Orloo.com

Бүрэн хувилбар луу шилжих Бүртгүүлэх Нэвтрэх

Үлгэр хүртэл төгсдөг байтал утаагүй түлш нэртэй бизнес хэзээ дуусах вэ?

Нэгэнт тодорхой болсон төрийн бодлогыг дахин нуршаад яахав. Утаатай тэмцэх. Яаж тэмцэх нь ч тодорхой. Утаагүй түлшээр гэр хорооллыг хангах нь агаарын бохирдлыг багасгах засгийн бодлогын ойрын зорилт юмсанж. Хэрэгжсэн эсэхийг Баянгол дүүргийн гэр хороололд амьдардаг дугаар хорооны иргэдээс өөр хэн ч эс хэлж чадав. Ноднин жилийн арваннэгдүгээр сарын өдийд тус дүүргийн IX, X, XI, XVI хорооны өрх айлд “Утаагүй хороо” хөтөлбөрийн хүрээнд уг түлшийг нийлүүлсэн.

Шатаахад огт утаа гардаггүй хагас коксжсон болоод нүүрсэн шахмал түлш. Харамсалтай нь тэрхүү нүүрсэн шахмал түлшний нэр хүнд анхнаасаа л унасан юм. Нүүрсийг бутлаад цэвэршүүлэгч бодисын тусламжтайгаар гаргаж авсан гэх энэ түлшийг үйлдвэрлэгчид стандартын дагуу хийж чадаагүй.

Тиймээс нийлүүлэлт болоод эрэлт нь тэгсгээд зогссон. Харин коксжсон нүүрсэн түлш нь утаатай бодис буюу мэргэжилтн үүдийн хэлдгээр идэмхий бодисыг нь нэрж гаргасан түлш. Энэ түлш зах зээлд нийлүүлэгдээгүй байна.


Өмнөхөө бодвол арай дээр гэсэн. Гэхдээ цэвэр үртсэн шахмал түлшийг хэрэглэгчид таашаажээ. Энэ талаар тус дүүргийн иргэн түлш борлуулагч Б.Батмөнх ингэж өгүүлэв. 40 кг үртсэн түлшийг 4000 орчим төгрөгөөр худалдаж аваад хоёр өдөр түлнэ. Гэтэл дөрвөн уут нүүрс, нэг уут модыг зургаан мянган төгрөгөөр худалдаж аваад хоёр өдөр түлнэ.

Эдийн засгийн хувьд 1000 төгрөг хэмнэгдсэн гэлээ. Гэхдээ ес эхэлсэн дүн өвлийн үеэр илчлэг нь түүхий нүүрсээ арай л гүйцэхгүй байсан аж. Харин үйлдвэрлэгчийн зүгээс уг түлшийг энэ жил 4800 төгрөгөөр худалдаанд гаргах гэнэ. Хэрэв үнэ өсөх юм бол тээврийн зардал нэмэгдээд хэрэглэгчийн гар дээр бараг 6000 орчим төгрөгөөр очих сурагтай. Ченжүүдийн гараар дамжвал 8000 төгрөг хүрэх гэнэ. 10 орчим тонн түлшийг хоёр сарын хугацаанд нийлүүлсэн байна. Нэг өрх ойролцоогоор хоёр тонн үртсэн түлш худалдан авсан ч илчлэг нь тийм ч сайнгүй байсан тул нүүрстэй хольж түлэн хахир өвлийг давжээ.

Уг нь энэ хороонд шахмал түлш борлуулах 30 га руй цэг ажилласан ч нийлүү- лэлт цөөрснөөс цөөн хэд нь үлджээ. “Утаагүй хороо” хөтөлбөр ердөө хоёр сар үргэлжилсэн бөгөөд нэгэнтээ нийлүүлэх түлш тасарсан тул иргэд өнөөх нүүрсээ түлээд эхэлсэн гэнэ. Ийм маягаар дууссан уг хөтөлбөр энэ жил дахин хэрэгжинэ. Тус хороонд 3500 өрх амьдардаг гэж үзэхэд нэг өрх жилд дөрвөн тонн шахмал түлш хэрэглэх шаардлагатай. Хэд орчим мянган тонн түлш хэрэгтэйг уншигч та тооцоолоод үзээрэй.

Саяхан Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргийн 12 хорооны өрх айлд нүүрс түлэхийг хориглосон захирамжийг Хотын дарга илгээжээ. Эдгээр хороонд нийт 16200 тонн үртсэн шахмал,15600 тонн нүүрсэн шахмал, 4000 тонн хагас коксжсон, нийт 71800 тонн түлш гаргахаар төлөвлөжээ. Гэтэл дээрх хороонд өвлийг давахад ойролцоогоор 200.000 тонн түлш шаардлагатайг албаныхан хэллээ.

Тэгэхээр энэ хэрэгцээний 15 орчим хувийг л хангах нь. Хотыг утаагүй болгох, иргэдийн эрүүл мэнд талаас нь авч үзвэл буруу шийдвэр биш. Харин нүүрс түлсэн иргэнд хэрхэн яаж арга хэмжээ авах нь одоогоор тодорхой бус байгаа аж. “Засаг даргын уг шийдвэрийг зохи цуулах журам удахгүй гарна” гэж хотын Мээрийн үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Да.Ганболд хэлээд явжээ.

Гэтэл халуун намраар шахуу нүүрс түлж байгаа иргэнээ торгох уу? Хотын удирдлагын ярьж буйгаар “Дугаар хорооны иргэн Дондог нүүрс түлээд байна. Яаралтай ир, энэ хүнд арга хэмжээ ав” гэж хорооны Засаг Үлгэр хүртэл төгсдөг байтал утаагүй түлш нэртэй бизнес хэзээ дуусах вэ дарга Мэргэжлийн хяналт болоод цагдаагийнханд алтан хошуу өргөх юм байна.

Нөгөөдүүл нь гэмт хэргийн мөрөөр ирж буй мэт дохиогоо хангинуулан ирэх нь л дээ. Өдрийн хоолоо яая гэж байгаа иргэн уут нүүрс түлснийхээ төлөө торгуулж магадгүй нь. Ядаж хорооны өрх айлыг зуун хувь хямд шахмал түлшээр хангасан бол яахав гэхсэн.

Нөгөөтэйгүүр “Утаагүй хороо” хөтөлбөр хотын утааг багасгахад өөрийн үүргээ гүйцэтгэж чадсангүй. Үүнд хэн буруутай вэ?

Баримт 1

2007 оноос нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд компаниудын дунд тендер зохион байгуулж нам даралтын зуух хийх, утаагүй түлш үйлдвэрлэхэд нь дэмжлэг болох зорилгоор арваад аж ахуйн нэгжид утаагүй түлш үйлдвэрлэх эрх олгосон байна. Түүнчлэн тэдгээр компанид ямар нэгэн болзол тавилгүй эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр нийслэлийн төсвөөс 6.7 тэрбум төгрөгийг бэлнээр олгожээ. Гэхдээ үүнд нам даралтын зуух үйлдвэрлэх, дулаан алддаггүй төхөөрөмж бүтээх гээд олон төсөл орсныг хэлэх нь зүйтэй. Уг мөнгөөр тухайн компани зөвхөн үйлдвэр барих, үйлдвэрлэсэн түлшээ зах зээлд гаргах үүрэг хүлээсэн аж. Гэтэл тэдгээр компанийн түлшний нийлүүлэлт өнгөрсөн онд 29.6 хувьтай гарчээ.

Ганц баримт дурдахад “Төгрөг нуурын Энержи” гэх компани гурван жилийн хугацаанд 1.6 тэрбум төгрөг авсан байх юм. Гэтэл энэ хугацаанд ердөө 10 тонн шахмал түлш нийлүүлжээ. Энэ нь нийлүүлэх ёстой түлшний ердөө 0.04 хувьтай тэнцсэн байна. Бусдыг нь хүснэгтлэн жагсаав. Нийслэлийн Аудитын газрын дүгнэлтээр бү тээгдэх үүний нийлүүлэлтийн та лаар борлуулах цэг дутмаг, зориулалтын худалдах байр байх гүй, илчээ удаан барьдаггүй, тоног төхөөрөмжийн нийлүү лэлт хангалтг үй байсныг дурджээ. Баримт 2. Нийслэлийн Аудитын газраас нийслэлийн Засаг даргын 442 дугаар захирамжаар томилогдсон.

Үнэлгээний хорооны 2007 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 01 тоот зөвлөмжөөр техникийн нөхцөл, дадлага туршлага зэргийг харгалзан “Нэбис”, “Тану түлш”, “Говийн түлш”, компанитай байгуулсан “Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ”-г цуцлах хэрэгтэйг анхааруулж байжээ. Түүнчлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Н.Бямбадоржийн удирдсан санхүүгийн болон байгаль орчны шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн байна.

Түлшний шаталтаас агаар бохирдуулах бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гээд олон зөрчил илэрчээ. Гэтэл энэ дүгнэлтийг одоо хүртэл анхаарч үзээгүй байна. Нүүрсэн шахмал түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний биелэлтийг сонирхоход инээд хүргэм тоо гарч байна. 2007- 2008 оны гэрээний биелэлт 17.8 хувь, 2008-2009 оных 29.6 хувьтай гарчээ.

Уг нь түлш нийлүүлээгүй тонн тутамд алданги тооцох журамтай аж. Үүгээр бол “Бурханы гал” 300.625.000 төгрөг, “Говийн түлш” 611.780.000 төгрөг, “Нэбис” 552.500.000 төгрөг, “Тану түлш” 745.225.000 төгрөг төлөх ёстой байж. Гэтэл одоогоор дээрх компаниудаас сохор зоос ч төлөөгүй гэх. Дээрх үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нийтэд нь дүгнэж үзвэл үйлдвэрлэл эхлүүлэх зардал өндөр, тоног төхөөрөмж, технологийн хувьд хоцрогдсон гэж хэлж болно. Ялангуяа нойтон үртсийг ха таахдаа их хэмжээний мод түл дэг нь ойн нөөц, ашиглалт хам гаалалтад сөргөөр нөлөөлж бай гааг дурджээ.

Түүнчлэн дээрх үйлд - вэрүүд хүчин чадлын хувьд бага, дээрээс нь үйлдвэрлэ лийн хүчин чадлаа бүрэн гүй цэд ашиглаж чадахгүй байгаа нь үйлдвэр ашиггүй ажиллахад хүргэсэн байна. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хотын агаарын бохирдлыг бууруулахад мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадахааргүй хэмжээнд байгаа аж. Түүнчлэн 2007, 2008 онд байгуулсан “Үртсэн шахмал түлш нийлүүлэх гэрээ” гэрээ биш болсныг Аудитын газраас сануулжээ. Удахгүй нийслэлийн төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр жилд 12 тонн үртсэн шахмал түлш үйлдвэрлэх хү- чин чадалтай үйлдвэр Булган аймгийн Хялганат тосгонд үү- дээ нээх гэж байна. Энэ бол нийслэлчүүдийг утаанаас салгах холын зорилго биш байлтай.

Наад зах нь гэр хорооллыг төвлөрсөн халуун, хүйтэн усны системд холбох, цаашлаад орон сууцжуулах Засгийн газрын хэтийн бодлого базаахгүй байгаа нь үнэн. Хэт өндөр үнэтэй орон сууц захиалж орлогоосоо давсан зээлийн хүүнд үрэгдэхээс иргэд айж байгаа. Өөрийн юм өргүй гэдэг шиг нүүрс түлж, хар гэртээ хаан бор гэртээ богд шиг суух нь иргэдийн хувьд ядаж л дарамт бага.

Хамгийн гол нь ямар ч эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр зөвхөн түлш үйлдвэрлэхэд 3.5 тэрбум орчим төгрөгийг төрийн халааснаас гаргасан нь хэний ч анхаарлыг татахгүй байхын арга алга. Энэ гэрээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийж байжээ.

Түүнчлэн хувь хүнд ямар ч зардал гарахааргүй төлөвлөгдсөн энэ бизнесийг өдий хүртэл дэмжээд байгаа хотын удирдлага нэр бүхий хүмүүсийг хардах нь гудамжинд лааз өшиглөж яваа эрүүл саруул ухаантай хэнбугайн ч зүрх сэтгэлд төсөөлөгдөх л зүйл. Тэднийг юу ч хийгээгүй гэж хэн ч хэлэхгүй.

Гэхдээ хотын утааг бууруулахад оруулсан тэдний хувь нэмэр үнэндээ алга. Утаа багасгасан гээд тэдний хувь нэмрийг хэлчих тодорхой баримт алга. Тамхи татдаггүй, улаа бутарсан царайтай хэрнээ уушги зүрх нь хөөтэй тогоо шиг болсон хүн бидний дунд зөндөө.

Ямар иргэдийнхээ уушги зүрхийг эход харж тэдний ажлыг дүгнэлтэй биш. Ирэх өвлийн “Утаагүй хороо” аян хэний түрийвчийг түнтийлгэх бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө. Тиймээс бид энэ сэдвийг үргэлжлүүлэн хөндсөөр байх болно.

Х.Эрдэнэбулган

Эх сурвалж: Өнөөдөр сонин

External links are provided for reference purposes. The World News II is not responsible for the content of external Internet sites. Template Design © Joomla Templates | GavickPro. All rights reserved.

Дээшээ Бүтэн хувилбар