Orloo.com

Бүрэн хувилбар луу шилжих Бүртгүүлэх Нэвтрэх

Шуурхай мэдээ

Н.Энхбаярыг албадан баривчиллаа /Видео бичлэг/

Н.Энхбаяр баригдахынхаа өмнө өгч байсан ярилцлагын хэсгээс

Н.Энхбаярын 2 хөлийг нь дээш харуулан цагдаагийн машинд оруулж байгаа бичлэг оруулав

IMAG0747МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр оройн 20.00 цагийн үед Удирдлагын академийн ойролцоо хамгаалагчдын хамт явж байхад нь АТГ-ын ажилтнууд баривчлахаар саатуулсан билээ. Шөнийн 02 цаг өнгөрч байхад тэнд байсан нөхцөл байдал намжиж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат "Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг үргэлжлүүлнэ" хэмээгээд түүнийг саатуулаад байсан байрыг орхин явсан ч яг одоо Удирдлагын академийн ойролцоох буюу Н.Энхбаярын байгаа байрны гадна талд цагдаа нар эргэн цуглаад байна. Дөнгөж сая цагдаа нар байрны хаалгыг эвдэн дотогш орсон бөгөөд тэд байшин дотор МАХН-ын дарга Н.Энхбаярыг хайн, бүх өрөө, хаалгыг шалгаж байгаад 06.05 цагийн орчимд түүнийг албадан баривчилж, цагдаагийн хамгаалалттай машинд суулган авч явлаа гэх мэдээллийг манай сурвалжлагч өглөө. Чухам хаана саатуулахаар авч явж байгаа тухай мэдээллийг одоогоор албаны эх сурвалжууд өгөөгүй байна.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдах үед УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, О.Чулуунбат,  Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар  хамт байсан аж.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 14, Бямба гариг, 14:42

Үзсэн: 7653

Өнөөдөр Дэлхий дахинд

JOHNSON-AND-JOHNSON“Johnson's baby”-ийн бүтээгдэхүүнээс химийн хорт бодис илэрчээ

“Johnson's baby”-ийн шампунь болон биеийн шингэн савангаас хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг химийн бодис илэрсэн тухай америкийн мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.

АНУ-ын Аюулгүй гоо сайхны бүтээгдэхүүний төлөөх олон нийтийн байгууллага “Johnson's baby”-ийн шампуниас  хорт хавдар үүсгэдэг канцерогенийн гэгдэх диоксан болон бактерийн эсрэг үйлчилгээтэй Кватерниум-15 (төв мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлдэг  формальдегид ялгаруулдаг химийн бодис) зэрэг бодисуудыг илрүүлжээ.

“АНУ, Австрали, Канад, Хятад болон Индонез зэрэг орнуудад худалдаалагдаж байгаа “Johnson's baby” хүүхдийн шампунид шинжилгээ хийхэд Кватерниум-15 илэрсэн бол Дани, Финлянд, Япон, Голланд, Норвеги, Өмнөд Африк, Швед болон Их Британид зарагдаж буй “Johnson's baby”-ийн бүтээгдэхүүнээс дээрх бодис илрээгүй.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 11 сарын 5, Бямба гариг, 14:25

Үзсэн: 785

Туркт 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

TURKEY-QUAKEТуркийн зүүн хэсэгт Ням гаригийн шөнө 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас одоогоор 85 хүн амиа алдаж, олон тооны хүмүүс бэртэж сандралд автаад байна. Мөн нэлээд хэдэн барилга эвдэрч, Ercis хотод 80 гаруй барилга нурсан ба ойролцоох хотын дийлэнх хэсэг цахилгаангүй болсон байна.

Газар хөдлөлтийн голомт Ираны хилийн зурвасаас холгүй орших Туркийн Ercis хотод болсон бөгөөд энэхүү хотын оршин суугчдийн тоо 75.000 гэгддэг бөгөөд Туркийн шинжээчдийн таамаглаж байгаагаар амь үрэгдсэгдийн тоо 1000 хол давсан гэж үзээд байна.

Ercis хотоос 90 километрийн зайд орших Van хотод 10 барилга нурсан гэж мэдэгдээд байгаа ажээ.

7.2 баллын газар хөдлөлтийн дараах чичиргээ нэг цагийн дотор найман удаа давтагдсан бөгөөд хоёр нь 5.6 балл байсан гэж мэдээллээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 10 сарын 25, Мягмар гариг, 14:08

Үзсэн: 1235

Хятадад 2 настай охины дайрсан жолоочид олджээ

motherЭнэ сарын дундуур Хятадад гарсан нэгэн хэрэг дэлхий дахины интернэт хэрэглэгчдийн уур цухал, жигшил зэвүүцлийг төрүүлсээр байна. Хүмүүс сэтгэгдэлээ бичсээр, хөөрхийлөлтэй охиныг өрөвдсөөр нүд хальтрам видео бичлэгийг нь үзсээр....
Yue Yue гэх 2хон настай бяцхан охиныг 2 өөр жолооч 2 удаа дараалан дайрч түүний хажуугаар  18 хүн, амьтан байхын чинээгүй тоож харахгүй тусламж үзүүлэхгүй өнгөрсөнөөр хөөрхий охин ухаангүй байсаар өнөөдөр нас барлаа. Талийгаач охин дотор болон гадар эрхтнүүд ихээр гэмтсэн байснаас гадна их цус алдсанаас болж  тархи нь үхэжсэн аж.

Охиныг дайрсан 2 жолооч 2лаа олдсон ба хоёул харанхуйд хараагүй гэж гүрийж байгаа аж. Нэг нь найз бүсгүйтэйгээ муудалцаад утсаар ярьж явсан учраас хараагүй гэсэн бол нөгөө нь намайг харахад охин аль хэдийн цусандаа хутгалдсан байсан тиймээс би хаазан дээрээ гишгээд л намайг хүн амьтан харахаас өмнө зугтая л гэж бодсон гээд баригдахаасаа өмнө охины аавд мөнгө өгье гэжээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 10 сарын 23, Ням гариг, 14:18

Үзсэн: 2872

Виржиниа Мужид 5.9 баллын газар хөдлөлт болж зүүн эргийн хотуудад ихээр мэдэгдлээ

Өнөөдөр 2 цагийн үед Вашингтон ДС -д байрлах офис дотроо Компьютер харан ажлаа хийж байлаа. Манай ажилтан дөнгөж орж ирээд би түүнийг орж ирэхийг анзаарах завгүй юмаа хийж байтал газар хөдлөж эхлэх нь тэр. Эхлээд жаал хөдлөх шиг болж байснаа шууд л хүчтэй болж ирсэн 20 секунд орчим л болсон байх. Шууд нөгөө залууруугаа харан газар хөдлөж байна гэсэн чинь айн гэх шиг гайхан зогсоод байлаа. Шууд л гарья гэж шатруу яаравчлан гүйлдлээ. Манай офис 15 давхар байрны 3 давхарт байдаг тул шатаар буух замд олон сандарсан хүмүүстэй таарсан юм. Нэг хүүхэн бүр гарах газраа мэдэхгүй бид гацчихлаа гэж чарлаж байсан нь одоо болтол илхэн сонсогдох шиг. Гадаа гартал бүх л хүмүүс гадаа гарцгаачихсан байлаа. Харсан хүн болгон утсаараа оролдожбайсан ч хаашаа ч залгаж болохгүй холбогдохгүй болчихсон байсан. Би амихандаа гэрлүүгээ залгах санаатай их олон оролдсон ч болохгүй байсан юм. 30 минут гадаа байсны эцэст буцаж орох гэтэл офисийн барилгууд хүмүүс оруулахаа больсон болохоор гэрлүүгээ явлаа даа. Гэртээ ирээд юу болсоныг та бүхэнтэй хуваалцьюу хэмээн дараахь мэдээллийг бичиж байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9 сарын 24, Бямба гариг, 15:37

Үзсэн: 1903

Орост Монгол оюутнууд осолд оржээ

Москва хотын баруун өмнө зүгт орших  Монголчуудын сайн мэдэх, Оюутны хотхоны хажуухан талд зам тээврийн ноцтой осол гаран хоёр Монгол оюутан хохирсон байна. Баттай эх мэдээгээр ОХУ- ын Брянск мужын иргэн Volkswagen машин хөлөглөн Миклухо-Маклая гэдэг гудамжнаас Академика Волгина нэртэй гудамж руу явж байхдаа уг осолыг үйлджээ. ОХУ -Москва хотын Олон улсын Дружбы народов нэртэй их сургуульд сурч байсан хоёр монгол оюутан хохирсон байна. Уг их сургуулийн 3-р курсын оюутан тархины хүнд гэмтлээс болон эмнэлэгт очсон хойноо нас барсан ба хамт явсан охин нь одоогоор эмнэлэгийн хяналтанд байна. Эх хэсгийг эндээс орж үзнэ үү. http://www.gzt.ru/

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 5 сарын 1, Ням гариг, 19:45

Үзсэн: 1830

АНУ-ын 6 муж хар шуурганд өртөөд байна

shuurga4 сарын 27-нooc эхлэн дэгдсэн хүчит хар салхины улмаас одоогийн байдлаар АНУ-ын өмнөд 6 мужуудад хүний амь эрсдэж, байшин барилгууд олноороо сүйрч, олон айл орон сууц тоггүй болоод байна. Энэ нь 1974 онд 315 хүний амь эрсдсэн хар шуурганаас хойш ойрын 40 жилд болж байгаагүй хүний амь олноороо эрсдсэн аюултай шуурга болж байгааг албаныхан мэдээлжээ. Алабама мужийн албаны хүмүүсийн мэдээлсэнээр эдгээр 6 мужид нийт 209 хүн нас барсанаас зөвхөн Алабамад 131,  Миссисипид 32, Теннисид 24, Жеоржиад 13, Виржиниад 8, Кентакид 1 хүний амь эрсдээд байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 4 сарын 29, Баасан гариг, 15:38

Үзсэн: 1280

Алан хядах ажиллагаанд сэжиглэгдэж буй зарим хүмүүсийг барьжээ

Өнгөрөгч даваа гаригийн орой Белоруссийн Минск хотын метрод дэлбэрэлт боллоо. Уг дэлбэрэлтийг алан хядагчид үйлдсэн гэдгийг холбогдох байгууллагууд албан ёсоор тогтоосон байна. Тиймээс сэжиглэж байсан зарим нэг хүнийг баривчилсан талаар Белоруссийн Ерөнхий прокурорын орлогч Андрей Швед мэдээлэв.

Энэ сарын 11-ний орой Минск хотын метроны “Октябрьская” станц дээр дэлбэрэлт болсон юм. Дэлбэрэх төхөөрөмжийг станцын сандал дор байрлуулсан байжээ. Тротилийн хэмжүүрээр тооцвол уг бөмбөг 5-7 кг-ийн хүчтэй байсан аж. Түүнээс гадна уг бөмбөгийг ойролцоогоор 1 см тойрогтой жижиг төмөр бөмбөлгүүдээр битүү чигжсэн байжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, уг бөмбөг радио удирдлагатай байсан бололтой. Харин бөмбөгний бүтцийг мэдэхийн тулд шинжээчид метро доторх бөмбөгний хэлтэрхийнүүдийг цуглуулж байгаа юм. Дэлбэрэлтийн уршгаар 12 хүн амиа алдаж 200 гаруй хүн бэртэж, шархтсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн 150 гаруй хүний нэлээд нь маш хүнд байдалтай сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 4 сарын 14, Пүрэв гариг, 12:53

Үзсэн: 887

С.Б.Бат-Эрдэнэ Японоос мэдээлж байна

...Шөнийн 04 цагийн үед утас дуугарлаа. Монголоос С.Б.Бат-Эрдэнийн эхнэр нь над руу ярьж, Японд аймшигтай газар хөдлөлт болж байгаа тухай, Баагий яаралтай холбогдохыг хүссэн тухай дамжууллаа. Нилээд оролдож байж Баагий бид 2 мeссeнжэрээр холбогдож товчхон ярилцаж амжсан юм. Тэрээр энэ тухай ОРЛОО-гийн уншигчдад мэдээлэхийг хүссэн юм. Тэрээр ярихдаа:
-Одоо Японд маш хүчтэй газар хөдлөлт болж байна. Нилээд хэд хэдэн удаа ойр ойрхон давтамжтайгаар мэдрэгдэж байна. Байшин барилгууд нурж, машин тэрэгнүүд сүйдэж, хэд хэдэн хүний амь нас эрсэдсэн бололтой байна. Нэг өвгөний хуучилж байгаагаар сүүлийн 60 жилд ч ийм газар хөдлөлт болж байгаагүй гэнэ. Бүх цахилгаан тасарч одоогоор зөвхөн мэсс-ээр л холбогдох боломжтой байна. Удахгүй миний компьютерийн батареи ч суух нээ.
-Чиний байгаа газар гайгүй юу?

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 3 сарын 12, Бямба гариг, 15:19

Үзсэн: 3187

ОХУ Монголын өрийг тэглэжээ

Шуурхай мэдээ

Хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээр хийсний үр дүнд үүнийг баталсан зөвшилцлийн баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Монгол Улс ОХУ-д 180 сая ам.долларын өрийн үлдэгдэлтэй байсан. Энэ нь ЗХУ бутарсны дараа “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрт хөрөнгө оруулахад Москвагийн зүгээс Улаанбаатар хотод зээлүүлснээс үүдэлтэй. Өрийн 97.8 хувийг ОХУ өмнө нь тэглэсэн. Харин үлдэгдэл 3.8 сая ам.долларыг ч ОХУ тэглэхээр болсон талаар тус улсын Сангийн яамны сайд Алексей Кудрин мэдэгдлээ.
Ингэснээр ОХУ-ын зүгээс Монгол Улсад 125 сая ам.долларын зээл шинээр өгөх нөхцөл бүрдэх аж.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 12 сарын 15, Лхагва гариг, 17:13

Үзсэн: 1970

External links are provided for reference purposes. The World News II is not responsible for the content of external Internet sites. Template Design © Joomla Templates | GavickPro. All rights reserved.

Дээшээ Бүтэн хувилбар