Orloo.com

Бүрэн хувилбар луу шилжих Бүртгүүлэх Нэвтрэх

Western Union үйлчилгээгээр Голомт банк тэргүүлжээ

 MG 7441Саяхан Индонези улсад Ази Номхон Далайн бүс нутагт Western Union үйлчилгээ үзүүлэгч 160 гаруй банк санхүүгийн байгууллага, агентуудын уулзалт болж 2011 оны ажлын үр дүнгээ хэлэлцсэнээс гадна “Business Champion”, “Fastest Expanding Network”, “Location Activation Champion” зэрэг ангиллуудаар шилдэг үйлчилгээ үзүүлэгчдийг шалгаруулж шагнал гардуулжээ.

Тус үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлсэн Голомт банкны хувьд Western Union үйлчилгээгээр дамжуулан хийгдсэн гадаад мөнгөн гуйвуулгын тоогоороо 2011 онд улсдаа тэргүүлж ”Business Champion 2011” шагналыг хүртсэн байна.

Өөрөөр хэлбэл энэ нь Голомт банкны Western Union үйлчилгээгээр дамжуулан гадаад мөнгөн гуйвуулгын үйлчилгээ  авагсдын тоо 2011 онд хамгийн өндөр байсныг илтгэж байгаа юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 25, Лхагва гариг, 23:04

Үзсэн: 515

Эдийн засгийн алуурчин буюу эдийн засгийг алах гэдэг нь юу вэ?

Манай эдийн засагт тулгамдсан эрсдлүүд буюу эдийн засгийн өнөөгийн байдалд өгөх товчхон дүгнэлт:

•Өнөөдөр Монгол Улс аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд, хүнс ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийнхээ 90 хувийг гадаадаас импортоор авч хэрэглэдэг, дотоодын өргөн үйлдвэрлэл бараг байхгүй болчихоод байна. Иймээс манай улсын үндэстний хамаг баялаг гадаад валютаар дамжин гадагш урсан одож энэ байдал нь эдийн засгийн макро бүтцийн маш том гажуудал, ажилгүйдэл, ядуурал, бүх зүйл дээр сул дорой байдал, эрүүл мэнд, боловсролын уналтын гол шалтгаан нөхцөл болж байна.

•Сүүлийн 20 гаруй жилийн реформын үр дүнд экспортыг зөвхөн байгалийн нөөц баялаг, түүхий эдийн чиг баримжаатай болгосон байгаа нь хэзээ ч ажлын байруудын тоо олшрохгүй, ашиг орлого нэмэгдэхгүй, ядуурал дампуу байдал зогсохгүй болгож байгаа юм.

•ДНБ нь 2011 онд «өмнөх онтой харьцуулбал 17,8 орчим хувиар өссөн» гэх боловч ядуурлын түвшин хүн амын 38,6 хувьтай байгаа нь үүний зөвхөн нэг.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 22, Ням гариг, 14:06

Үзсэн: 919

“Саусгоби сэндс”-ийг авч үлдэх хуулийг энэ долоо хоногт хэлэлцэнэ

ГХ-ны сайд Г.Занданшатар “Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай” хуулийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ хуулийн төслийг 2009 оны 10 дугаар сарын 15-нд УИХ-д өргөн мэдүүлж байжээ. Тухайн үед энэ хууль батлагдсан бол манай оронд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулагч шууд бас шууд бус хэлцэл хийхдээ заавал Засгийн газраас зөвшөөрөл авахаар журамлаж өгөх байсан аж. Мөн энэ хуулийн төсөлд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх бусад салбарын хөрөнгө оруулалтыг зохицуулж өгөхөөр тусгажээ. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүд гадаадын хөрөнгө оруулагчдийг үүргэнэ гэсэн шалтгаанаар хэлэлцэхээс татгалзсан байна. Хэрвээ энэ хуулийг баталсан байсан бол “Саусгоби сэндс”-ийн хувьцааны хяналтын багцыг Хятадын Засгийн газрын мэдлийн “Чалко” компани худалдан авах, (Энд дарж уншина уу) Францын “Арева” компани тодорхой хэмжээнийхээ хувьцааг Японы “Мицүбиши”-д зарах хэлцэлд хязгаарлалт тавьж чадах байжээ. “Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай” хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр товлосон байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 16, Даваа гариг, 19:48

Үзсэн: 595

Дэлхийн улс орнуудын цалин хөлсний доод хэмжээ ( 1сараар)

1.Армян 30.000 Армян драм(76.7ам.дол)
2.Австрали 2.280 Австрали доллар (2.359 ам.дол )
3.Азербайжан 75 Азербайжан манат (95.4 ам.дол )
4.Франц 1.475 Евро (1.927 ам.дол)
5.Грек 751 Евро (981 ам.дол )
6.Гонгонк 3.740 Гонгонк доллар ( 481 ам.дол )
7.Унгар 93.000 Унгарын форинт ( 411 ам.дол)
8.Ирланд 1.384 Евро ( 1.808 ам.дол)
9.Израйль 4.100 Израйль шекел (1.096 ам.дол )
10. Япон 118.400 иен ( 1.438 ам.дол)

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 8, Ням гариг, 9:20

Үзсэн: 2149

Монголын ард түмний баялгаар хөрөнгөжсөн ТЭРБУМТАН

terbymtanМонгол улс төрийн өмч дагнасан , төлөвлөгөөт , социалист эдийн засгаас татгалзаж, хувийн өмч давамгайлсан зах зээлийн эдийн засагт шилжихээ зарлаад даруй 20 жил өнгөрч байна. Зах зээлийн эдийн засгийн амин сүнс нь хөрөнгийн зах зээл. Нэг үгээр хэлбэл аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангийн пассив хөрөнгө ,хувьцаа эзэмшигчдын хөрөнгөөс бүрддэг гэсэн үг.. Хувьцаа санхүүгийн зах зээл , хөрөнгийн бирж дээр чөлөөтэй хөвж зах зээлийн үнээр чөлөөтэй арилжаалагдаж тухайн компаний зах зээлийн үнэ цэнийг тодорхойлж байдаг. Зах зээлд хувьцааг гаргахдаа тухайн төслийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, үл хөдлөх хөрөнгө буюу нөөц нь баталгаажсан эрдэс баялагийн ордыг барьцаалж гаргадаг.
Тэгвэл өнөөдрийн байдлаар монголын эрдэс баялагийн нөөцийг барьцаалсан 30 гаруй гадаадын хөрөнгө оруулалттай хайгуулын компаний 45 тэрбум ам. доллараар үнэлэгдэх хувьцаа гадаадын хөрөнгийн биржүүд дээр арилжаалагдаж байна. 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 6, Баасан гариг, 6:56

Үзсэн: 2510

'' Chalco '' Өмнийн говийг худалдаж авлаа.

“ SouthGobi Resources Co. Ltd “ Хятадынх боллоо. “ Ivanhoe Mines Co. Ltd “- ны охин компани болох “ SouthGobi Resources Co .Ltd “ буюу “ Өмнийн Говь ” компанийг Хятадын Chalco (China Aluminum Corp.Ltd )- д 891сая ам.доллараар худалдаж авахаар болж байна.

“ Өмнийн Говь “ компанийн 60 хувийг , нэгж хувьцааг 6.75 Ам.доллараар авахаар хэлэлцээр хийсэн бөгөөд энэ мэдээ олон нийтэд цацагдсанаас хойш Гонкгонгийн хөрөнгийн бирж дээр нэгж хувьцааны ханш 16% -аар өсчхөөд байна. “Chalco “ нь Таван толгой ордын Зүүн Цанхаас олборлож байгаа нүүрсийг тонныг нь 70 ам.доллараар авч байгаа , Монголын засгийн газарт 250 сая ам.доллар зээлдүүлсэн компани юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 3, Мягмар гариг, 20:25

Үзсэн: 644

Монголын түүхий бас замбараагүй эдийн засаг

Социализмыг үзэн ядахдаа бид бүтээн байгуулалтаа устгачихсан. Ингээд л Монголчууд бид түв түүхий эдийн засагтай болох эхлэл тавигдсан юм. Социализмийн үед бий болсон аж үйлдвэрийн комбинатууд, нэгдэл хоршоолол, сангийн аж ахуйнууд Монгол орныг сүү мах, гурилаар таслалгүй, Монгол хүнийг өлсгөлгүй болоод л байсан. Яахав гэм нь резинэн чихэр, кока кола, брендийн хувцас байгаагүй байх. Нэгдэл, сангийн аж ахуйнууд тариагаа тариад, малаа өсгөөд малын шинэ үүлдэр, тарианы шинэ сорт гаргаад шинжлэх ухаан дээр суурилсан ХАА Монголд хөгжиж байлаа. Монгол улс хөгжих дэвших замдаа ороод байлаа. Социализмд алдаа байсан л байх гэхдээ бид өлсөөгүй, гуйлга гуйж гудамжинд хөглөрөөгүй, траншейнд амьдраагүй, олигархижаагүй. Социалист нийгэм үнэхээр тийм муу нийгэм байсан юмуу ардчилал тэгээд хамгийн сайхан нийгэм үү. Зарим ардчилагчид социализмийг хамгаас илүүтэйгээр үзэн яддаг. Тэд үзэн ядахдаа өмч хувьчлал нэрийн дор төрийн өмчийн хороогоор (үнэндээ бол төрийн өмчийг устгах хороо) дамжуулан социализмийн бүтээн байгуулалтыг устгаж, сүйтгэж юу ч үгүй болгосон. Тэд социализмийн гэх тодотголтой зүйлсэд хамгаас дургүй, гэхдээ ардчилсан нийгмийг тэд байгуулж чадсан гэж үү. Харин Монголын ард түмэн социализмын үеэ одоог хүртэл дурсдаг. Гэхдээ бид бүтээн байгуулалтаа, ажил хөдөлмөрөө, өөрсдийн хийж бүтээсэн тэр бүхнээ дурсдаг. Ардчилагчид социализмийн идеологид дургүй байж болно. Ингэлээ гээд Монгол улсын 70 жилийн түүхийг устгах, үгүй хийх хэрэг байсан юмуу.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3 сарын 30, Баасан гариг, 4:09

Үзсэн: 834

ДАЖГҮЙ ЗАЛУУ БАЙЖ БИЛЭЭ

-“Голдман Сакс” компанийн топ-менежер банкны зүй бус үйл ажиллагааг шүүмжилснийхээ дараа халагдлаа-

Грэг СмитДэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банкны нэг болох “Голдман Сакс”-ын захирлуудын нэг Грэг Смит энэ оны гуравдугаар сарын дундуур огцрох өргөдлөө өгсөн билээ. Огцрох болсон шалтгаан нь араасаа багагүй шуугиан дагуулсан. Учир нь “Голдман Сакс”-ын удирдлагад хандан бичсэн захидалдаа Грэг Смит тэднийг эрс шүүмжлэн “ёс зүйн хувьд дампуурсан” гэв. Смитийн бичсэн илэн далангүй захидлаас болж тус банк өдгөө хоёр тэрбум гаруй ам.доллараар хохироод байгаа юм. Смиттэй ярилцаж байсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг туйлын аятайхан зантай, хэзээ нэгэн цагт халагдана гэдгээ зүүдлээ ч үгүй явсан нэгэн хэмээн тодорхойлж байна.

“Би яагаад “Голдман Сакс”-аас гарах болсон бэ”

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3 сарын 28, Лхагва гариг, 5:24

Үзсэн: 1031

Голомт банкны санхүүгийн үр дүн болон хөрөнгийн өсөлт

Монгол Улсын тэргүүлэгч банк болох Голомт банк нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн гялалзсан амжилт бүхий 2011 оны санхүүгийн үр дүнгээ олон нийтэд танилцуулж байна. 2011 онд тус банкны татварын дараах ашиг 2010 онд хүрсэн 20 тэрбум төгрөгийн амжилтаас 51 хувиар өсч 30.2 тэрбум төгрөг (21.7 сая ам.доллар)-т хүрчээ.

Голомт банкны өөрийн хөрөнгө тайлант онд 127.8 тэрбум төгрөгөөс 48 хувиар өсч 189.1 тэрбум төгрөг болсны 74 хувь болох 140.2 тэрбум төгрөг нь нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, 48.9 тэрбум төгрөг нь хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгө байна. Өөрийн хөрөнгийн өсөлтийн 56 хувь буюу 56.4 тэрбум төгрөг нь системийн бодит өсөлтөөс үүдэлтэй байсан бол үлдэх 44 хувь буюу 25 тэрбум төгрөгийн өсөлт нь өнгөрөгч зургаадугаар сард Швейцарийн Swiss-MO AG нь нийт хөрөнгийн 10.7 хувьтай тэнцэх 2,657,401 бүрэн төлөгдөх энгийн хувьцаа эзэмшигч болсон нь нөлөөлжээ. Ийнхүү өөрийн хөрөнгийн шат дараатай өсөлтүүдийн нөлөөгөөр Голомт банк The Banker сэтгүүлээс явуулсан Дэлхийн шилдэг 1000 банкийг хамруулсан судалгаагаар нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн өсөлтөөрөө дэлхийд 10 дугаарт оржээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3 сарын 27, Мягмар гариг, 8:29

Үзсэн: 365

ӨРӨВДӨХ ҮҮ?! ӨӨРЧЛӨХ ҮҮ?!

Саяхан УИХ-ын гишүүн  Х.Баттулгын  телевизэд  өгсөн шууд ярилцлагыг үзлээ. Баримт гарган нэр бүхий улстөрчдийг  хурцаар шүүмжлэх эрхэмийн ярианы төгсгөлд МҮОНТ-ын телевизын сэтгүүлч эмэгтэй төр засгийн удирдлагад байгаа хүмүүсийг “эх”  хүний энэрэнгүй сэтгэлээр өмөөрөв бололтой “яахав дээ адилхан л монгол хүмүүс ш дээ” гэдэг байгаа?. Мань гишүүн хариуд нь “Тэгээд өрөвдөх үү? Хөөрхийдөө нэг шуналтай л монгол доо гэх үү...” хэмээн хариуллаа. Магадгүй энэ хариулт энэ 7 хоногийн хамгийн онцлох хэллэг болох шиг боллоо. Үнэхээр бид толгой дээрээ гаргаад тавьчихсан хэдэн луйварчдаа  “өрөвдсөөр” байтал өөрсдөө өнөөдөр хэн болчихоод байгаагаа ухаарах цаг болжээ. Өрөвдсөөр өөрсдөө өөд болцгоох уу, өөрчлөөд өөдөө гарцгаах уу?

Улс төр,  эдийн засгийн өнөөгийн дүр төрх:

2011 онд Монгол Улсын эдийн засгийн бүхэлд нь авч үзвэл 17,3 хувиар өссөн гэх.Үүнийг дагаад нэг хүнд ногдох ДНБ ч өсч 4000 ам.доллараас давжээ. Цаасан дээр Эдийн Засаг, ДНБ өсөөд байхад амьдрал дээрээ инфляцтайгаа зууралдаад дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш нь унаад, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр өдрөөр өсөөд, ядуурлийн түвшин ихсээд байдаг “гаж  тогтолцоо” Монголд л байна. Үндэсний статистикийн хорооноос гаргадаг тайланд  2011 оны эхээр ядуурал 33 хувь байсан бол оны төгсгөлд 35 хувь болж өсчээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3 сарын 27, Мягмар гариг, 8:28

Үзсэн: 743

External links are provided for reference purposes. The World News II is not responsible for the content of external Internet sites. Template Design © Joomla Templates | GavickPro. All rights reserved.

Дээшээ Бүтэн хувилбар