Шавиа зодсон багш Г.Энх-Амгалан 3,6 жил авлааБичсэн М.Бүжил
Г.Энх-Амгалан нь 2010 онд ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон Владивосток хот руу авч явсан байна. Тэрээр 13 настай нугараач охиныг төмрөөр гуя шилбэ рүү нь цохидог, хоолыг нь сойдог байсан тухай охины эцэг эх УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст гомдол гаргажээ. Түүний гэм буруутайг хохирогч болон гэрчүүд нотолж шалгаснаар багш Г.Энх-Амгалангийн гэм буруутай нь тогтоогдов. 2 сэтгэгдлүүд Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 17, Пүрэв гариг, 2:14 Үзсэн: 484 Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын баривчилгааБичсэн shuud.mn
Шүүхээс энэ даваа гаригт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг суллах шийдвэр гаргахын өмнө Монголын төр засгийн удирдлагууд Н.Энхбаярт үзүүлж буй хандлагын талаархи олон улсын дарамтын бай болоод байсан юм. АНУ-ын Сенатын гишүүн Дианн Фейнштайн (Калифорни муж) энэ даваа гаригт Сенатын чуулган дээр хийсэн мэдэгдэлдээ Н.Энхбаяртай холбогдох асуудлаар дэд Ерөнхийлөгч Жо Байдентай холбогдон, Монголд болж буй үйл явдал “зохих ёсны” байх ёстой талаар сануулж байсан хэмээн мэдэгджээ. Сүүлийн өдрүүдэд Монголын албан тушаалтнууд энэ үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Төрийн Департаментийн зүгээс болон өмнө нь тус улсад ажиллаж байсан Элчин сайдын зүгээс асуулт, шүүмжлэлтэй тулгарсан. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 17, Пүрэв гариг, 3:07 Үзсэн: 630 Хэн ч, юуг ч хэзээ ч хариуцахгүйБичсэн А. Ганбаатар Хэн ч, юуг ч хэзээ ч хариуцахгүй байх болно. Энэ бол эрх баригч намуудын өнгөрсөн хорин хоёр жил баримталсан цор ганц зарчим нь юм. Ардчилсан гэх хувьсгалаас хойш Монголын төрийн эрхэнд ээлж дараалан гарч, улс орныг авч явах хүндтэй үүрэг хүлээж, ард түмнийхээ төлөө нойр хоолоо умартан зүтгэх ёстой ч түүнийгээ хэзээд мартагнасан хоёр нам ичих ч үгүй хорин жилийн хойно дахиад л төрийн эрх мэдэлд тэмүүлж сонгуульд оролцох гэж байна. Өнөөдөр Монгол орон ямар байдалтай байна вэ. Монголын ард түмнийг өнөөдрийн ийм дорой, арчаагүй байдалд түлхэн оруулсан нь хэн билээ. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 16, Лхагва гариг, 17:29 Үзсэн: 428 Гадаад дахь Mонголчууд намд саналаа өгнөБичсэн Г.Дарь
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 16, Лхагва гариг, 17:30 Үзсэн: 378 Эцэстээ авлигатай тэмцсэн хүмүүс буруудах ньБичсэн Я.МӨНГӨНЦЭЦЭГ УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа. -Өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы эхэнд Д.Тэрбишдагва гишүүн Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээлсэн. Гэтэл түүнд та тэгтлээ уурласан шалтгаан юу юм бэ?
-Үндсэн хуульд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гээд заачихсан байгаа. Энэ бол манай ардчиллын нэг том ололт. Тийм учраас өнөөдөр Н.Энхбаярыг би гэм буруутай гэж үзэхгүй байна. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байгаа энэ үед шүү дээ. Яагаад үүнийг тодруулж хэлээд байна вэ гэхээр нийгэмд нэг хэсэг нь Н.Энхбаярыг буруутай гэж яриад байна. Нөгөө хэсэг нь гэмтэй гээд байна. Үнэндээ шүүхийн үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцож болохгүй. Олон хүний санаа сэтгэл шүүхийн шийдвэрт нөлөөлбөл яах юм. Харин ч өөрийг нь гэмт хэрэгтэн мэтээр яриад яваа хүмүүсийг Н.Энхбаяр шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэхээр заргалдахгүй байгааг нь гайхаж байна. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 16, Лхагва гариг, 0:06 Үзсэн: 918 Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гэр бүлийнхэн нь батлан даалтад гаргалааБичсэн Шинэ Мэдээлэл
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 15, Мягмар гариг, 15:27 Үзсэн: 1527 Намууд л сонгуулийг будлиантуулдаг шүүБичсэн Б.Үнэнбат 2008 оны УИХ-ын сонгууль луйвартай, булхайтай болсон учраас Монголын ард түмэн бухимдаж луйвар хийсэн намыг эсэргүүцэж жагссан. 7-р сарын 1-нд болсон энэ жагсаалын үр дүнд тухайн өдөр 5 хүн, энэ өдрөөс хойш энэ жагсаалаас үүдэлтэй гэмтлээс болж олон хүн амь нас, эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирсон. Ард түмэн хэзээ ч хохирох ёсгүй. Ард түмнийг хохироосон бол гэмт хэрэгтнүүд зохих шийтгэлээ хүртэх ёстой. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 14, Даваа гариг, 8:32 Үзсэн: 87 Ц.Элбэгдорж: Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэйБичсэн Ц.Элбэгдорж
Энэ асуудалд Ерөнхийлөгч хэрхэн байр сууриа илэрхийлснийг бүрэн эхээр нь хүргэе. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 14, Даваа гариг, 7:26 Үзсэн: 641 Та бүхэнд таавар толилуулж байнаБичсэн Ч.Раднаа 1. Хотын алслагдсан дүүргээс “ Сразу майор “ бологч ,тойргийнхоо айл,өрх бүрийг “орон сууцжуулагч “ УИХ-ын гишүүн ? Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 13, Ням гариг, 5:55 Үзсэн: 214 ЗАЛРУУЛГАБичсэн ГХЯ-ны ОНХГ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай утсаар ярьсан гэж хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр мэдээлсэн нь ташаа болжээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт 4 дүгээр сарын сүүлээр захидал ирүүлж, Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай даргалж байгаад талархал илэрхийлээд манай улсын явуулж буй ажиллагаа олон оронд урам дэм үзүүлж, дэмжлэг туслалцаа болж байгаа гэж онцлон тэмдэглэсэн билээ. Энэ тухай 4 дүгээр сарын 27-нд олон нийтэд мэдээлсэн болно. ГХЯ-ны ОНХГ Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 10, Пүрэв гариг, 20:58 Үзсэн: 121 |