|
Мэдээ
|
Бичсэн Цэндийн Доржготов
|
|
Пүрэв, 2010 Есдүгээр сар 09 08:48 |
|
Үлдээх үг: (Захиас гэнэ үү, гэрээс гэнэ үү ийм юм бичих мөч ирдэг байна. Нэгд, “настнаас үг сонс” гэсэн даруухан мөртлөө үнэ цэнэ нь буурдаггүй монгол сургаалийг дээдэлж амьдарсан хүний хувьд, хоёрт, 70 нас зоогтлоо хорвоог чадан ядан тунгааж, зохиол гэгчийг сараачсан нэгний хувьд хойч хойчийн монголчуудад захьж орхих үгээ тэрлэе гэж зориглов. Надаас юу ч үлдэхгүй. Үүнд харамсах юм өчүүхэн ч алга. Үлдэх юм зөвхөн үг болтой. Тийм учир би үлдээх үгэндээ хэрээрээ хариуцлагатай хандахыг хичээв. Надаас хойш хэн нэгэн уншигчийн чихэнд миний үг сонсдож, оюунаар нь миний үзэл зочилбол зочилог. Хэрэгтэй үг бичжээ гэвэл аваарай, хэрэггүй үг бичжээ гэвэл хаяарай).
Нэг. Тархинд цус мэт харвасан үзэл
...70 жил дарангуйлж байж хүчээр шингээсэн буруу номоос эдүгээ бидний тархинд зөндөөн шавхрага хоцорчээ. Хувьсгалт онолын шаар шавхруу биднээс бүрмөсөн салах бүр янзгүй гээч!
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2010 Есдүгээр сар 09 08:56 |
|
Бичсэн Ганганхүү
|
|
Пүрэв, 2010 Есдүгээр сар 09 08:19 |
2010 оны 9 сарын 4-5-ны өдрүүдэд Америкийн зүүн бүсийн аварга шалгаруулах бөхийн тэмцээнд 25-н муж улс оролцсон тэмцээн хоёр өдрийн турш явагдаж дууслаа. MID-WEST GRAPPLING CHAMPIONSHIP UNITED STATES AMERICA тэмцээнд амжилттай барилдсан бөх Нямаа Энхээдээ баяр хүргэе! Маш эрчимтэй хөгжиж буй энэ бөхийн спортын талаархи бага ч гэсэн мэдээллийг хүргэхээр интернет ухаж мөн тамирчиныхаа багштай ярилцаж мэдээлэл цуглуулсан юм. Энэ нь нэг тамирчины талаар бичсэнээс илүү дээр мэдээлэл болох болов уу. Энэ бөхийн төрөл нь хэдийгээр олон зуун жилийн өмнө японоос гарал үүсэлтэй ч энэ спорт нь Бразил, Америк, Япон, Англид өндөр зэрэгт хүртэл хөгжиж өнөөдөр бөхийн шилдэг спорт хэмээн дэлхийн спорт өндөр хөгжсөн орнуудад нь үнэлэгдэх болсон.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2010 Есдүгээр сар 09 08:27 |
|
Бичсэн Б.Номинчимэд
|
|
Лхагва, 2010 Есдүгээр сар 08 21:38 |
|
Баатар жанжнаа ийнхүү олон цөөврүүдэд ээрэгдсэн шархтай арслан аятай байх үед монгол дайчид бас ч зүгээр суусангүй. Газад байсан Хит Бухагийн толгойн сэргийлэх ангийг удирдаж байгаад мамлюкуудтай анхлан тулж, тулалдааны өмнөхөн цөөн үлдэгдэл цэргээ аван гол хүчтэйгээ нийлсэн Байдар ноён тэргүүтэй зарим монгол баатрууд тарж бутарсан цэргээ Байсан орчимд бөөгнүүлж, дахин цэгцлээд жанжнаа аврахаар гань галзуу довтолгон иржээ. Хэдий хүч дэндүү цөөн, морь, хүнгүй тамирдаж сульдсан байсан ч монголчуудын сүүлчийн тэр шийдмэг довтолгоон Күтүзийг ихээхэн сандаргаж, бараг л тавиад туучих дөхсөн гэдэг. Гэвч тооны илт давуу хийгээд ялалтаа мэдэрч урамшсан мамлюкүүдийг дийлсэнгүй, бараг толгой дараалан хядагдаж, цөөн хэд нь Йордон голын зэгсэнд орж нуугдсан боловч Бибарс зэгсэнд гал тавьсанаар амь аврагдах найдлагагүй болсон байна.
|
|
Бичсэн Х.Эрдэнэбулган
|
|
Мягмар, 2010 Есдүгээр сар 07 21:56 |
|
Нэгэнт тодорхой болсон төрийн бодлогыг дахин нуршаад яахав. Утаатай тэмцэх. Яаж тэмцэх нь ч тодорхой. Утаагүй түлшээр гэр хорооллыг хангах нь агаарын бохирдлыг багасгах засгийн бодлогын ойрын зорилт юмсанж. Хэрэгжсэн эсэхийг Баянгол дүүргийн гэр хороололд амьдардаг дугаар хорооны иргэдээс өөр хэн ч эс хэлж чадав. Ноднин жилийн арваннэгдүгээр сарын өдийд тус дүүргийн IX, X, XI, XVI хорооны өрх айлд “Утаагүй хороо” хөтөлбөрийн хүрээнд уг түлшийг нийлүүлсэн.
Шатаахад огт утаа гардаггүй хагас коксжсон болоод нүүрсэн шахмал түлш. Харамсалтай нь тэрхүү нүүрсэн шахмал түлшний нэр хүнд анхнаасаа л унасан юм. Нүүрсийг бутлаад цэвэршүүлэгч бодисын тусламжтайгаар гаргаж авсан гэх энэ түлшийг үйлдвэрлэгчид стандартын дагуу хийж чадаагүй.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2010 Есдүгээр сар 09 08:31 |
|
Бичсэн Л.НИНЖСЭМЖИД
|
|
Мягмар, 2010 Есдүгээр сар 07 21:10 |
МУИС-ийн багш, геологийн шинжлэх ухааны доктор Ж.Бямбаатай “Оюутолгой”-г тойрсон асуудлаар ярилцсан юм.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглээд хэдэн сар болж байна. Гэтэл элдэв хэл ам тасрахгүй хэвээр байна. Та энэхүү гэрээг анх хэлэлцэж эхлэхэд нь эсэргүүцэж байсан шүү дээ. Өнөөгийн үүсээд байгаа нөхцөлийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Оюутолгойн гэрээнд би сэтгэл дундуур байдаг. Учир нь Оюутолгойн орд газраас олох ашгийн ихэнхийг гадаадын компани авахаар гэрээнд тусгагдсан. Монголын ард түмэн өөрт ногдох 34 хувиа урт хугацааны хүүтэй зээлээр авч, эргүүлэн төлнө гэж байгаа. Энэ бол хаана ч байж болохгүй тийм асуудал. Гэрээг үзэглэсэн хүмүүс авлига авсан гэж би хардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газрын гишүүд авлига авч байж, гадаадын талд ашигтай энэхүү гэрээг баталсан. Хоёрт, тэдгээр хүмүүс эдийн засгийн болоод эрдэс баялгийн мэдлэггүйн гайгаас болж гадныханд хөтлөгдөж байгаа нь энэ. Ийм хүмүүс л эх орныхоо эсрэг гэрээ байгуулна шүү дээ.
-Хоёр тал үзэглэсэн тэрхүү гэрээний хувилбарыг та харсан уу?
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2010 Есдүгээр сар 08 21:37 |
|
Бичсэн Д. Алтангэрэл
|
|
Мягмар, 2010 Есдүгээр сар 07 21:04 |
|
Монгол эх орондоо сайхан амраад ирлээ. Нутагтаа хөл тавьсан мөчөөс өдөр хоног нисэх мэт өнгөрсөн байна. Эх оронд минь юу хамгийн их өөрчлөгдөв? гэж найз нараасаа асуулаа. Бүгд л "ӨӨРЧЛӨГДСӨН ЮМ ҮГҮЙ ДЭЭ" гэнэ. Харин Монгол телевизэд нэвтрүүлэгчээр он удаан жил ажилласан анд минь "Монгол сайхан болж байна. Гэхдээ асуудал бас байна аа. Нэг хэсэг бид чинь яруу найрагч, шар сонин, лам санваартнаар илүүдсэн бол одоо хэнгэрэгтэй хэнгэрэггүй бөө, авьяастай авьяасгүй жүжигчин, болсон болоогүй телевизийн илүүдэл болоод байна" гэлээ.
Түүний үг нэг талдаа баахан туйлширсан байж болох ч "МОНГОЛ САЙХАН БОЛЖ БАЙНА" гэдэгтэй нь би үнэхээр санал нэг байлаа. Гурван жилийн өмнө ирсэн юм. Их ч юм өөрчлөгджээ. Улаанбаатар хотын өнгө зүс, гудамж талбай, ажил амьдрал, хүн зон гээд өөрчлөгдөөгүй юм гэж үгүй. Он жил улирах тусам хүн илүү ажигч болдог юм уу даа. Сэтгэл сэргээж, санаа уужруулсан зүйл бол МОНГОЛ ЭХ ОРОН минь хөгжил цэцэглэлийнхээ замд баттай оржээ гэсэн дүгнэлт болно.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2010 Есдүгээр сар 08 15:43 |
|
Бичсэн Атилла
|
|
Мягмар, 2010 Есдүгээр сар 07 07:29 |
|
Явсан нохой яс зууна гэдэг шиг л тэвэр дүүрэн сонинтой ирлээ. Яг хаанаас эхэлж бичихээ мэдэхгүй хэсэг хойргонож суув. Монголдоо xэдий бүтэн сар болсон ч гэсэн өдөр гэдэг харвасан сумнаас хурдан өнгөрч, аав ээж, ахан дүүс, хамаатан садан, багын андууд гээд л уулзаж учрах хүн барагдахгүй амрах гэж явсан биш ядаргаанд ороод ирэхийг шахав. Герман гэлтгүй хаа сайгүй хоёр нарны хооронд сурах, ажиллахыг хослуулан завгүй явсаар нүд ирмэх зуур он жилүүд урсан нэг л мэдэхэд хэн хүнгүй буцах болсон байдаг. Миний анзаарсанаар хаа очиж дийлэнхи монгол залуус маань хэзээ нэгэн цагт заавал нутаг буцна даа гэсэн өөдрөг бодолтой явдагт нь үргэлж баярлаж явдагаа нуух юун. Нэг үеэ бодоход хараар амьдрах нэг нь мөнгөө хураагаад, сураад чадсан нь дипломоо өвөртлөөд, чадаагүй нэг нь гундуухан ч энэ хатуу нийгмийн тогоонд чанагдсаны хэрэг юу билээ, очоод алзахгүй дээ гэсэн урам зориг тээсээр бөөн бөөнөөрөө бүгдээрээ л нутаг буцацгаадаг болсон нь хамгийн таатай мэдээний нэг. Буцаад ирэхэд тосоод авах эх нутгийнхаа талаар төрсөн анхны үзэл бодлоо хуваалцвал дээр юм уу гэж бодлоо. Хүний газар монголынхоо сураг чимээг интернетээр л хүлээж авдаг бидэнд эндүү ташаа ойлгож явдаг ч юм их байна.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2010 Есдүгээр сар 08 15:37 |
|
Бичсэн Б.Номинчимэд
|
|
Даваа, 2010 Есдүгээр сар 06 19:59 |
|
Айн-Жалудын тулалдаанд эрсэдсэн монгол дайчдын дурсгалд Дурсахын учир Одоогоос яг 750 жилийн өмнө 1260 оны 9 дүгээр сарын гурванд өнөөгийн Изриалын Назарет хотын баруун өмнөд хэсэгт, Палестиний хилийн ойролцоо байх Айн-Жалуд хэмээх газарт монголын багашиг арми Лалын ертөнцийн нэгдсэн армид бут цохигдон, хэдэн мянган монгол эрс, түүний дотор Их Монгол гүрний Найман аймгийн домог болсон баатар жанжин Хит Бух тэрхүү газарт үүрд нойрсожээ.
Ийнхүү бүтэн жарны туршид гудайж үзээгүй монгол цэргийн туг энд анх удаа гудайж, ялагдаж үзээгүй монгол дайчид энд анх удаа ялагдлын гашууныг амсчээ. Маш олон түүхчид Айн-Жалудын тулалдааныг анх удаа монголын түрэмгийлэлд няцаалт өгсөн, Лал, Арабын ертөнцийг аварсан түүхэн ач холбогдолтой тулалдаан хэмээн үнэлдэг нь үнэний хувьтай юм.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2010 Есдүгээр сар 08 15:37 |
|
Бичсэн Цэндийн Доржготов
|
|
Даваа, 2010 Есдүгээр сар 06 11:32 |
|
Улаан хамбан дээлтэй эр бүдүүн ташуураар хүрэн хамбан дээлтэй эрийн дал мөрөн дундуур хар хүчээрээ падхийтэл дэлсэж орхив. Хүрэн хамбан дээлт дуу тавин ёолонгоо, -Таминь ээ, энэ муу гуйлгачингийн хүн алах гэж байгааг харав уу? гэж бархирахад төдөлгүй баахан улаан хүрэн хамбан дээлтэй наадамчид зодоонч хоёрыг бүчээд авлаа. Үзэж харах юм юу ч үгүй сумын наадам дээр уйдаж гиеүрсэн хүмүүс: -Ашгүй зодоон гарлаа. Зодоонгүй наадмыг ямар наадам гэхийм бэ? -Хөөрхий муусайн эхнэр хүүхдүүд минь ядаж зодоон үзэж, малаа хараад наадамдаж чадалгүй гэртээ үлдсэн өвөө эмээ нартаа ярих гайхуулах юмтай хариг л дээ. -Жүжиг кино байхгүй болсон цаг юмсан хойно тэгэхээс өөр яахав гэцгээв.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2010 Есдүгээр сар 08 09:43 |
|
Бичсэн Б. Сүндэр
|
|
Бямба, 2010 Есдүгээр сар 04 22:09 |
|
Монголын спортын идэр үеийнхэн энэ жил одтой байж, дэлхийн аварга, залуучуудын олимпийн наадмуудаас дөрвөн алт, нэг мөнгөн медалийг хүртсэн бахдам амжилт хуучраагүй байна. Гэхдээ ард түмнээ баярлуулсан энэ амжилтыг мялаасан засгийн шагнал олон хүний эгдүүцлийг төрүүллээ. Ерөнхий сайд С. Батболд өчигдөр спортын амжилт гаргасан хүүхдүүдэд шагнал гардуулахдаа алтан медальтнуудын амжилтыг ялгаж орхив. Сингапурт болсон Өсвөр үеийнхний зуны олимпийн анхдугаар наадмаас алтан медаль хүртсэн Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд нарт тус бүр 36 сая, мөнгөн медаль хүртсэн О.Дөлгөөнд 5 сая 400 мянган төгрөг, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнээс алтан медаль хүртсэн Ц.Хонгорзулд 12 сая олгосон атлаа, өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс алтан медаль хүртсэн А.Энхтуулд 500 мянган төгрөгийг олгох шийдвэрийг гаргажээ. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг Монгол ёс байдаг. Гэхдээ алтан медалийг үнэлсэн шагналыг харьцуулахад 36:12:0,5 гэсэн гурван тоо гарч байна.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Даваа, 2010 Есдүгээр сар 06 19:37 |
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
|
Үзүүлж буй хуудас 1, Нийт 115 хуудас |
|
Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн
Тэд буруутай гэж үү? 2010/09/09 | Ё. Гантулга
Монголын “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийхөн галт зэвсгийг эцсийн аргаа болгон сонгожээ. Яг л хууль ёс
|
Зүүд шиг амьдрал 2010/09/08 | Гомбосүрэнгийн Галбадрах
-Би хөөрхөн тийм ээ? Та нар намайг гоё болгож будаад өгөөрэй. Би энэ амьдралаас явахдаа
|
АХМАДЫН ХОЁР ОХИН- Төгсгөл \Бэсрэг тууж\ 2010/09/06 | C.Б.Бат-Эрдэнэ
АХМАД БОЛД Аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан дөрөвдүгээр оны хаврын нэгэн амралтын өдөр,
|
АХМАДЫН ХОЁР ОХИН-2 \Бэсрэг тууж\ 2010/09/03 | С.Б.Бат-Эрдэнэ
ТӨМӨРИЙНХ Төмөр уг нь хангайн нэгэн аймгын уугуул бөгөөд хотод полийн дээд төгсөөд л дөчин
|
АХМАДЫН ХОЁР ОХИН \Бэсрэг тууж\ 2010/09/01 | С.Б.Бат-Эрдэнэ
...Цэрэг дагахаар Тэрэг дага!!! \Социализмын үед бий болсон ардын хэлц үг\
Энэ л богинохон
|
ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС 2010/08/29 | C.Б.Бат-Эрдэнэ
 Би бодолд автанхан, бага залуу насаа дурсанхан суунам. Эдүгээгээс яг л гучин намрын тэртээх аз
|
Гишүүд хамгийн сүүлд юу юу хийв?
Өнөөдөр
|
|
eku шинэ зураг хууллаа. |
07:19 |
Өчигдөр
|
|
Mangas шинэ зураг хууллаа. |
10:06 |
3 өдрийн өмнө
|
|
Утасны Карт
|
EVEREST карт нь:
Гар болон гэр лүү адилхан: $10 - 1 цаг 26 мин $20 - 2 цаг 52 мин
|
ЭНД ДАР
|
Орлоо Утасны Карт
|
ORLOO карт нь:
Гэр лүү: $20 - 3 цаг 20 мин Гар луу: $20 - 2 цаг 10 мин
|
 ЭНД ДАР
|
Миний мэргэжил сэтгүүлч-Шинэ дугаар
Үзсэн: 32, Нэмсэн: 09 / 08
Спонсор гишүүд
Гэртээ харих зам-Зорилгот нэвтрүүүлэг
Үзсэн: 57, Нэмсэн: 09 / 08
Спонсор гишүүд
Сексийн эрэлд--Кино
Үзсэн: 59, Нэмсэн: 09 / 08
Спонсор гишүүд
Цагийн хүрд 9 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 312, Нэмсэн: 09 / 08
Үнэгүй видео
Цагийн хүрд 9 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 399, Нэмсэн: 09 / 08
Үнэгүй видео
1001 шөнийн үлгэр-Шөнийн нэвтрүүлэг
Үзсэн: 180, Нэмсэн: 09 / 07
Спонсор гишүүд
Дайчин гавъяатуудын дуулал
Үзсэн: 42, Нэмсэн: 09 / 07
Спонсор гишүүд
Шинэ Үе-Ер бусийн амьдрал хошин шоу тоглолт
Үзсэн: 337, Нэмсэн: 09 / 07
Спонсор гишүүд
U-Fashion
Үзсэн: 38, Нэмсэн: 09 / 07
Спонсор гишүүд
Цагийн хүрд 9 р сарын 7 ны хөтөлбөр Гадаад мэдээ
Үзсэн: 695, Нэмсэн: 09 / 07
Үнэгүй видео
Цагийн хүрд 9 р сарын 7 ны хөтөлбөр -Дотоод мэдээ
Үзсэн: 1092, Нэмсэн: 09 / 07
Үнэгүй видео
Tv cocteil-Хошин мэдээлэлийн хөтөлбөр давталт
Үзсэн: 208, Нэмсэн: 09 / 06
Спонсор гишүүд
Сенсаац шинэ дугаар
Үзсэн: 119, Нэмсэн: 09 / 06
Спонсор гишүүд
Өвлийн уянга жүжиг
Үзсэн: 64, Нэмсэн: 09 / 06
Спонсор гишүүд
Сэтгэлд шивнэсэн үг-Монгол кино
Үзсэн: 134, Нэмсэн: 09 / 06
Спонсор гишүүд
Зүсээ гоодсон сэвгэр тоглолт
Үзсэн: 201, Нэмсэн: 09 / 06
Спонсор гишүүд
Чөлөөлөх дайны 65 жилийн ойн баярт зориулав
Үзсэн: 79, Нэмсэн: 09 / 04
Спонсор гишүүд
Оюутны амьдралаа гэж-Монголын инээдмийн уран сайхны кино
Үзсэн: 395, Нэмсэн: 09 / 04
Спонсор гишүүд
Энх мэнд -Таны эрүүл мэндийн төлөө
Үзсэн: 58, Нэмсэн: 09 / 04
Спонсор гишүүд
Цагийн хүрд 9 р сарын 4 ны хөтөлбөр Гадаад мэдээ
Үзсэн: 1213, Нэмсэн: 09 / 04
Үнэгүй видео
Цагийн хүрд 9 р сарын 4 ны хөтөлбөр Дотоод мэдээ
Үзсэн: 1839, Нэмсэн: 09 / 04
Үнэгүй видео
АНУ дахь Монгол Телевизийн нэвтрүүлэг
Үзсэн: 1358, Нэмсэн: 09 / 04
Үнэгүй видео
Сургууль минь баяртай-Монголын шинэ уран сайхны инээдмийн кино
Үзсэн: 443, Нэмсэн: 09 / 03
Спонсор гишүүд
Нээлттэй сэдэв-Хятадуудын давралд хазаар хэрэгтэй....
Үзсэн: 279, Нэмсэн: 09 / 03
Спонсор гишүүд
Хичээлийн дараа супер шоу
Үзсэн: 309, Нэмсэн: 09 / 03
Спонсор гишүүд
Цагийн хүрд 9 р сарын 3 ны хөтөлбөр Гадаад мэдээ
Үзсэн: 1088, Нэмсэн: 09 / 03
Үнэгүй видео
Цагийн хүрд 9 р сарын 3 ны хөтөлбөр Дотоод мэдээ
Үзсэн: 1513, Нэмсэн: 09 / 03
Үнэгүй видео
Би-Гавъяат дасгалжуулагч Д.Банди
Үзсэн: 136, Нэмсэн: 09 / 02
Спонсор гишүүд
Цагийн хүрд 9 р сарын 2 ны хөтөлбөр Гадаад мэдээ
Үзсэн: 520, Нэмсэн: 09 / 02
Үнэгүй видео
Цагийн хүрд 9р сарын 2 ны хөтөлбөр Дотоод мэдээ
Үзсэн: 796, Нэмсэн: 09 / 02
Үнэгүй видео
|