Orloo.com

Бүрэн хувилбар луу шилжих Бүртгүүлэх Нэвтрэх

Болгарт төгсөлтийн баяр боллоо

bolgaria-togsolt-1Болгарын Благоевград хотноо байрлах Америкийн Их сургууль элчин сайдууд, төгсөгчдийн гэр бүлийн төлөөллийг урьж оролцуулсан төгсөлтийн уламжлалт баяраа өнгөрсөн бүтэн сайн өдөр зохион байгууллаа.
Тус сургуулийг энэ жил 200 гаруй оюутан төгссөний дотор Монгол улсын гурван оюутан оржээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 17, Пүрэв гариг, 0:43

Үзсэн: 228

ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ЭХЛЭВ

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, АНУ дахь Монголын соёлын төв, Монгол Улсын Батлан хамгаалах судлалын хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй “Чингис хаан – 850 жилийн өв” сэдэвт олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний 6 дугаар бага хурал 2012 оны 5 сарын 4-нд Вашингтон хотод суугаа Элчин сайдын яаманд эхлэв. Хоёр хоног үргэлжлэх уг бага хуралд Монгол судлал, тэр дундаа Чингис хааны судлалын чиглэлээр судалгаа хийн олон арван бүтээл туурвисан Монгол, АНУ, Канад, Түрк, ХБНГУ, Израиль, Казахстан зэрэг орны 30 гаруй нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бага хурлын төлөөлөгчдөд илгээлт ирүүлж  Монголын төр, ард түмний өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв. Ерөнхийлөгч захидалдаа уг бага хурлыг зохион байгуулагчдад талархал илэрхийлээд “ардчиллын өлгий болсон АНУ-д хуран чуулж, өдгөө ардчиллын буухиаг нэр төртэй авч яваа Монгол Улсыг үндэслэн байгуулагч Их Эзэн Чингис хааны намтар түүх, түүний төр, хууль цааз, нийгэм, цэргийн үйл ажиллагааг тал бүрээс нь үнэлэн дүгнэж” буй олон орны эрдэмтэн, судлаачдад амжилт хүсэв. Ерөнхийлөгч “Чингис хаан Ази, Европ тивийн улс төр, худалдаа, соёл, шашны харилцааг хөгжүүлж, нүүдлийн болон суурин соёл иргэншлийг холбож, дэлхийчлэлийн үндсийг тавьсан нь хүмүүн төрөлхтний хөгжлийн түүхэнд түүний оруулсан аугаа том гавьяа мөн” гэдгийг онцлоод Монголыг сонирхдог, судалдаг, дэмждэг, хамтран ажилладаг улс орон, хувь хүмүүс, байгууллагын цар хүрээ ихэд өсөн тэлж буйд Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд баяртай буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин бага хурлын төлөөлөгчдөд захидал ирүүлэн амжилт хүсэв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 6, Ням гариг, 16:54

Үзсэн: 409

“Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян” өндөрлөхөд 5-хан хоног үлдлээ

Human resourceЭнэ сарын 30-ныг дуустал үргэлжлэх Голомт банкны “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян” сар гаруйн хугацаанд амжилттай явагдаж дөрөв дэх удаагийн аянаа өндөрлүүлэхэд 5-хан хоног үлдээд байна.

Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг  уриатайгаар 2011 онд Монголд анх удаа хэрэгжсэн Голомт банкны “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян” өнгөрсөн жил гаруйн хугацаанд 3 удаа амжилттай зохиогдож 300 орчим хүнийг ажлын байраар хангасан бол дөрөв дэх удаагийн аян 2012 оны 3-р сарын 26-нд эхэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар тус аянд 1000 гаруй хүн хамрагдаж Голомт банкинд ажилд орох хүсэлтээ илэрхийлжээ. Ажилд орох хүсэлт, сонгон шалгаруулалт, сургалт, ажлын байр гэсэн шат дарааллаар явагддаг тус аяны эхний шатны сонгон шалгаруулалт 4-р сарын 5-9-ний өдрүүдэд явагдаж, шалгарсан хүмүүс сургалтанд хамрагдаж тун удахгүй ажлын байраар хангагдах гэж байна. Харин хоёр дахь шатны сонгон шалгаруулалт 4-р сарын 21-нд эхэлж тун удахгүй шалгарсан хүмүүс сургалтанд хамрагдана.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 27, Баасан гариг, 7:54

Үзсэн: 576

Гадаадад сургууль төгсөгчдийн уулзалт болно

DSC 1562-150x150“Эх орныхоо хөгжилд-бидний оролцоо” сэдэвт гадаадад сургууль төгсөгчдийн III зөвлөлдөх уулзалт энэ сарын 25-нд Төр Засгийн Үйлчилгээний “Элит” цогцолборт болно. Уг уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл ажиллаж байгаа аж.

Энэхүү уулзалт зөвлөгөөнөөр гадаадад сургууль төгсөгчдөөс авсан санал асуулга, хүсэлтийн дагуу Хилийн чанадад сургууль төгсч, удаан хугацаагаар ажиллаж амьдарч байгаад ирсэн Монгол Улсын иргэд Төрийн албаны шалгалтад хэрхэн бэлтгэх, улмаар төрийн албанд орж ажиллах, түүнчлэн хилийн чанадаас онлайнаар сургалт авах, гадаадад эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажилласан жил, ажлын туршлагыг дүйцүүлэн тооцож болох эсэх зэрэг залуусын сонирхсон, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, харилцан мэдээлэл, санал солилцох юм байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 20, Баасан гариг, 18:59

Үзсэн: 1015

Эврика, надад нэг “ IDEA “ байна

Өнөөдөр хүн бүхний байнгын хэрэглээ гар утас болчихоод байгаа билээ. Ирээдүйд гар утасгүйгээр ажил, амьдрал , чөлөөт цагаа зохицуулна гэдэг төсөөлшгүй. Бүр ялангуяа “ Smartphone “- гүйгээр . Ухаалаг гар утас нь цаашид хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг нь болно. Ухаалаг гар утас хүмүүсийн амьдралын хэв маяг , хэмнэл , цаг хугацааг асар их өөрчилж байгаа бөгөөд ирээдүйд бид ухаалаг гар утасаараа хүний оюун ухаанаас бусдыг удирдах болно. Магадгүй ярилцагчийнхаа болон эзэмшигчийнхээ юу хүсэж , юу бодож байгааг , эрүүл мэнд болон сэтгэл сaнаа нь ямар байгааг ч мэдэрч мэдээлдэг болох биз. Ингээд гол асуудалдаа орьё . Миний санаа бол ухаалаг гар утсанд банкны картыг байршуулах . Өөрөөр хэлбэл, банкны картанд дахь чипийг утасанд байршуулж , банкны картыг хэрэглэхээ болих явдал юм.

Бид аливаа худалдаа, үйлчилгээ хийлгэсний дараа төлбөрөө бэлэн мөнгөөр болон бэлэн бус буюу банкны картаараа эсвэл чекээр хийдэг. Бэлэн мөнгөөр төлөхөд асуудалгүй. Чек ч гэсэн. Картаар төлөх үед цүнхээ , түрүүвчээ ухаж цаг хугацаа алддаг.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 15, Ням гариг, 18:25

Үзсэн: 586

Ухаантай бөгөөд Уран ярихуй

(Илтгэх урлаг, харилцааны “ХАРИЗМА” клубын уулзалтын тэмдэглэлээс...)

Хүн хэврэг ч, хэлсэн үг нь бөх ажээ. Мөнх үлддэг цор ганц зүйл бол үг. Гагцхүү хүний сэтгэлд хоногшиж, тархинд хадагдсан тэр л үгийг онож хэлэх нь чухал. “Эх орон чинь чиний төлөө юу хийж чадах вэ гэж битгий асуу, харин чи өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж асуу!” Хэлсэн эзэн нь бидний дунд байхгүй ч, хэлсэн үг нь бидний чихэнд дахин дахин цууриатсаар л. Ухаантай бөгөөд уран ярьж болдогийн нэг жишээ. Аристотелийг залгамжлагч Феофраст найрын ширээн дээр сууж байжээ.

Тэгтэл хажуудахь хүн нь найрын туршид ганц ч үг дугарсангүйд тэрээр, “Хэрвээ чи тэнэг хүн бол дуугай байдаг чинь ухаантай явдал, харин чи ухаантай хүн бол дуугай байдаг чинь тэнэг явдал шүү” гэж хэлжээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 10, Мягмар гариг, 20:47

Үзсэн: 838

Дэлхийн Шинжлэх Ухаанд Монгол Соно-н төрөл шинээр бүртгэгджээ

Jons groupМонголд 2006 оны зун бороо хур ихтэй, цэцэг ногоо дэлгэрсэн, хорхой шавьж элбэгтэй сүүлийн арав гаран жил тохиогоогүй сайхан зун болсон юм.   Др. Гэлхаүсийн хээрийн аялалд  хамт гарах болсоноо  монголынхоо сайхан газрууд, Хөвсгөл нуур түүний цутгалангууд, Шишгэдийн хотгор, бүр Улаан тайга ортол аялан нутаг үзэж нүд тайлаx нь гэж би битүүхэндээ баяртай байлаа.

Хэдийгээр байгалийн судлаачидтай хээрийн аялалд чамгүй хэдэн жил ажилласан ч, миний мэргэжил биш болохоор шавьжныханы хийж байгаа ажлын чухлыг төдийлэн ойлгохгүй байсан би Др. Морзоос “ Яахаараа энэ нүдэнд харагдах харагдахгүйтэй  адил шавьж  сонирхон судлаж мэргэжлээ болгодог байна аа… аль ч голд очсон адилхан л соно, хэдгэнэ, тэмээлзгэнэ л байна шүү дээ” гэж асуухад …..

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 12, Пүрэв гариг, 16:47

Үзсэн: 810

Монголын xөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн байдал

ЭРЭЛТТЭЙ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ

Судалгааны бүтцэд багтах нэгэн дэд судалгаа нь барометрын судалгаа байсан ба тус судалгаанд Монгол Улсын эдийн засгийн үндсэн 11 салбарын 1300 үйлдвэр, байгууллагыг хамруулсан нь нийт үйлдвэр, аж ахуйн газрын 3,6 хувьтай дүйцэж, эрэлт хэрэгцээний талаарх судалгаанд нийт ажиллагчдын 17 хувийг хамруулсан. Барометрын судалгаанаас харахад ойрын саруудад 7578 шинэ ажлын байрын эрэлт байгаа, үүнээс хамгийн их шаардлагатай байгаа 20 ажил мэргэжлээр 4488 хүн буюу нийт зарласан орон тооны 59 хувийг бүрдүүлж байгаа юм. Эрэлттэй байгаа 20 ажил мэргэжлээс наад зах нь 8 нь уул уурхай эсвэл барилгын салбарт харъяалагдах бөгөөд, зарлагдсан ажлын байрны 33 орчим хувьтай тэнцэх 2480 ажлын байр ойрын саруудад эрэлттэй байх үр дүнг харуулсан.

Судалгааны дүнд 2010 оны 5 дугаар сараас 2011 оны 4 дүгээр сарын хооронд дараах 20 ажил мэргэжил Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байхаар гарсан. (Дэлгэрэнгүй дээр дарж судалгааны хүснэгтийг үзнэ үү!)

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3 сарын 21, Лхагва гариг, 3:37

Үзсэн: 1705

АМЕРИКИЙН МОНГОЛЧУУД ЗААВАЛ УНШААРАЙ

Монгол Улсын Гавъяат багш, доктор, профессор, Монгол Улсын Боловсролын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн  Пүрэвийн Увшийн “Америк боловсрол” ном хэвлэгдэн гарчээ. 

Уг номын нэгдүгээр бүлэгт АНУ-ын тухай, хоёрдугаар бүлэгт АНУ-ын боловсрол, тогтолцоо, Сургуулийн өмнөх боловсрол, Бага, дунд, ахлах сургууль,  Дээд боловсролын үүсэл хөгжил, Их дээд сургуулийн төрөл хэлбэр, элсэлт, сургалтын онцлог, номын сан, төгсөлт, гуравдугаар бүлэгт Америкийн боловсролын түүхийн он дарааллын хураангуй, дөрөвдүгээр бүлэгт Америкийн сургалтын идэвхтэй нэр томьёоны англи-монгол тайлбар толь зэргийг багтаажээ.

Энэ орныг зорьж ирэгсэд бидэнд олон бэрхшээл тохиолддогийн нэг нь хэлний мэдлэг дутмагаас шалтгаалж америкийн боловсролын тогтолцооны талаарх бүрхэг ойлголт,  дутуу дулимаг мэдээлэлтэйгээсээ болж үр хүүхдийнхээ цаашдын сургалт боловсролд хайнга хандах, боломжийг алдах тохиолдол олонтаа тулгардаг.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3 сарын 7, Лхагва гариг, 11:29

Үзсэн: 1774

Харийн газар амьдарч буй монголчууд биднээс илүү уламжлал, ёс заншлаа эрхэмлэдэг

sanchir“Хөх гэрэгэ” төсөлд зориулан нийтлэв.
Өнөөдрийн бидний 2.7 сая монголчуудаас гадна өвөрмонгол, буриад, халимаг, дээд Монгол, Цагаан Монгол, Цастын Монгол, Хазара, Шинжааны ойрдууд, Хөх нуурын хошууд, Дунсиан, Америк, Тайваны монголчууд гээд 10 сая гаруй хүн өөрсдийгөө монгол үндэстэн хэмээн нэрлэдэг. Чингис хаан, түүний залгамжлагчдын Ази, Европ тивд хийсэн аян дайнаас тархан суурьшсан монголчууд одоо хаана, хэрхэн амьдарч байгаа талаар мэдээлэл тун хомс.

Энэ талаар ажиллаж судалгаа хийх үүрэгтэй манай түүхчдийн амнаас шинэ соргог бүтээл гаралгүй удлаа. Бидний яс махны тасархай монгол угсаатнууд өнөөдөр төрөлх  нутгийнхаа зүгт цайныхаа дээжийг өргөж, Монголчуудынхаа төлөө ерөөж залбирч суудаг талаар ярилцахаар Тархан Суурьшсан Монголчууд байгууллагын тэргүүн, соёл судлаач Ц.Санчиртай уулзаад байна. Тэрээр ОХУ, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Иран, Афганистан, Малайз, Индонези зэрэг гуч гаруй улс оронд очиж, Монголчуудын үлдээсэн соёлын өв дурсгалыг судлахын хамт тэнд амьдарч байгаа монголчуудтай уулзан тэдний нутаг орноо санасан элэг зүрхийг дэвтээж явсан талаархи сонирхолтой баримтуудыг уншигчиддаа толилуулъя.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2 сарын 27, Даваа гариг, 4:06

Үзсэн: 1073

External links are provided for reference purposes. The World News II is not responsible for the content of external Internet sites. Template Design © Joomla Templates | GavickPro. All rights reserved.

Дээшээ Бүтэн хувилбар