Orloo.com

Бүрэн хувилбар луу шилжих Бүртгүүлэх Нэвтрэх

Орлоо FUN нэвтрүүлгийн анхны дугаар бэлэн боллоо

orloo funОрлоо FUN  нэвтрүүлэг хийгдэж байгаа тухай бид урьд нь мэдээлж байсан билээ. Бид өмнө нь Gamez  гэгдэх өөрсдийн салбар сайт дээрээ зөвхөн видео тоглоомуудын мэдээ мэдээллийн талаар харуулсан 20 гаран нэвтрүүлгүүдийг бэлдэн ТВ-р цацдаг байсан бол Орлоо FUN  нэвтрүүлэг болгон мэдээллээ өргөжүүлж кино ертөнц, технологийн шинэ дэвшилтэт бүтээлүүд, сонирхолтой видео бичлэгүүд болон тоглоомын ертөнцөөр аялуулах энэхүү нэвтрүүлэг нь хүүхэд залуус гэлтгүй бүх насны хүмүүст сонирхолтой байна гэдэг бид итгэж байгаа. Саяхан шинэчлэгдсэн Орлоогийн үндсэн цэс дээр Орлоо FUN гэсэн цэс нэмэгдсэнийг та бүхэн анзаарсан байх. Хэрвээ төдийлөн анзаарч хараагүй, орж амжаагүй бол ороод үзэхийг санал болгож байна.
Ингээд та бүхэн энд дарж нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ үү! Нэвтрүүлэгийн талаарх шүүмж, санал бодлоо үлдээнэ бизээ, бид цаашид мэдээллээ сайжруулан явна гэж бодож байгаа болно.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 16, Лхагва гариг, 17:28

Үзсэн: 400

Үр хурмастын өмнө-1

Гудамжны цасан хоног хоногоор наашилах нарны илчинд хайлж, тэнгэр өөд уур болон дэгдэнэ. Цасны уснаас үүссэн бяцхан горхиуд энд тэндгүй салаалан жирэлзэх агаад хуйсагнуур хаврын араншингаар шөнөдөө жин өвлөөс дутахгүй жихүүцүүлэн хайрна. Загасных мэт чигчлүүр нарийн хавирганых нь завсар тоолонгоор шургачин жиндүүлэх хайруу салхинд бөмбөлзтөл чичирсээр эхийнхээ халуун цавьpуу шунгаснаа мэдэрсэн тэр өдөр ягаан өнгөтэй бөнжгөр халуун эд эн түрүүнд нүдэнд нь тусжээ. Сайрга тэр юмыг сонирхон, хоншоороо хүргэн үнэрлэвэл зүйрлэшгүй энхрий зөөлөн агаад халуун цагаан зүйл дусахад өөрийн мэдэлгүй ам дүүрэн үмхээд шунаглан сорсон билээ. Мөнөөх ягаахан “товч”-оо нудчин байж ханатлаа хөхөж цадаад, эргэн тойрноо сая сониучирхав. Чөргөр нарийхан шилбэ, бахим том сарвуу, сахлаг шар сүүл, чингээд хамгийн сүүлд, хошуугаараа зөөлөн нударч, өөрийг нь энхрийлэх сэгсгэр том толгойг олж харлаа. Ингэж эхтэйгээ танилцжээ.

Түүний тойрны хар хүрэн зүст ах дүүс нь биенийхээ дээр өрсөж гарцгааж, мөнөөх сайхан амтат ягаа ханруу зүтгэн, жийг жууг дуугаралдан ажээ. Сайрга бол бусад гөлөг  ах  дүүгээсээ түрүүлж, нүдээ нээсэн байв. Анхны өдөр  асар өндөр уулнаа мацах мэт хумсгүй шахам сарвуугаараa eхийнхээ толгойд маажилан зүтгэсээр гарч, тэндээсээ сэрвээн дээгүүр нь явж, хавь тойрныг ажив.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 3, Пүрэв гариг, 19:19

Үзсэн: 1307

Н.Учрал: Би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдарч чаддаг

86400 10Монголын "Рояал" академийн захирал Н.Учрал

-"Royal" академийн тань талаар яриагаа эхэлье...?

-Манай "Royal" академи Олон улсын дээд сургууль болон өргөжсөн. Бид Английн гурван том сургуулийн сургалтын хөтөлбөрийг монголдоо хэрэгжүүлж, Английн дипломыг эх орондоо түгээдэг. "Royal" академи монголын боловсролыг дэлхийн брэнд болгож, монгол хүнийг ертөнцийн дэвжээнд гаргах эрхэм зорилготой ажилладаг.

-Танай телевиз, радиогоор сонин юутай байна даа... ?

-Би хэвлэл мэдээллийн салбарт хүч үзэхээр найз нөхөдтэйгээ хамтран "Royal HD" залуусын телевиз, "Royal 9.89" радиог санаачлан байгуулсан.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 27, Баасан гариг, 17:39

Үзсэн: 1455

Төрийн соёрхолт дуучин Д.Болд: Би шоудах туйлын дургүй, чанга хөгжимд бүжиглэх сонирхол байдаггүй

boldКамертон хамтлаг...  Тэр тусмаа "18 нас"-ыг хэн ч үгүйсгэхгүй. Дууны мэдрэмжгүй, ийм тийм гэж ялгадаггүй ч байсан. "18 нас"-ыг сонссон хүн болгон гоё дуу шүү хэмээн тэр үеээ дурсан байдаг. Энэ дуу, энэ хамтлаг мэдээж дуучин Д. Болд гэдэг нэрийг тодотгож түүний нэрийн хуудас нь байсаар олон жилийг үджээ. Дуучин Д. Болд гэж дуудуулж бие даан уран бүтээлээ хийж эхлэхэд хөгшин залуугүй түүн рүү анхаарлаа хандуулж байсан нь үнэн. Дуртай ч бай, дургүй ч бай түүний бие хаа, клипэнд нь тоглосон мисс хүүхнүүд, хувцаслалт гээд түүний тухай бүгд л ярьцгааж байсан. Ямар ч байсан "яригдаж" чаддаг дуучин Д. Болдтой ярилцсанаа толилуулья.

-Уламжлал ёсоороо таны уран бүтээлийн талаар яриагаа эхлэе.

-Өнгөрсөн жил Монгол поп цомог, монгол поп урсгал дээр ажиллаад мөн соёд урлагийн салбараа төлөөлж анх удаа төрийн ордонд бие даасан том хэмжээний тоглолтоо хийлээ. Гол нь Монгол поп урсгарлаар, монголын язгуур урлаг хөгжим, уртын дуу, морин хуур гээд бүх өв соёлоо цаашид уламжлал болгон ямар ч төрөлд хөгжүүлэх бүрэн бололцоотой юмаа гэдгийг харуулахыг хичээж байгаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 26, Пүрэв гариг, 19:47

Үзсэн: 1262

О.Долгор: "Үл таних эмэгтэй"-д тоглосноороо би мэргэжлийнхээ хувьд нэг шат ахисан

527-1334906344dolgor-middle"Бид дөрвийн хайр", "Өдөр өдрийн нар", "Үл таних эмэгтэй" зэрэг кинонд тоглож олонд танигдсан жүжигчин О.Долгортой ярилцлаа. Тэрбээр "Домогт Ану хатан" кинонд тоглож байгаа юм байна.

-Сүүлийн үед жүжигчин О.Долгор нэлээд эрэлттэй байгаа юм шиг байна. Ойрдоо жаахан зав муутай л байна уу?
-2011 он тасралтгүй уран бүтээл хийсэн. Ерөнхийдөө уран бүтээлийн олз омог ихтэй жил байлаа. Он гараад "Домогт Ану хатан" гэдэг түүхэн уран сайхны кинонд тоглох санал ирсэн. Одоо кинон дээрээ ажиллаад байж байна.

-"Домогт Ану хатан" кинонд ямар дүрд тоглож байгаа вэ?

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 25, Лхагва гариг, 6:47

Үзсэн: 1345

МИНИЙ ЭРЧИМ ХҮЧ

Аагисан ямар их бөөгнөрөл, задрал вэ?
Миний оюун эрчим
Асах мэт шатам тэгтлээ аниргүй
Арсалдах мэт ноцомхой ч далд хурьцалгүй
Хэт цахисан ч хэрэггүй бол асдаггүй
Хэтэрхий омголон бас гуниглуун
Задрахдаа эсээрээ хуваагдан шархирдаг
Эрчилэхдээ хялгасны завсаргүй нягтардаг
Миний эрчим хүч...

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 24, Мягмар гариг, 6:17

Үзсэн: 408

Энэ өдрийн зочин: Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

                                                  
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай Монгол орны өнөөгийн нөхцөл байдлын тухай тун буйр суурьтай дүгнэлт өгөв.
 
Та бүхэн энд дарж нэвтрүүлгийг үзнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 22, Ням гариг, 14:02

Үзсэн: 1603

ОЮУН САНААНД ДОВТЛОГЧ ЧӨЛӨӨТ РАДИКАЛУУД нэртэй яруу найргийн номooc

ивгээлт минь бид таныг гуниггүйхэн үдэх гэж үү
 
Энэ сайхан оёоргүй цалгилах тэнгэр
Миний зүрх рүү нүдээр дамжин гулсаж ирнэ
Тэр өнгө, судасны минь агшилтаар дотогшоо юүлэгдээд
Аманд минь амтагдаж
Хамарт минь хүртэж
Амиар минь үзгэнд шингэнэ.
Халгисан агаар уруул руу садрахад
Түрлэг таталтад эрхшээн би амьсгална.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 18, Лхагва гариг, 1:12

Үзсэн: 552

Бүлээн зөн /Өгүүллэг/

Кумар тэр айлд очино гэхээc зүрхшээж байлаа. Гэхдээ яая гэхэв бүсгүйн нөхөр эзэнд нь хангалттай мөнгө төлсөн болохоор очихоос өөр аргагүй. Кумар бол хижр болоод удаж байгаа. Тэр өөрөө энэ замыг сонгоогүй Мата охин тэнгэр түүнийг энэ амьдралд хөтлөсө н гэж хижрүүд итгэдэг. Эртнээс нааш эрэгтэй бус бүсгүй хүнйи амьдралыг сайн дураараа сонгогч хижрүүд хүүтэй болсон айлд очиж баяр хүргэн дуулж бүжиглэх ёстой боловч тэр нас нэлээд хөгширөхийн хэрээр олон айл хэсэх дургүй болсон билээ..

Хамаг байдгаараа гоёж хамгийн сүүлд авсан гоёмсог ногоон саригаа өмсөөд нүүрээ будан уригч айл руу алхав. Удалгүй айлын гэрийн ажилд тусладаг цагаан хормогчтой хүүхэн гүйн ирж намхан төмөр хашааны хаалга онгойлгож өгөөд уриалгахнаар дотогш оруулав. Цэнхэр торгон камийз дээрээ тас хар өтгөн үс нь долгиотон асгарсан тэр айлын бүсгүй ээжтэйгээ тун адилхан байлаа. Багадаа амттан нэхэж уйлаад хаалганд гараа хавчуулсан долоовор хурууных нь сорви нь ч хэвээрээ байлаа. Кумар “охин минь “ гэж эгээтэй л дуу алдчихсангүй. Миний л охин гэсэн үг гадагшаа биш дотогшоо асгарч зүрхийг нь юу юугүй мөндөрийн ширхэг мэт бөмбөрдөж байлаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 16, Даваа гариг, 19:43

Үзсэн: 829

Үдэш-өгүүллэг

 Аргалын уулын арын хөндлөн жалганы эхэн дээр байх хот айлын гаднаас цагаан тоос манаран хөөрч оройн ягаан гэгээн доогуур бүдгэрэн бүдгэрсээр замхарч одов.Тавь гаруй насны авгай гэрийнхээ гадна бүртэлзэн ямар нэгэн зүйлсийг бөөгнүүлж хормойлон баруун талдаа байх хуучин модон тэрэгний тэвшнээ аваачиж тавив.

...За байз...өнөөдөр миний муу хүү ирэхгүй нь юм болов уу.Орой шөнөдөөд Цагаан хөтлөөр давж ирэхдээ айж цочих вий дээ хэмээн бодох зуураа  зүүн тийшээ санаа алдан харснаа гэр рүүгээ оров.Гарч орон өдрөөс хойш холхисон тэрээр хол саахалтаас чимээ анирдан хүүгээ хүлээж байж сууж цөхнө.Олон оныг Аргалын уулынхаа энгэр бэл,ар хормойгоор нүүж суун нутаглаж ирсэн Цэвэл энэ хавийнхаа ургамал,чулууг андаж эндэхгүйхэн.Ямартаа л Аргалын уулын “савдаг”,уулын мухрын улаан дээлтэй “буг” гэж байх вэ дээ.Аргалын уулын ганц бие “улаан дээлт буг” цагтаа ажил төрлөөрөө хэний ч дор орохооргүй,хэлтэй амтай,цог золбоотойхон ёстой л “заримдаг” нэгэнд нь гэрэлтэй шар нарнаар гэгээ бариад ч хүршгүй,барьшгүй зэрэглээ мэт “ороо” цовоо хүүхэн байсан даа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 10, Мягмар гариг, 18:49

Үзсэн: 1007

External links are provided for reference purposes. The World News II is not responsible for the content of external Internet sites. Template Design © Joomla Templates | GavickPro. All rights reserved.

Дээшээ Бүтэн хувилбар