Улаанбаатар бид хоёрын асуудал 2Бичсэн М.Бүжил Зам унааны асуудал ихтэйдээ бухимдахаас гадна зарим нэг зүйлийг шинэчлэх хэрэгтэй бололтой. Жил бүр засаад нэмэргүй замыг яах вэ? Удахгүй энд тэнд замууд хаагаад эхлэхээр өнөө муу түгжрэл чинь улам ч гаарах байх шүү. Дахиад баахан бухимдал төрөх нь дээ. Ингээд өөрсдөөсөө эхлээд бодоод үзэцгээе. Хүний шунал барагдахгүй хойно уул нь машины татварын хууль нь хэрэгжээд эхлэвэл энэ олон жийп нэмэгдэх нь багасах байх. Бас өнөө үзлэг нь сайн явагдвал тосоо гоожуулж, хар утаагаар турхирсан хэдэн машин нь багасчих л учиртай. Монголын зам өргөсөөд өргөсөөд одоогийнхоосоо хэр өөрчлөгдөө билээ. 5 сэтгэгдлүүд Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 17, Пүрэв гариг, 5:20 Үзсэн: 415 Улаанбаатар хотын хөгжил ба уруудал 4Бичсэн Ариунтуяа Аюурзана
Ингээд гэр лүүгээ явах зуур машины цонхоор Улаанбаатрынхаа хөгжилт цэцэглэлтийг сонирхлоо.Манай хот чинь зүгээр л том жижиг Рекламны самбарын орон болжээ гэж.... Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 17, Пүрэв гариг, 3:05 Үзсэн: 1255 ЧИМЭЭГҮЙ АЛЛАГА ҮРГЭЛЖИЛСЭЭР Л БАЙХ УУ?Бичсэн Э. Ирэхбаяр Өнгөрсөн бямба гарагийн үдэш ажил дээрээ нэлээд оройтоод гэрийн зүг нөхрийнхөө хамт харьж явлаа. Центрпойнт өнгөрөөд баруун дөрвөн зам дөхөж явтал эсрэг урсгалын зам дээр нэгэн залуу хэвтэж байх харагдав. Лавшруулж хартал, тэр ихэд татганасан байдалтай, бас амнаас нь цус гоожиж байв. “Зогсоорой, зам дээр хүн хэвтэж байна” хэмээн хашгиртал нөхөр маань “Гуравдугаар эгнээнээс шууд зогсох боломжгүй, буцаж эргэе” гэлээ. Уулзвар хүртэл 200 орчим метр зайтай байсан тул цаг хожчих санаатай 102, 103 уруу ээлжилж залгасан ч “Таны залгасан дугаарууд завгүй байгаа тул та утсаа барьж байна уу” гэсэн автомат хариулагч л байн байн сонсогдоно. Гэтэл “Өнөөх чинь машинд дайрагдчихлаа” хэмээн толиндоо харсан нөхөр маань дуу алдав. Энэ үг тархин дундуур цохиод авах шиг л боллоо. Тэгтэл чихэн дээр тасралтгүй жингэнэж байсан 102 арайхийн холбогдож, би ч сэхээ орон, үсэн харснаа хэлж тэмдэглүүлж байх зуур нөхөр маань уулзвараар буцаж эргээд осол гарсан газар зэрэгцэн ирэв. Замын цагдаа ч ирсэн харагдана. Зогсоол дээр тэргээ байрлуулаад нөхөр маань “Миний хань машиндаа сууж бай, би очиж уулзаад, юу болсныг хэлье” гээд буув. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 15, Мягмар гариг, 15:54 Үзсэн: 2090 1500 тэрбумыг бэлнээр тараажээ. Чухам юуны тулд вэ? Үр дүн нь юу байв?Бичсэн Б.Номинчимэд Уул уурхайгаас өнгөрсөн гурван жилд 1.5 их наяд буюу 1500 тэрбум /1 500 000 000 000/ төгрөгийг “Хүний хөгжлийн сан”-д татан төвлөрүүлсэн буюу нийгмийн халамжид зарцуулсан хэмээн Эрчим хүчний сайд Д.Зоригт энэ өдрүүдэд Улаанбаатарт болж буй “Mining Mongolia-90” чуулга уулзалтын индэр дээрээс бахархалтайгаар мэдэгдэж буйг ТВ-ээр харлаа. Энэ бага тоо биш. Үнэхээр ч бахархаж, бардамнамаар их тоо. Багцаагаар Улаанбаатараас Ховд ортол төмөр зам тавих, Сайншандад нүүрс боловсруулах үйлдвэр босгох, эсвэл манай орны жилийн нийт хэрэглээний 40 хүртэл хувийг хангах дунд зэргийн хүчин чадалтай хүрэн нүүрснээс шатахуун боловсруулах үйлдвэр барих хэмжээний хөрөнгө аж. Өнөөдөр Улаанбаатарын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын ачаалал хэрээс хэтэрч, нийслэлийн хэмжээнд нэг анги 46 хүүхэдтэй байгаа гэсэн мэдээлэл бий. Ийнхүү нэг ангид хэт олон хүүхэдтэй байгаа нь хөгжлийн гол түүчээ салбар болсон Боловсролын салбарт шинэчлэл хийх боломжийг бараг байхгүй болгочихож буй хэрэг юм. Олон Улсын стандартаар нэг анги 20 хүүхэдтэй байна гэвэл ядаж нийслэлд 200 гаруй ЕБДС шинээр барих шаардлагатай гэсэн мэргэжилтний хэлсэн үг байна. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 15, Мягмар гариг, 1:07 Үзсэн: 384 ОБеГ-н гурван албан хаагч амь насаа алдсанд эмгэнэл илэрхийлж байнаБичсэн Б.Тунгалаг
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 10, Пүрэв гариг, 16:42 Үзсэн: 545 ”Хэвлэлийн эрх чөлөөгөөр 100-д орсон”Бичсэн Б.БОЛОРСҮХ
-Саяхан болж өнгөрсөн “Хэвлэлийн эрх чөлөө, нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмрээ оруулах нь” дугуй ширээний ярилцлага дээр гадны мэргэжлийн байгууллага биднийг хэрхэн дүгнэж байна. Дараагийнх нь, монголчууд бид өөрсдөө хэвлэлийн эрх чөлөөгөө хэрхэн дүгнэж байна гэсэн хоёр зүйлийг хөндөж ярьсан. Гадны байгууллагуудын тухайд хэвлэлийн эрх чөлөөний индексийг тодорхойлдог Фрийдом Хаус, Хил хязгааргүй сэтгүүлчид гэсэн хоёр том байгууллага бий. АНУ-д төвтэй Фрийдом Хаус байгууллагын гаргасан судалгаагаар, Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй оронд тооцогддог. Парис хотод төвтэй Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагын судалгаагаар хэвлэлийн эрх чөлөөний мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд ордог. Бүх улсуудыг хамарсан жагсаалтанд бид өмнөх жил 76 дугаар байранд орж байсан бол, 2011 онд 100-д орж ухарчихсан байна. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 4, Баасан гариг, 19:34 Үзсэн: 347 Сэтгэлийн хат нь түүнд даль жигүүр хайрлажээ... /Өрхийн хөгжлийг дэмжих жил /Бичсэн Д.Өлзийсайхан Хүн өөрийн чадавхи, боломжит чадварынхаа өчүүхэн хэсгийг бодит амьдралдаа ашигладаг гэдгийг олон баримт жишээ нотолдог. Хүн бүхэнд хийж бүтээх асар их нөөц хүч байдгийг харуулж чадсан хүмүүс бидний дунд байдаг ч тэдний хийж бүтээж яваа оргилуун эрч хүч, хүсэл тэмүүллийг өсвөр, залуу үеийнхэнд мэдрүүлж, өвлүүлэх нь хамгийн чухал асуудал болоод байна. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй ч хэнээс ч дутахгүй ажил хөдөлмөр хийж яваа хүмүүс олон бий. Зарим нь бүр компани удирдаж, олон хүнийг ажлын байраар хангаж, тэдний ар гэрийн амьдарлыг нь өөд татаж нийгэмдээ чамгүй тус нэмэр болж байгаа нь үнэхээр бахархалтай. Харин ямар нэгэн бэрхшээлгүй, эрүүл саруул бие бялдартай хэдий ч залхуурлаар өвчилсөн, зугаа цэнгэлийг хөөж яваа залуус олширч байгааг яалтай! Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 1, Мягмар гариг, 18:43 Үзсэн: 725 Бүү Март! Бүү Давт! жагсаал боллооБичсэн Амарлин
4 сарын 26. Энэ өдөр бол дэлхий нийтээрээ цөмийн аюул, хор хөнөөлийг яс махандаа тултал мэдэрсэн харамсал гашуудлын өдөр. 26 жилийн тэртээ Чернoбылийн атомын цахилгаан станц дээр гарсан аймшигт ослоос болж ард иргэд, байгаль орчин, улс орны эдийн засагт хэмжээлшгүй их гарз хохирол учирсан. Улмаар олон айлын элэг бүтэн аж амьдрал сүйрч, олон хүүхэд өнчирч, олон зуун мянган ард иргэд цацрагийн хордлогоор амь насаа алдаж, үүрдийн тахир дутуу үлдсэн. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 3, Пүрэв гариг, 18:42 Үзсэн: 807 Монголын гурван-2Бичсэн Ч.Раднаа Монголын гурван ядуу Орон байргүй " гишүүд " нь нэг ядуу Монголын гурван цоорхой Хэлэлцэж , баталсан хуулиуд нь нэг цоорхой Монголын гурван ориг Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 29, Ням гариг, 18:00 Үзсэн: 639 Бэрхшээлийг сөрж яваа залууст урам хайрлая /Өрхийн хөгжлийг дэмжих жил/Бичсэн Д.Өлзийсайхан Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч өрх гэрээ толгойлоод ажил хөдөлмөр эрхэлж, бас бусдыг ажлын байраар хангаж амьдралдаа болон нийгэмдээ тус нэмэр болж яваа залуучууд олон байдаг. Харин ямар нэгэн бэрхшээлгүй, эрүүл саруул атлаа залхуурч, алтан сайхан цагаа хий дэмий өнгөрүүлж, өдөр хоногийг аргацааж яваа ээж, аавынхаа өврөөс гарч чадаагүй цөөнгүй залуучууд байдаг. Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэдэг. Хүн зорилготой, тэмүүлэлтэй, түүнийхээ төлөө хичээж мэрийдэг, өөрийгөө дайчилдаг болоход тухайн хувь хүний идэвх, санаачлага хам гаас чухал юм. Ажил хөдөлмөр эрхлээд амьдралаа өөд татаж, үлгэр дууриал болж яваа залуусын ажил үйлсийн талаар олон түмэнд таниулан сурталчилах нь олон залууст сайнаар нөлөөлж урам зориг оруулдаг. Би түүнээс дутах юу байсан юм гэсэн бодлыг ч төрүүлэх нь байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй гээд хүний гар хараад суух биш, өөрийн нөөц боломжид тулгуурлаад сайн сайхан амьдарч байгаа нэгэн залуу гэр бүлийн ажил үйлс, хүсэл эрмэлзлэл, алс хэтийн төлөвлөгөөг нь сонирхон халуун яриа өрнүүлснээ уншигч та бүхэндээ толилуулж байна. -Хоёулаа энэ ярилцлагаа чиний овог нэр, нутаг ус, хийж байгаа ажлаас тань эхлэх үү? -За тэгье. Намайг Дулмаагийн Бат-Эрдэнэ гэдэг. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 29, Ням гариг, 16:08 Үзсэн: 559 Хүүхдүүд ”сургуулийн автобус”-аар судалгаа хийжээБичсэн А.ТУЯА Хамгийн бахархууштай нь хүүхэд багачууд маань өөрсдөдөө тулгараад байгаа хүнд асуудлаа тодорхойлж, хамтдаа шийдэл хайхаар санал боловсруулсан байна. Гэхдээ багачууд маань юун түрүүнд оюутан ах эгч нар шигээ үнэгүй автобусаар зорчъё гэсэнгүй, одоо байдал ямар байгаа талаар судалгаа хийж, байж болох хувилбаруудаар саналаа нэгтгэж “Иргэн” төсөлд ирүүлжээ. Энэхүү төслийг Соросын сангийн дэмжлэгтэйгээр 1996 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Сүүлийн хоёр жилд сурагчдын боловсруулсан төслөөс шилдгийг нь танилцуулж байгаа. Энэ жилийн хувьд нйислэлийн 53 дугаар сургуулийн 7,8 дугаар ангийн сурагчдын бэлтгэсэн “Орлогогүй сурагч-Төлбөртэй нийтийн тээвэр” төсөл судалгаа олны анхаарлыг татжээ. Тэд энэ сэдвийг хөндөхийн чиглэлийн автобус болгонд сууж, судалгаа хийж, кондуктор ах эгч нараасаа ярилцлага авч, бүр тооцоо хийж үзжээ. Тэдний хийсэн судалгаагаар бол нийт автобусаар зорчигчдын ердөө 25 хувь нь л дунд сургуулийн хүүхдүүд. Гэхдээ бага ангийн хүүхдүүдээс бусад нь 200 төгрөг төлдөг. Нэгэнт хөнгөлөлттэй үнээр зорчдог учраас үнэгүй зорчих болоход автобусны компаниудын орлогод төдийлөн нөлөөлөхгүй. Гэхдээ хүүхдүүд үнэгүй зорчих хүслээ л эн тэргүүнд тавьсангүй. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 25, Лхагва гариг, 20:52 Үзсэн: 294 Эх орон чинь үнэтэй юм уу? Энэ нам чинь үнэтэй юм уу?Бичсэн Б.Үнэнбат Эх орон, нам хоёрын чинь аль нь үнэтэй вэ? uэсэн ийм ичмээр асуулт тавьж байгаадаа үнэхээр их гутарч байна. Гутарлаа гээд яахав дээ Монголд маань эх орон, нам хоёрын аль нь үнэтэй болохыг мэдэхгүй хүмүүс их байгаа учраас л энэ асуултыг зориуд асууж байна. Эх орон гэж юу вэ? Эх орон гэдгийг энгийнээр тайлбарлавал ард түмэн нь амиа өгч хамгаалахад хэзээд бэлэн байдаг, юугаар ч сольшгүй тийм л газрыг хэлнэ. Эх оронгүй хүн гэдэг ээж, аавгүй, харж хандах хүнгүй бяцхан шоовдорлогдсон хүүхэдтэй яг л адилхан гэсэн үг. Тийм учраас хэзээ ч эх орноо алдаж болохгүй ба эх орныхоо төлөө амьдралаа зориулахад бэлэн байх хэрэгтэй. Нам гэж юу вэ? Нам гэдэг бол улстөрийн үзэл баримтлал дээр сайн дураараа нэгдсэн хүмүүсийн сайн дурын байгууллага гэж улстөрийн шинжлэх ухаанд тодорхойлдог. Гэхдээ өнөөдрийн Монголын намуудын хувьд бол нам гэдэг намын дарга гэдэг нэг хүний хувийн компани мэт л болсон байна. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 26, Пүрэв гариг, 8:21 Үзсэн: 445 Монголын гурванБичсэн Ч. Раднаа Монголын гурван хөөрхий "Цус нь ойртсон" төрийн алба нэг хөөрхий Монголын гурван хэрэггүй Олонд хүртээмжгүй өсөлт ( 17.3% ) нэг хэрэггүй Гурван өөр хүсэл Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 29, Ням гариг, 18:03 Үзсэн: 772 Энэ самбаруудын эздийг илчлэх хэрэгтэй гэж бодлооБичсэн Д.Цэрэнжав
Гудамжны рекламын самбарууд бол арав гаруй жилийн өмнөөс МАХН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны мэдлийн бизнес юм. Нийслэлд хаана хэдийг ямaр хэлбэр загвараар байрлуулахыг анх “Улаанбаатар” сан шийдэж орлогыг нийслэлийн төсөвт цуглуулдаг гэх боловч цааш ардчилсан социалистууд хэмээх төрд орох, төрөөс хүртэхдээ монголын жирийн залуучуудаас онцгой эрхтэй нөхдийн компаниудад түрээсэлж эхэлсэн бол сүүлдээ самбар босгох зөвшөөрөл олгох зэргээр тэдний мэдэлд бүрэн шилжүүлжээ. Ач холбогдолгүй жижиг самбарууд хотод үлдсэн. Энэхүү дээд зэргийн хаалттай бизнес нийслэлийн ямар ч төсөв, тайланд тооцогддоггүй явдаг. Одоо “Нийгмийн ардчилал” монголын залуучуудын холбоо хүссэн газартаа шинийг зоож байгааг харахад тэдний гарт хэвээр байна. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 13, Баасан гариг, 8:15 Үзсэн: 768 Монголын " Эрсдлүүд " \ үргэлжлэл \Бичсэн Ч. Раднаа Монголын “Эрсдлүүд” ( Үргэлжлэл ) Хуучин бид улс орны эдийн засгийг 5 жилээр төлөвлөж , хөгжүүлдэг байснаа сүүлийн 20 гаруй жил төлөвлөж , тооцоолохоо больсон. Харин саяхнаас эрх баригч гол намууд 10, 20 , 30 жилийн хугацаатай төсөл , төлөвлөгөөнүүдээ боловсруулж ард иргэддээ танилцуулдаг болсон байна. Яахав болж л байна . Гэхдээ “ мөрөөдлийн жагсаалт “ л болчихгүй бол. Төсөвлөж тооцохдоо ирээдүйд болж болох болзошгүй эрсдлүүдээ сайтар тооцох нь чухал болов уу. 6. Байгаль орчин Сүүлийн 30 жил монголын байгаль , цаг уур ямар их өөрчлөгдөн , хувирч , доройтож байгааг бид бэлхнээ харж байна . Хамгийн ойрхоноор нь Богд уулнаас харж болно. Биднийг бага байхад Богд уул маань ямар сайхан өвс ургамал , жимс самартай , ан амьтантай ( буга,согоо ) байлаа. Зунжингаа Туулын эрэг ( Залаатын зуслан ) дээр загас, жараахай барьж, усанд сэлэн өнждөг байхад Туул гол маань гол шиг гол , Богд уул маань уул шиг уул байждээ. Байгалийн энэ доройтол нь байгалийн өөрийнх нь зүй тогтолоос ( дэлхийн дулаарал ) болж байгаа боловч хүмүүн биднээс их зүйл шалтгаалсан билээ. Байгальтай зүй бус харьцсанаас болж байгаль бидэнд том эрсдлүүдийг бий болгож байна. Хавар,намар нь уртсаад , өвөл зун нь богиносож , ган зуд элбэгшиж , газар хөдлөлт нэмэгдэж , ургамлын гарц багасаж , мал , амьтанаас гаралтай гоц халдварт өвчин гарах нь ихсээд, газар нутгийн 65% нь цөлжиж байгааг тооцож үзэх хэрэгтэй. Судлаач Х.Болорболдын вакцины тухай бичсэн нийтлэлийг сайтар тунгаан унших хэрэгтэй.
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 5, Пүрэв гариг, 6:53 Үзсэн: 325 Монголын оюутны талбайг энд оршуулавБичсэн Д.Цэрэнжав
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 3, Мягмар гариг, 20:35 Үзсэн: 830 Д.Пүрэвсүрэн: Жирэмсэн учраас уран бүтээлээсээ чөлөө авсанБичсэн У.Баяр Топ модель Д.Пүрэвсүрэнгийн амьдрал олны нүдэнд ил байдаг. Тэр загвар өмсөгчдийн дотроос урлагт хөл тавьж чамгүй амжитлтад хүрсэн цорын ганц уран бүтээлч бүсгүй. Тэрбээр сүүлийн жилүүдэд кино урлагт хүч үзэж жилд л хэд хэдэн кинонд гол дүр бүтээдэг. Харин саяхнаас жирэмсэн болсон учир уран бүтээлээсээ түр чөлөө авчээ. Түүнтэй утсаар ийн холбогдов.- Өнөөдрийг яаж угтав?
-Хэвийн байдаг л нэг янзаар өглөөг угтлаа. Гэхдээ гадаа хаврын уур амьсгал ороод гоё байх шиг байна аа.
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 3, Мягмар гариг, 7:01 Үзсэн: 1530 “Хамтран ажиллах гэрээ”Бичсэн Сэтгүүлч Д.Цэрэнжав Өнгөрсөн сарын 20-нд УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулга МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” шууд ярилцлагад оролцохдоо Таван толгой, Ухаа худаг, MCS-ийн талаар хийсэн мэдэгдлийг телевиз, сонинууд, Засгийн газар, Нямдорж бүгдээрээ үг үсэггүй мөлжсөн хэрнээ нэгхэн хэсгийг анзаараагүй мэт арваад хоногийг өнгөрүүллээ. Яг тэр хэсэгт Х.Баттулга гартаа хэдэн хуудас эргүүлж байгаад: - Өнөөдөр нөгөө дөрөвдэх засаглал, хэвлэл мэдээлэл гээд бүгд баригдсан даа, хөөрхий минь… Одоо дахиад MCS-ээ ярих гээд байна. Хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг хамтран ажиллах гэрээн дотроо, би та нарт мөнгө өглөө шүү, MCS группийн дуудсан газарт, тохирсон цагт ирж мэдээ, сурвалжлага авна… MCS группийн ерөнхий удирдлага Оджаргал, Од нарыг болон шинээр үүсэх бизнесийн салбар, бүтээгдэхүүний талаар аливаа сөрөг мэдээлэл нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ… хэрвээ нэвтрүүлбэл, муугаар ярих юм бол торгууль төлнө, мөнгөө авна гээд ингээд барьчихдаг байхгүй юу... гэхчлэн уншиж өгсөн юм. Тэрбээр гартаа барьсан цааснаасаа зөвхөн ганц хоёр өгүүлбэрийг ишлэсэн. Хэрвээ арай дэлгэрүүлсэн бол рекламанд гардагчлан “бүр янзтай” байхсан. Бичлэгийн ганц хоёр кадрыг томруулж хэдэн өгүүлбэр гаргаж авлаа. Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 4, Лхагва гариг, 5:28 Үзсэн: 708 Ч.Сосормаа: Хүүхдийн асуудал Монгол төрийн гадна орхигдсонБичсэн П.Нарандэлгэр
-Монголд хүүхдийн эрхийн асуудал орхигдоод байгаа. Ялангуяа гадаадад байгаа хүүхдийн асуудалд илүү хамаатай. Оны өмнө хараа хяналтгүй хүүхдүүд Шведэд бүртгэгдлээ гэж байсан. Тухайн үед хүүхдүүдийг эх оронд нь авчрах талаар яригдаж байсан ч одоо тэр талаар сураг чимээ ч алга. Ер нь энэ асуудлыг яаж шийдэх ёстой вэ? Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 3, Мягмар гариг, 6:50 Үзсэн: 683 “Боолын хөдөлмөр”Бичсэн Ч . Раднаа УИХ-ын 2 гишүүн зурагтаар ярьж байх юм. “.......Гадаадад байгаа монголчууд боолын хөдөлмөр эрхлэж байна . Тиймээс тэднийг боолын хөдөлмөр эрхлэхийг болиулж , эх оронд нь авчирч , ажиллуулья. “ . Энэ яриаг сонсоод надад ер нь “Боолын хөдөлмөр” гэж юуг хэлээд байгаа юм бол доо гэсэн бодол төрсөн юм.Бид боолын хүнд , хэцүү ажил хөдөлмөрийн тухай түүхийн болон уран зохиолын олон ном , зохиол , судараас болон киноноос мэддэг. Боолууд өөрийн хүслээр бус эздийн дарамт , шахалт доор хүчээр хөдөлмөрлөж , өчүүхэн төдий цалин , хөлс, амьжиргааныхаа хоол хүнснийхээ төлөө ажиллаж байсныг бид номноос уншиж , киноноос харцгаасан. Одоо ч энэ байдал зарим улс оронд байж л байгаа . Эрхэм гишүүдийн ярьж байгаар бол гадаадад ажиллаж байгаа монголчуудын ихэнх нь ер нь боолын хөдөлмөр эрхлэдэг юм байна л даа. Тиймээс би гадаадад ажиллаж , амьдарч байгаа монголчуудаасаа та нар тэгээд харьд “боолын хөдөлмөр” эрхлээд байгаа юм уу гэж асуумаар байна . Харийн оронд ажиллаж , хөдөлмөрлөж байгаа монголчуудыг ( албан ёсоор 100 мянга гаруй , албан бусаар 200 –аад мянган ) УИХ –ын гишүүд болон эх нутагтаа байгаа ихэнх монголчууд боолын хөдөлмөр эрхлэдэг мэтээр ярьж , бичицгээдэг нь дэндүү хөөрхийлөлтэй тэнэглэл юмуу даа . Харин өөрсдөө эх орондоо жинхэнэ боолын хөдөлмөр эрхлэж байгаагаа мэддэггүй л юм байхдаа . Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 1, Ням гариг, 7:18 Үзсэн: 1777 Бусад мэдээллүүд...
|