Orloo.com

Бүрэн хувилбар луу шилжих Бүртгүүлэх Нэвтрэх

Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн шав тавих ёслол боллоо

Ajaa GegeenЭх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв буюу Эх нялхсын төв эмнэлгийн дэргэд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн шав тавих ёслол боллоо. Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барих саналыг анх АНУ-ын Блүүмингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа Ринбүүчи гаргаж, түүний тэргүүлдэг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ-аас хариуцан хөрөнгө босгох ажлыг хийж байгаа аж.

Монголд ирээд байгаа Ажиа Ринбүүчи шав тавих ёслолд оролцож, Манал, Нүрзэд, Биндэрьяа номыг өөрийн биеэр уншиж, эмнэлэг байгуулахад тусалж дэмжсэн хүмүүст талархал дэвшүүллээ.

Ажиа Ринбүүчи:

“Би хоёр жилийн өмнө Монголд ирэхдээ л энэ эмнэлгээ барих хүсэлтэй байлаа. Харин өнөөдөр хүсэл маань биелж, шаваа тавьж байгаадаа их баяртай байна. Энэ ажил бол олон хүний сэтгэл, зүтгэлийн үр дүн юм шүү. Хүн хүнээ хайрлаж, тусалж дэмжиж явах шиг сайхан зүйл байхгүй”

хэмээн хэлсэн.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 11, Баасан гариг, 16:51

Үзсэн: 703

Английн иргэн 600 хүүхдийн аав-Bertold Wiesner

Stevens1940-өөд оноос үр суулгах эмнэлгийг ажиллуулж ирсэн Английн Bertold Wiesner гэгч хүн бараг 600-аад хүүхдийн эцэг болох нь тогтоодoгджээ. Үүн дотор нь ихрүүд ч байгаа юм байна. Энэ хүн 1970-д оны эхээр нас барсан бөгөөд эхнэртэйгээ эмнэлгээ ажиллуулж,  нууцаар өөрийнхөө үрийн шингэнийг өгдөг байснаар барахгүй тус эмнэлэг нь ойролцоогоор 1500-д гэр бүлийг үр хүүхэдтэй болгосон аж. Гэвч эдгээрийн яг хэд нь түүнийх гэдгийг яг таг тогтооход хэцүү юм, яагаад гэвэл түүний эхнэр эмнэлгийнхээ баримт бичгийг устгасан гэдгээ мэдэгдээд байгаа юм байна.

Тухайлбал 1943-62 оны хооронд 18 ээж энэхүү эмнэлгээр дамжин үртэй болсоны 3-ны 2 нь Bertold Wiesner-нх гэдэг DNA-н шинжилгээгээр батлагдсан байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 13, Баасан гариг, 8:07

Үзсэн: 1134

Үсээ арчлах талаар түгээмэл гардаг асуулт хариулт

Bjork Medulla 4Дунджаар хар үстэй хүн 100,000 ширхэг үстэй.
Дунджаар эрүүл хүн өдөрт 50-100 н ширхэг үс унах нь энгийн үзэгдэл.
Дунджаар хүний үс сард 1см ургадаг (жилд 12см урт ургадаг).  
Шөнөдөө өдрөөс их ургадаг бөгөөд, зундаа өвлөөс илүү урт ургадаг байна.  
Хэрэв хүн үсээ огт тайруулахгүй бол 107 см урт ургаад өөрөө унадаг гэнэ.  
Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс арай их өтгөн үстэй гэнэ.
Эмэгтэйчүүдийн үс 40-50-н насандаа 20%-аар шингэрдэг.
Хүний үс 16-24-н насандаа хамгийн хурдан ургадаг гэнэ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3 сарын 27, Мягмар гариг, 21:33

Үзсэн: 1502

Үс сайхан бол зүс сайхан

thin-hairҮсээ гэмтээлгүйгээр зөв арчлахын тулд үсныхаа төрлийг тодорхойлоод үзье. Үүнд хэвийн, хуурай, тослог гэсэн гурван төрөлд хуваагддаг. Хэвийн үс нь зөөлөн, самнахад хялбар хэлбэрт оруулсаны дараа хэвээ сайн барьдаг, наранд сайн гялалзадаг. Йим үс нь толгойгоо угаасныхаа дараа хэдэн хоног ч эрүүл сайхан хэвээрээ байдаг.

Тослог үс нь бүрзгэр өнгөтэй, угаасны дараа маргааш өдрөөс нь эхлээд хиртсэн бохир юм шиг тослогтон бөөгнөрч эхэлдэг. Энэ нь таны хуйхан дахь өөх тосны булчирхайн идэвхжлээс хамаарч тийнхүү харагддаг.

Хуурай үс нь ямар ч өнгөгүй гялалзалт байхгүй. Ийм үс нь амархан хугарч, ороолцолдож, үзүүр нь салаалж эхэлдэг. Үүнийг та хуйхан дахь өөх тосны булчирхайн идэвхжил буурсан гэж хэлэх гэж байна уу? Үгүй ээ. Энэ нь таны үсний буруу арчилгаатай шууд холбоотой.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3 сарын 31, Бямба гариг, 7:37

Үзсэн: 883

Вакцинжуулалтын тухай үнэнийг мэдьеэ гэвэл...

vaccineОдоо манай улсын бага дунд сургуулийн насны хүүхдүүдэд ханиад томуугийн болон “А” хэлбэрийн шар өвчний вакцин хийхээр болж холбогдох тушаал шийдвэрүүд нь гарчээ. Мөн умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлдэг гэх Хүний папиллом вирусын вакцин-ыг хийх ажлыг 2012 оны 2-р сараас хэд хэдэн аймаг дүүргүүдээс эхлэж цаашид Монголын бүх охид бүсгүйчүүд, хөвгүүд залуусыг хамруулахаар шийдсэн байна. 
Тэгвэл монголчууд бидний дунд түгээмэл байдаг олон мухар сүсгүүдийн нэг болох “вакцин дархлаа тогтоодог учир тухайн хүн энэ өвчнөөр өвдөхгүй болдог”, “вакцин хийлгэхгүй л бол энэ өвчнөөр заавал өвдөж юунд ч хүргэж болно”  гэдэг хэвшмэл болсон сэтгэлгээг эргэн харах цаг ирээд байна. Вакцинуудын найрлаганд чухам юу ордог, эрүүл мэнд хортой эсвэл ашиг бодиттой тустай байсаар ирсэн эсэх мэдээллүүд Монголын интернэтийн орон зай ба сүүлийн үеийн сонин, хэвлэлүүдэд бараг байхгүй байгаа юм. 

Энэ нийтлэлийн гол зорилго бол насанд хүрэгсэд бид өөрсөддөө болон ялангуяа хүүхдүүддээ ВАКЦИН хийлгэх эсвэл хийлгэхгүй байхыг уриалах бус, харин та бүхнийг - эцэг эхчүүдийг юуны өмнө ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ-ыг уриалж энэ мэдээллийг өгч байна. Манай хүмүүс ер нь вакцинжуулалттай холбоотой шаардлагатай бүх талын мэдээллүүдийг авч “сайн талууд” ба “муу талууд”-ыг сайтар дэнслэж байж УХАМСАРТАЙ ЗӨВ ШИЙДВЭР гаргаж байх ёстой юм. 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3 сарын 16, Баасан гариг, 17:00

Үзсэн: 1056

Гоо сайхны уламжлал ба асуулт хариулт

hatanБидний урьд бичсэн ''Үнэртэй ус''-ны талаархи сэдвийг олон хүн уншиж сэтгэлийн дэм урам өгсөнд их талархаж байгаагаа илэрхийлье. Одоо бид  бүсгүйчүүдээс гоо сайханчдад тавьдаг нийтлэг асуулт, тэдгээрийн хариултыг та бүхэнд зориулан бэлтгэв.

1. Уруулын будгийг удаан тогтоох ямар нэгэн арга байна уу?
Энэ бол боломжтой. Одоогоор худалдаанд ямар ч гялалзалтгүй (MATTE) уруулын будаг нь удаан барьдаг боловч уруул хатаадаг муу талтай.  Иймд уруул өнгөлөгчийг дээр нь будаж өгвөл илүү үр дүнтэй.

2. Хөмсгөө зулгаачихсанчинь эвгүй харагдаад байна. Засах аргын талаар зөвлөнө үү?
Хөмсөг бол нүүрний жааз юм. Иймд аль болохоор үснийхээ ижил өнгийн будгаар яг хөмсөг байгаа мэтээр зурж өгнө.  Өдөрт хоёр удаа хөмсөг ургуулдаг гэл (Brow enhancing gel)-ийг 6-8 долоо хоног хэрэглэхэд хөмсөг ургана. 
Одоо хүмүүс хөмсгөө өндөр нум гаргаж засдаг моод дэлгэрч байгаа ч түүнийг дууриах албагүй.  Хөмсгөө анх засуулахдаа мэргэжлийн хүнд хандвал зүгээр. Дараа нь долоо хоног бүр зэрлэгийг зулгааж цэвэрлэж байвал зүгээр.  Улиралдаа нэг удаа хэвийг нь засуулж байх нь зохистой гэж үздэг.   

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3 сарын 8, Пүрэв гариг, 9:00

Үзсэн: 951

Таны уураг тархины өдөр

CoffeeБид бүгдээрээ өөрсдийн бие махбодио эрүүл саруул, уян хатан  байлгаж урт наслахын тулд юу хийхээ мэддэг. Гэхдээ өнөөдөр бас маргааш уураг тархиа яаж  хамгийн сайнаар ажиллуулж хадгалах вэ? Хоол ундаa, жингээ хэмжээд л бие махбодио хянаж болдог бол тархины үйл ажиллагааг хянах нь хэцүү зүйлийн нэг юм.Судлаачид олон арван жилийн туршид судалсаар байгаа боловч жинхэнэ бодитоор тархи бидэнд хэрэггүй болсон тэр үед л задалж  байж  шинжлэх боломжтой болдог.
Бидний уураг тархи бол Хэрэглэ эсвэл Март гэсэн зарчмаар ажилладаг эрхтэн билээ. Та нас харгалзалгүйгээр ой ухаан ба санамжаа цаг цагаар сэргээж байх  зөвлөмжийг энд орууллаа.

6 АМ. Өглөө босоод  кофе үнэрлэ
Тархийг сэргээх хамгийн хүчтэй үнэр гэж  Японы Kyorin University School of medicine сургуулийн судлаачид  олж дүгнэжээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2 сарын 20, Даваа гариг, 16:04

Үзсэн: 1304

Хачин Сонин: Chanel #5

chanelEstelleWarrenNo51920 онд Шинэл #5 ийг Орос-Францын химич, үнэртэний мэргэлжилтэн Ирнэст Биэү (Ernest Beaux) бүтээсэн. Түнээс хойш энэ үнэртэй ус өдий хүртэл дэлхий дээр дээд зэргийн үнэртэн хэвээрээ байна. Дэлхий дээр 30 секунд тутамд нэг шил зарагддаг, жилд 100-н сая долларын орлоготой бүтээгдэхүүн. Сүрчиг буюу Үнэртэй усны тухай энэ сэдвийг бичих санаа надад санамсаргүй төрсөн гэхэд болно. Миний хүүхэд ахуйн найз Сараа бид хоёр олон жилийн дараа уулзлаа. Тэр намайг гэртээ уриад хоол цай болсны дараа, өөрийнхөө хобби буюу цуглуулгаа сонирхуулсан юмаа. Үнэхээр гайхалтай, тэр гуч гаруй төрлийн үнэртэй ус цуглуулсан байв. Бидний мэдэх алдартай Шинэл #5 (Chanel #5) гэхэд 2-3 төрлийн тэгээд бусад алдартай уснууд байх юм. Найз маань гарах бүрдээ 1-2 ширхэг унэртэнг авдаг бөгөөд цурлуулаад 5 жил гаруй болж байгаа гэв. Сараа маань надад хэзээ хаанаас ямар үнээр авснаа, одуудын ямрыг нь түрхдэг зэргийг сонирхуулав. Миний хувьд гоо сайхны чиглэлээр таван жил гаруй ажиллаж байгаа болохоор үнэртэй усны талаар бага зэрэг гадарланаа. Найз Сараа маань сайхан үнэтэй цуглуулгатай ч түүнийхээ талаар ойлголт багатайг мэдээд түүнд зааж зөвлөхийг урьтал болгосонгүй. Харин түүний адил бусад хүмүүст үүнийг зориулан бичив. Иймд та үнэртэй усыг сонгохдоо зүгээр шууд сэтгэлийн хөдөлгөөнөөр сонгож болохгүй.

Ихэнх хүмүүс үнэртэй усыг сонгохдоо гаргадаг Aлдаануудыг та нарт сонордуулья.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2 сарын 15, Лхагва гариг, 19:27

Үзсэн: 1898

2010 оны эхний таван сарын байдлаар Монгол улсад 27,597 хүүхэд төрснөөс, 625 нярай хүүхэд нэгээс доош насандаа энджээ

Монгол улсад  6 цаг тутамд 1 нярай эндэж байна!
ЭХЭМҮТ-ийн нярайн эрчимт эмчилгээний тасагт өдөр бүр 25-28 нярайг эмчилдэг боловч
, зөвxөн 7 ширхэг хуучин инкубатортой учир 2-3 нярайг нэг инкубаторт хэвтүүлж байна.

Нялхсын амь насыг аврахад чухал шаардлагатай инкубаторыг авахаар 25.6 сая төгрөгийг бид цуглуулж байна.

ТАНЫ ГАРТ 
МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ!

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1 сарын 14, Бямба гариг, 2:48

Үзсэн: 678

Унтахаасаа өмнө идэх зуршлаасаа салах 12 арга

Унтахаасаа өмнө хөргөгчөө онголзуулаад сурчихсан хэцүү зуршил нь жин нэмэх үндсэн шалтгаан болдог. Хэдхэн хормын ташаал нь нойргүйдэл, хар дарах, унжсан гэдэс сулбасан харвин болон хувирдаг. Үүнээс зайлах хялбар аргуудыг танд хүргэе.

1.    Аль болох их  уух. Ходоодоо хуурах хэрэгтэй. Рашаан, цэвэр ус юмуу  ногоон цайг гуурсаар уухад шингэн таны ходоодыг дүүргэж өлсөж байгаа мэдрэмжийг дарах болно.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12 сарын 20, Мягмар гариг, 6:19

Үзсэн: 1541

External links are provided for reference purposes. The World News II is not responsible for the content of external Internet sites. Template Design © Joomla Templates | GavickPro. All rights reserved.

Дээшээ Бүтэн хувилбар