Orloo.com

solex 325 115

Saraa europe toglolt

Фото

Улаанбаатар хотын хөгжил уруудал фото зургаар-4

IMAG0751Нэг сарын эхээр ачуулсан ачаагаа авахаар нэгдүгээр хороололд байрлах Амеx-н Монгол дахь салбарт очиж гэрийнхээ хуучин эд хогшилоо авах санаатай очлоо. Хэрэндээ гайхал төрүүлсэн явдал нь миний хэдэн хайрцагнууд бүгд байшингийн гадаа харагдана. Тоо ёсоороо хүлээн авсан ч, өөрийнхөө ачаагаа авах гэж байгаа хүний хувьд гадаа ил шороон дунд байгаа байдлийг нь харахад нэг их сайхан санагдсангүй.

Удахгүй тэндээсээ Портер (энд нэлээд хэрэглэгдэх болсон бага оврын ачааны машин) гэх Солонгосын ачааны жижиг тэрэг хөлслөн гэрийн зүг явж байх зуураа дараахь зурагнуудыг дарсан юм. Ачааны тэрэг хотын төв замаар явж болохгүй тул урдуураа явсан нь энэ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 13, Ням гариг, 19:08

Үзсэн: 4004

Улаанбаатар хотын хөгжил уруудал фото зургаар-3

gurav 101. Түгжрэл

2. Компьютер зардаг лангуунуудтай дэлгүүрт орж үзэв

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 13, Ням гариг, 19:08

Үзсэн: 4016

Улаанбаатар хотын хөгжил уруудал фото зургаар-2

ubu1. За нэг иймэрхүү зүйлс авахад 64000 төг болж байна лээ

2. Бэхэлгээ хийгээгүй болоод налуулж тавьсан уу, салхинд өөрөө ойчов уу? Хүүхдүүд бэртэж гэмтэнэ гэж санаа зовоод хажуулдуулаад тавьсан байлгүй дээ...

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 13, Ням гариг, 19:07

Үзсэн: 4877

Улаанбаатар хотын хөгжил уруудал фото зургаар-1

ub1. Москва рестораны хажуу талын барилга

2. Иймэрхүү машин бол зүгээр хаа сайгүй

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 13, Ням гариг, 19:06

Үзсэн: 4040

Орлоо.комын 7-н жилийн ойн баяр, Мартын 8-ны фото сурвалжлага

orloo7jil 009orloo7jil 016orloo7jil 024Орлоо.комын 7-н жилийн ойн баяр, Мартын 8-ны баяр давхацсан энэхүү оройг Вашингтон Ди Си хот орчмын Монголчууд маань хөгжилтэй сайхан өнгөрүүллээ.

Орлоо.ком-той өнгөрсөн хугацаанд тууштай хамтран ажилласан бизнес түнш Sammy Auto Service-н хамт олон, зохиогчийн булангийн зохиогч Г. Галбадрах, Л. Батбаяр, хамтран ажилладаг 15 минут студийн Ё. Батбаяр, С. Ганчимэг нар Орлоо.комын өргөмжлөл хүртэж, мөн олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 1990-д оноос гудамжны хүүхдүүд бий болж байх үед тэднийг хооллож ундалж, асардаг Хүүхдийн төвийг анхлан санаачилж байгуулж байсан, мөн  дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж яваа сайн хүү (Америкийн ерөнхийлөгч Б. Обамагийн кампанит ажлын вэб дизайнераар ажилладаг  Ганболд) төрүүлсэн Ч. Эрдэнэчимэгийг ''Ачит ээж''-ээр өргөмжлөв. Харин залуу бүсгүчүүлийн төлөөлөл болгон В. Болорыг 5 хүүхдээ эрүүл саруул өгсөхийн зэрэгцээ Виржиниа мужийн Арлингтон хотын Хофман Болстоны бага сургуульд сувилагчийн ажил хийн бусад залуу ээжүүдэд үлгэр дуурайл болон явааг нь үнэлэн “Бахархалт ээж” өргөмжлөлийг тус тус олгов. (Та бүхэн дэлгэрэнгүй дээр дарж зургуудыг үзээрэй!)

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 7, Даваа гариг, 6:14

Үзсэн: 5556

Вашингтон Ди Си орчмын Монголчуудын Холбооны Төв ёолкны фото сурвалжлага

Tuv_Yolk2011_003(WAMCA) Вашингтон Ди Си орчмын Монголчуудын Холбооноос зохиогддог Төв Ёолк 12/30-ны орой Виржиниа мужийн Арлингтон дүүрэгт боллоо.  WAMCA 10 жилийн турш Монголчуудынхаа төлөө наадам, цагаан сар, шинэ жилийн арга хэмжээнүүдийг жил алгасалгүй 10 жил тасралтгүй  хийсээр ирсэн билээ. Тийм ч учраас ДС хот орчмын монголчуудын нэгдлийг харуулан Төв Ёолк хэмээн шинэ жилийн цэнгүүнээ нэрлэсэн юм.

Хүүхэд залуусаас авахуулаад хөгшид буурлуудаа дагуулан ирдэг энэ баярын үдэшлэгт уламжлал болсон арга хэмжээнүүдийн нэг бол  Ди Си хот орчмын Монголчуудын оны  шилдгүүдээ шалгаруулах  түүгээрээ олон сайхан үйлс хийж бүтээж буй шинэ холбоод, урлаг соёлын  болон бизнесийн байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулдаг явдал юм. Энэ жилийн Оны шилдгүүдээр соёлын тэргүүний ажилтан Ж. Болормаа, зураач Ганхуяг, ЮМОН ТВ Уранчимэг,  Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын мэдээ мэдээллийн нэгдсэн сайт Орлоо.ком /Outstanding Public Service Award/, Монгол Америк Эмэгтэйчүүдийн Холбоо, эмэгтэйчүүдийн Соёл Холбоо нар орлоо. (Дэлгэрэнгүй дээр дарж фото сурвалжлагыг сонирхоно уу!)

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1 сарын 16, Даваа гариг, 22:27

Үзсэн: 10877

"Harvest moon"-т тэмдэглэсэн АНУ-ын нийслэл дэх Монгол Сургуулийн 5 жилийн ойн фото сурвалжлага

5jilMoon2011_036Өнөө цагийн өнгөтэй өөдтэй компаниуд
Дэлгэрцогт, Ганзориг, Ганболд, Сандагаатангууд
Бан, жин мөнгө атгасан бат халуун тусламжийн гараа
Байн байн бөгөөд байнга байнга сунгаж
Буцалтгүй бөгөөд буцааж авахгүйгээр
Буян хишгээ буурал Вашингтоны хур шиг
Буулгаж байх болтугай!...гэж Орлоогийн нийтлэлч, зохиолч сэтгүүлч Л.Батбаяр Монгол Сургуулийн 5 жилийн ойд зориулан ерөөл айлдаж,айлчилж ирсэн зочдынхоо сонорыг мялааж,сэтгэлийг баясгасан нь энэ үдшийн нэгэн том гэнэтийн бэлэг байлаа. М.Мөнгөнцэцэг, Д.Нямсүрэн нар анх санаачлан ахмад багш,сурган хүмүүжүүлэгч, найз нөхөдтэйгээ хамтран АНУ-ын нийслэл дэх Монгол Сургуулийн өрхийг татаж, үүдийг нээсэн нь өдгөө 5 нас хүрчээ. Ийнхүү 62 дотоод гадаадын сурагчидтай,үндсэн 8 багштайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан сургууль маань өнөөдөр албан бус тоогоор 400 гаруй оюутан сурагчдын сурч төгссөн, суралцаж буй эрдмийн их өргөө болсон нь бахархалтай.

Хөтлөгч Д.Адилзаяа: Ерийн малчдын хотоос
Ертөнцийн дэвжээнд хүргэсэн

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 7, Даваа гариг, 6:57

Үзсэн: 2427

Болор үдшийн цэнгүүний фото сурвалжлага 2011

bolor_udesh_2011_085Вашингтон ДС хот орчмын тамирчдын шинэ жил 12/24-нд болж өнгөрлөө. Жил болгон уламлал болоод буй уг ёолконд тухайн жилд амжилт гаргасан тамирчдаасаа шилдэгүүдээ шалгаруулж шинэ жилээ хамтран угтдаг заншилтай юм.

Зургаа янзлаж суух зуур өмнөх жилүүдийн 2009, 2010 онуудын Болор Үдшийн фолдэрүүд байхыг харан өөрийн эрхгүй цаг хугацаа улиран одож шинэ жил, шинэ нас ирсээр байгаа ч дижитал болж үлдсэн эдгээр л зураг залуу насны гал дөлөөр бадарч явах тэрхүү гэгээлэг сайхан агшингуудаар бидний тэртээх он жилүүдийн баяр баясгаланг эргэн авчрах мэт....

Ийнхүү тамирчдынхаа шинэ жилийн үдэшлэгт уригдан очоод дараах зурагнуудыг дурсгал болон авсан билээ. Орлоо.ком ДС хот орчмын тэмцээн спортын үйл ажиллагааны мэдээ мэдээллийг байнга сурталчилж ирсэнийг маань үнэлж Best Sponsor болгосонд ихэд баярласнаа энд хэлэх нь зүйтэй гэж бодож байна.

Олимп, Дэлхийн аваргийн дэвжээнүүдээс авсан медал эрэмбээрээ дуудагдан гарч ирцгээж байсан нэрсийг нь дурдаад дуусашгүй олон спортын мастерууд нэг доор зургаа авахуулсаныг та бүхэн харах болно.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12 сарын 29, Пүрэв гариг, 16:24

Үзсэн: 5279

Хүүхдийн Сүлд Модны Наадам - Вашингтон ДС

khuuhdiin_shine_jil_33Аз жаргалыг бэлэглэгч
Алдрай бяцхан үрс маань
Энэ ертөнцийн гэрэл гэгээ
Энхрий бяцхан үрс маань
Сүлд модныхоо наадмыг
Сүр дуулиантай тэмдэглэлээ
Эрээн гоё хувцастай
Эвлэгхэн бүжигч алиалагчид
Энүүгээр тэрүүгээр гүйж
Ирсэн зочдыг хөгжөөнө
Шидэт авхай хүрэлцэн ирж
Шинэ он солигдохын өмнө

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12 сарын 25, Ням гариг, 7:25

Үзсэн: 2422

Америк хандивлагч, дэмжигч нарт зориулсан Монгол Сургуулийн 5 жилийн ойн хүлээн авалт

MS_5Jil_ElchinDeer_18АНУ-ын нийслэл дэх Монгол Сургууль үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойн баярын 2 дахь том арга хэмжээг Монголын ЭСЯ болон Монгол Сургууль хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээ 12/03/11-ний Бямба гаригт оройн 5 цагт Монголын ЭСЯ-ны хүлээн авалтын танхимд болсон юм. Монгол Сургуулийн захирал, МУСТА М.Мөнгөнцэцэг зочиддоо хандан мэндчилж, урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.

Энэ үдэш Арлингтон хотын ЕБГ-н Dr.Patrick Murphy, Арлингтон хотын ИЗ-ийн дарга Stanley Karson, Mонгол сургуулийн УЗ-ийн тэргүүн James Frankosky,Монголч эрдэмтэн Alicia Camp,  Монгол нийгэмлэгийн тэргүүн Francesca Mcdonald тэргүүтэй олон нэр хүндтэй зочид хүрэлцэн иржээ. Захирал энэ үдшийн хүндэт зочдоо танилцуулаад АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хасбазарын Бэхбатыг микрофоны өмнө урьлаа. Ноён Х.Бэхбат ирсэн гийчдэд оройн мэнд дэвшүүлж, Монгол сургуулийнхаа 5 жилийн ойн арга хэмжээнд зочилж ирсэнд талархав. (Энэ мэдээ: 96 зурагтай)

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12 сарын 10, Бямба гариг, 4:00

Үзсэн: 1860

АНУ-ын нийслэл дэх Монгол Сургууль үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойн өдөрлөг

MS5jil_232Атлант далайн эрэг дээр Мөнгөн хонх жингэнэлээ
Америк улсын нийслэлд Монгол Сургууль нээгдлээ
Дахилт: Монгол сургуульдаа бид нар Уншдаг, бичдэг, ярьдаг, дуулдаг
Бидний хайртай монгол сургууль
Бидний хайртай монгол !!!
Бидний хайртай монгол сургууль ... гэж Монгол Сургуулийн бүх сурагчид дуулж баярынхаа нээлтийг эхлүүллээ.
"Монгол хонх" дууны аяыг хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх, үгийг зохиолч сэтгүүлч Орлоогийн Нийтлэлгч Л.Батбаяр зохиож АНУ-н нийслэл дахь Монгол сургуулийнхаа 5 жилийн ойн босгон дээр, хүүхдүүддээ маш гоё бэлэг болгон барьж сургууль маань өөрсдийн сүлд дуутай боллоо.
Энэ мэдээ:  200 гаран зурагтай

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12 сарын 9, Баасан гариг, 4:58

Үзсэн: 2675

СТА Эрдэнэтунгалагийн Ди Си хот орчмын Монголчууддаа хийсэн тоглолтын фото сурвалжлага

erdenetungalagСТА Эрдэнэтунгалагийн Вашингтон Ди Си хот орчмын Монголчууддаа хийсэн тоглолт өмнөх тоглолтуудаас ялгаатай нь үзэгчдийгээ оролцуулсан, илүү үзэгчидтэйгээ харьцсан тоглолт боллоо. Тоглолт цагтаа эхлэж нэг оройг инээд баясал, уянгын халил, бүжиг цэнгүүнтэй үдэш байлаа.

Дуучин маань тоглолтоо үргэлжлүүлэн магргааш 10/12-ны орой Денвер хотноо, Сиатл хотноо 10/14, Сан Франциско хотноо 10/15, Лос Анжелес хотноо 10/16-нд тус тус "Хайрлаарай" тоглолтоо өргөн барих гэж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 10 сарын 14, Баасан гариг, 15:58

Үзсэн: 6237

“МОНГОЛ БАДАРЧИН –АМАЙ”-гийн хийсэн уулзалт, ярилцлага Вашингтон ДС болж өнгөрлөө

(Фото сурвалжлага)
amaiАНУ дахь Монгол Соёлын Төв Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас хамтран зохион байгуулсан “МОНГОЛ БАДАРЧИН –АМАЙ” уулзалт, ярилцлага амжилттай болж өнгөрлөө.
2005 оны 11-р сарын 4-ний өдөр үүргэвчээ үүрэн, аян замд гарснаасаа хойш өдгөөг хүртэл дэлхийн 69 орноор аялаад байна. АНУ бол түүний аялж буй 70 дахь улс юм.
Аяллын тэмдэглэл, ажиглалт, дэлхийн олон улсын сонин сайхны тухай 9 боть ном бичих, хэвлүүлэх ажлаа эхлээд буй ажээ. Түүний дэлгэрэнгүй мэдээллийг
Энэ уулзалтанд: Амай дэлхийн олон орноор аялж явахдаа тохиосон хамгийн сонирхолтой, сургамжтай түүхээсээ ирсэн зочидтойгоо хуваалцан, зураг, видео бүхий яриа хийлээ. Олон улс орноор аялж, олон тив улс дахь монголчуудтайгаа уулзсан, аж байдалтай нь танилцсаны хувьд Амай “Монголчууд эх орондоо эргэн ирэхдээ юунд анхаарах ёстой вэ?”

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 10 сарын 12, Лхагва гариг, 3:46

Үзсэн: 1906

Вашингтон ДС орчмын Монголчууд наадмаа 7 сарын 10-ны Ням гаригт Barcroft Park-д дэнж хотойтол сайхан наадацгаалаа

DC_naadam_298Хүннү Гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, Тусгаар Тогтнолын 100 жилийн ой, Ардын Хувьсгалын 90 жилийн ойн баярыг тохиолдуулан наадсан наадамд нийт 32 хүчит бөхчүүд зодоглож  шөвгийн дөрөвт  Улсын начин Эрхэмбаяр, Арлингтоны арслан Сүлдбаяр, Аймгийн заан Бат-Эрдэнэ, Сумын заан Одбаяр нар тунаж үлдлээ. Аймгийн заан Бат-Эрдэнэ үзүүрлэж, Сумын заан Одбаяр түрүүлж хотол олноо баярлууллаа.
Шатрын тэмцээнд:
1. Содномдаржаа
2. Сэржийн Мөнгөнбаатар

Хүүхдийн шатрын тэмцээнд:
1. Зоригоогийн Чинзориг
2. Баярмагнайгийн Мөнхтөр

Дэлгэрэнгүй дээр дарж фото сурвалжлагаа үзээрэй. Нийт 355 зурагтай!

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 8 сарын 1, Даваа гариг, 14:58

Үзсэн: 6629

Вашингтон ДС-н энэ долоо хоногийн үйл явдлуудын фото сурвалжлага

05/18-ны Лхагва гаригт  Бурхан багшийн дүйчин ɵдрɵɵр Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц  тэргүүтэй лам нарын Вашингтоны Монголчуудад зориулсан буян номын айлдвар боллоо.
...
05/20-нд "Бид Монголдоо Хайртай" Гавьяат дуучин С. Батсүх, СТА Жүжигчин Чапи, СТА дуучин Л. Банзрагч нарын тоглолт болж нэгэн амралтын оройг дуутай хууртай инээд баясалтай тэнүүн сайхнаар өнгөрөөлөө. Амьд тоглолтын гайхамшгийг мэдрүүлж байв.
Тэд маань энэ өдөр болсон АНУ-ын Нийслэл дэх Монгол Сургуулийн хандивын "Монголын Хөх Тэнгэр" хүлээн авалтанд ая дууныхаа дээжээс өргөсөн билээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 5 сарын 25, Лхагва гариг, 3:11

Үзсэн: 1909

Бүжгийн дугуйлангийн ээлжит төгсөлт боллоо

balet_49Dance Asia Alliance хамтлагийн дэргэдэх бүжгийн дугуйлан нь бага насны хүүхдүүдэд  сонгодог бүжиг болон монгол ардын бүжиг заадаг.  Багш нь Улсын эрдмийн дуу бүжгийн чуулгын бүжигчин Дэлгэрмаа, 3 дахь жилдээ хичээллүүлж байна.

Нэг улирлын хичээл нь 3-4 сар, 1 долоо хоногт 1 цаг, 2 дахь 7 хоногт 2 цагийн  хуваарьтайгаар явагддаг. Энэ дугуйлангийн хүүхдүүд бага нь 3 хагас, том нь  7-8 настай ажээ. 8 хүүхэдтэй анги маань 3 сар хагас хичээллэсэн. Тэд Монголчуудын шинэ жилийн баярт Цасан охид болж бүжиглэсэн. Бүх улирлын хичээлийн төгсгөлд ээж аавууддаа зориулж  нээлттэй хичээл хийж ямар бүжиг сурсанаа харуулдаг. Энэ удаагийн анги нь 3 бүжигтэй төгссөн. Үүнд:  Snow girls, Мэндчилгээ,  Fairy tale (Дэлгэрэнгүй дээр дарж зургуудыг үзнэ үү!)

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 3 сарын 26, Бямба гариг, 16:49

Үзсэн: 2381

Утасны Карт

idtgoldEVEREST карт: 
ORLOO карт :orloo_phone88_31

Хөрөнгийн Бирж

DowJones 12,442.49 ▼156.06 (-1.24%)
NASDAQ 2,813.69 ▼60.35 (-2.10%)
RUSSEL 2000 754.33 ▼17.78 (-2.30%)
INDEXDJX:.DJI

DowJones

Company ID [INDEXDJX:.DJI] Last trade:12,442.49 Trade time:4:05PM EDT Value change:▼156.06 (-1.24%)
INDEXNASDAQ:.IXIC

NASDAQ

Company ID [INDEXNASDAQ:.IXIC] Last trade:2,813.69 Trade time:5:16PM EDT Value change:▼60.35 (-2.10%)
INDEXRUSSELL:RUT

RUSSEL 2000

Company ID [INDEXRUSSELL:RUT] Last trade:754.33 Trade time:4:49PM EDT Value change:▼17.78 (-2.30%)

Шинээр нэмэгдсэн видео

Universe Best Songs
Амьдралаа Гэж-Шинэ дугаар
Academy awards-2012
Улаан Эрэг-Монголын Олон Ангит Уран сайхны...
Улаан Эрэг-Монголын Олон Ангит Уран сайхны...
Улаан Эрэг-Монголын Олон Ангит Уран сайхны...
Universe Best Songs
Universe Best Songs

Дурангийн нүдээр

GGalbadrakh banner

light zoom

tsagiin-hurd

Orloo Phone Cards

Орлоо Инфо ХХК 2005 - 2012 © Бидэнтэй хамт байгаа уншигч дэмжигчиддээ баярлалаа.

Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх

НЭВТРЭХ

Бүртгүүлэх

Хэрэглэгчийн бүртгэл
эсвэл Болих