэлтэй ажил хийх л гэж дээд сургууль руу гадаад дотоодын магистер докторын сургалт уруу хошуураад байна уу. Юутай ч ард түмэнд суръя мэдье гэсэн хүсэл байна түүнийг зөв бодлого чиглэлээр удирдах нь төрийн үүрэг. Сүүлд шинэчлэгдсэн: 2007 оны 9 сарын 17, Даваа гариг, 14:22 Үзсэн: 3821 |