Orloo.com

solex 325 115

Saraa europe toglolt

ЭҮНХ-ий Зохицуулах товчооны Сайд нарын уулзалт болов

NAM Egypt P1010089Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Зохицуулах товчооны Сайд нарын уулзалт 2012 оны 5 дугаар сарын 7-10-нд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эл Шейх хотноо болж өнгөрлөө. Уулзалтад тус хөдөлгөөний гишүүн 120 орны төлөөлөгчид оролцож, “Шарм Эл Шейхийн Төгсгөлийн баримт бичиг”, Африкийн үндэсний конгрессийн 50 жилийн ойн Тунхаглал, Палестиний улс төрийн хоригдлуудын тухай Тунхаглалыг баталж гаргав. Нийт 688 зүйл анги бүхий Төгсгөлийн баримт бичигт олон улсын өнөөгийн байдал, гишүүн орнуудын өмнө тулгараад байгаа сорилтуудын талаар хөдөлгөөний зүгээс баримтлах байр суурь, явуулах үйл ажиллагааны талаар тусгасан болно. Уулзалтын ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Сири дахь өнөөгийн байдал, Нагорный Карабахын асуудлаар холбогдох талуудын хооронд нэлээд ширүүн маргаан, мэтгэлцээн болсон байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 15, Мягмар гариг, 1:30

Үзсэн: 124

Англи улсын Фунт мөнгөн дэвсгэртээр гадаад улс руу шилжүүлэг хийх болон Гадаадаас хүлээн авах талаарх зөвлөмж

            Харилцагч Та бүхэндээ Худалдаа, хөгжлийн банкнаас ФУНТ-ын төлбөр тооцоог хэрхэн шилжүүлэх болон хүлээн авах талаар ээлжит зөвлөмжийг хүргүүлж байна. Худалдаа, хөгжлийн банкны хувьд дэлхийд томоохон тооцогддог HSBC банкны Англид дахь салбарт ФУНТ-ын данстай бөгөөд уг банкаар дамжуулан харилцагчийн төлбөр тооцоог хамгийн бага үнээр, түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна. 

МОНГОЛ УЛСААС ГАДААД РУУ АНГЛИ УЛСЫН ФУНТ ШИЛЖҮҮЛЭХ ЗААВАРЧИЛГАА:

            Монгол улсаас гадаад улсууд руу фунтын гуйвуулга хийхэд дор дурдсан банкаар дамжуулан хамгийн хурдан шуурхай аргаар төлбөр хүлээн авагчид мөнгийг шилжүүлж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 15, Мягмар гариг, 20:43

Үзсэн: 892

„Монгол орны хөгжилд 8-р чуулга уулзалт“

Британи дах Монгол Улсын  Элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбоо хамтран гадаадад суралцагч мэрэгшигч нарын эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах мэдлэг оюуны нэгэн ундарга болгох зорилгоор „Монгол орны хөгжилд“ чуулга уулзалт 2005 оноос хойш уламжлал болгон жил бүр зохиож ирсэн юм.
Энэхүү Чуулга уулзалт нь жилээс жилд өргөжин тэлж утга агуулга зорилго чиглэл нь баяжин арвижиж байна. Үүсэн буй нөхцөл байдал, эрэлт шаардлагатай уялдуулан  чуулга уулзалтад бусад орнуудад ажиллаж суралцаж буй Монголчуудаа зохион байгуулах үйл ажилагыын хувьд ч сэрч мэдэж судалж мэрэгшиж буй зүйлсээ олноор хуваалцан хэлэлцүүлэх зорилгоор энэ жилээс эхлэн Европын бусад улс орнуудаар жил бүрээр ээлжилэн зохион байгуулахаар болсныг танд дуулгахад таатай байна

Наймдугаар чуулга уулзалт 2012 оны 5 сарын 5-ны өдөр Шведийн Вант Улсын нийслэл Стокхольм хотноо “Өндөр технологи-Европийн стандартыг нэвтрүүлэх боломж” сэдвийн дор Шведийн Вант улс дах  Монгол Улсын Элчин Сайдын Яам, Үндэсний Хөгжил ШИнэтгэлийн хороо,  Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн Чанадад суугаа Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл Монгол Европийн Нийгэмлэг, Цахим Өртөө Холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулна.

VIII Чуулган – Ерөнхий агуулга

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3 сарын 6, Мягмар гариг, 12:41

Үзсэн: 1709

Лийдсийн Их Сургууль хоорондын Харилцан Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр элчин Б.Алтангэрэл Монгол Улсын БСШУЯам, Лийдсийн Их Сургууль хоорондын Харилцан Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
Нөгөө талаас Лийдсийн Их Сургуулийн дэд захирал, профессор Макл Артүр Лийдсийн Их Сургуулийг төлөөлөн Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичгийн дагуу Монгол оюутнууд Лийдсийн Их Сургуульд 15 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр суралцах боломж бүрдэж буй юм. Мөн цаашлаад Монголын их, дээд сургуулиуд тус сургуультай хамтын ажиллагаа өрнүүлж, эрдэмтэн, багш, боловсон хүчин харилцан сургах, судалгаа шинжилгээний материал, бүтээл солилцох боломж, бололцоо нээгдэж байгаагаараа ач холбогдолтой юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1 сарын 18, Лхагва гариг, 17:45

Үзсэн: 414

Лондонд нийтийн тээвэр үнээ нэмжээ

Лондон хотын нийтийн тээврийн үнэ энэ даваа гаригаас дунджаар долоон хувиар нэмэгдэж байна. Хотод нийтийн тээврийн тариф нэмэгдэж байгаа нь анх удаагаа биш. Жил бүрийн үнийн нэмэгдлийг инфляцийг тооцох нэг үзүүлэлт буюу RPI индексийг долдугаар сарын бөөний үнийн индекс дээр хоёр хувь нэмэхээр томьёолон гаргадаг. Үндэсний статистикийн товчооны сүүлийн мэдээгээр арваннэгдүгээр сарын сүүлчийн RPI нь 5,2 хувь болсон байв.

Дэлхийд хамгийн үнэтэй гэгддэг Лондонгийн метроноос гадна автобус, хөнгөн метро DLR ба Темза голын завийн тээврийн үнэ нэмэгджээ. Oyster гэх карт мөн нэг удаагийн тасалбарын үнэ нэмэгдэв. Цаасан тасалбарын үнэ ойролцоогоор найман хувиар нэмэгдсэн гэнэ. Харин тэтгэврийнхнийн хөнгөлөлт хэвээр үлджээ.

Жил бүрийн  тээврийн хөлсний нэмэгдэл нь Transport for London компанид тээврийн дэд бүтцээ барьж байхад нь туслах зорилготой ч араасаа олон шүүмжлэл гаргадаг.

Ш.Мягмар

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1 сарын 4, Лхагва гариг, 3:48

Үзсэн: 491

Шотландад Өргөмжит консулын газар нээгдлээ

2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл Шотландын Эдинбург хотноо Монгол Улсын Өргөмжит консулын газрыг нээв. Өргөмжит Консулаар томилогдсон Д.Скоттой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Өргөмжит консулын тамга, патентыг гардуулав.  Д.Скотт нь Шотландын  “Сандбаггерс” аялал жуулчлалын компанийн захирал бөгөөд 10 гаруй жил Шотландын жуулчдыг Монголд аялуулж, манай улстай танилцуулж буй бизнес эрхлэгч юм. Тэрбээр мөн Шотландын “Ямаа траст” буяны байгууллагын шугамаар Монголд Өмнөговь аймагт эмзэг давхаргын иргэдэд туслах, өнчин хүүхдүүдийг асрах төв байгуулан, Өмнөговь аймгийн иргэдэд сайн санааны тусламж үзүүлэн ажиллаж ирсэн Монголд элэгтэй хүн юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12 сарын 20, Мягмар гариг, 0:28

Үзсэн: 389

Элчин сайд Британийн хилийн албатай уулзав.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл 2011 оны 11 сарын 4-ний өдөр Британийн хилийн албаны Азийн бүсийн захирал ноён Жеймс Шаарптай монголын талын санаачлагаар манай иргэдийн британийн виз мэдүүлэхэд тулгарч буй асуудлуудын талаар ярилцаж шийдвэрлүүлэх зорилгоор Британийн ГХХНЯ-ны байранд уулзалт хийв. 

Уулзалтын үеэр монгол иргэдийн Британид зорчих виз авахад цаг хугацааны болоод бичиг баримт бүрдүүлэлтийн хувьд тулгарч буй хүндрэлүүдийн талаар хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцов. Британийн хилийн албаны Азийн бүсийн захирал Ж.Шаарп уулзалтын үеэр бизнесийн зорилгоор виз мэдүүлэгчдийн виз олголтын байдал өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй буюу 93 хувьтай байгааг дурьдаад харин британийн их дээд сургуульд суралцахаар виз мэдүүлэгчдийн үзүүлэлт буурсан нь иргэд британийн чанар муутай их, дээд сургууль эсвэл магадлан итгэмжлэгдээгүй их, дээд сургуулийг сонгож виз мэдүүлбэл татгалзах магадлал өндөр болохыг анхааруулав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12 сарын 20, Мягмар гариг, 0:24

Үзсэн: 439

БРИТАНИ ДАХ МОНГОЛЧУУД СОЁЛЫН ТӨВТЭЙ БОЛЛОО

DSC04908Британи дахь Монголын соёлын төв хэмээх нэгэн шинэ төрийн бус байгууллага тус улсад суугаа монголчуудын үүсгэл санаачилгаар Лондон хотод 11 дүгээр сарын 2-нд байгуулагдаж нээлтээ хийлээ.  
Нээлтийн ёслолын ажиллагаанд элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны ажилтнууд, Британид ажиллаж амьдарч сурч буй 100 гаруй монгол иргэд болон Британийн Парламентын бүлгийн гишүүн, Британи зохиолч Жон Мэн, САМДА төслийн удирдагч Жон Пэр, Hammersmith and Fulham  дүүргийн захиргааны төлөөлөгчид оролцов.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 11 сарын 13, Баасан гариг, 18:19

Үзсэн: 2430

Их Британий хуудсыг танилцуулж байна

Та Их Британид ажиллаж амьдарч байгаа бол манай Их Британий хуудсанд энд амьдардаг Монголчууддаа тустай мэдээ мэдээлэл, нийтлэл, өөрийн зар сурталчилгааг оруулж болно. Та яагаад заавал Орлоог сонгох ёстой гэж? Яагаад гэвэл бусад улс орон болон хотуудад амьдардаг бүх Монголчууд энэхүү хуудсанд орж ирэх учраас таны тавьсан зар, нийтлэл, мэдээ мэдээлэл олон хүмүүст хүрнэ. Таны бизнес, санаа, олж мэдсэн зүйл, туршлага хүнд хэрэгтэй, ашигтай гэж бодож байгаа бол яг одоо Орлоогийн гишүүн болсоноор та бусадтайгаа энэ бүхнээ хуваалцаж чадна. Мөн нийтлэл, зураг, видео оруулж, гишүүнийхээ хуудсаар дамжуулан найз нөхөдтэй болж, мессэж илгээж, блог бичиж, Их Британий форумд ямар ч асуудлын тухай хэлэлцэх боломжтой болох юм. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бусдын сонорт хурдан хүрэх энэ сайхан боломжийг бүү алд. Үр дүнг нь та удахгүй харна.

Жич: Бизнесийн бус зар мэдээ оруулах, санал сэтгэгдэл бичихэд гишүүн байх албагүй. Бизнесийн зар тавих бол ''Зар сурталчилгаа байрлуулах'' гэсэн хэсгээс тодорхой мэдээлэлийг авна уу.

Сүүлд шинэчлэгдсэн: 2007 оны 4 сарын 20, Баасан гариг, 18:31

Үзсэн: 14384

Британийн эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын бараг 1\4-ийг эзэлсэн хамгийн том улс байжээ

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс

Нэгдсэн Вант Улс нь Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд гэсэн 4 улсаар бүрдсэн нэгдсэн улс юм.
Түүхийн хуудаснаас сөхвөл, Британийн эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын бараг 1\4-ийг эзэлсэн хамгийн том улс байжээ. Энэ хүчирхэг гүрний нөлөөллөөс шууд шалтгаалж, Канад, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Пакистан, Өмнөд Африк, Сингапур, Шри Ланк, АНУ зэрэг улсуудад өнөөг хүртэл тус улсын хэл, соёл урлаг хадгалагдан үлджээ. Хатан хаан I Элизабет нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн (Commonwealth of Nations) тэргүүн хэвээр бөгөөд гишүүн орнуудын Төрийн тэргүүн юм. Нэгдсэн Вант Улс нь өндөр хөгжилтэй орон бөгөөд эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд эхнээсээ 5,6-рт орно.

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 8 сарын 20, Лхагва гариг, 16:16

Үзсэн: 2673

Утасны Карт

idtgoldEVEREST карт: 
ORLOO карт :orloo_phone88_31

Хөрөнгийн Бирж

DowJones 12,442.49 ▼156.06 (-1.24%)
NASDAQ 2,813.69 ▼60.35 (-2.10%)
RUSSEL 2000 754.33 ▼17.78 (-2.30%)
INDEXDJX:.DJI

DowJones

Company ID [INDEXDJX:.DJI] Last trade:12,442.49 Trade time:4:05PM EDT Value change:▼156.06 (-1.24%)
INDEXNASDAQ:.IXIC

NASDAQ

Company ID [INDEXNASDAQ:.IXIC] Last trade:2,813.69 Trade time:5:16PM EDT Value change:▼60.35 (-2.10%)
INDEXRUSSELL:RUT

RUSSEL 2000

Company ID [INDEXRUSSELL:RUT] Last trade:754.33 Trade time:4:49PM EDT Value change:▼17.78 (-2.30%)

Шинээр нэмэгдсэн видео

Universe Best Songs
Амьдралаа Гэж-Шинэ дугаар
Academy awards-2012
Улаан Эрэг-Монголын Олон Ангит Уран сайхны...
Улаан Эрэг-Монголын Олон Ангит Уран сайхны...
Улаан Эрэг-Монголын Олон Ангит Уран сайхны...
Universe Best Songs
Universe Best Songs

Дурангийн нүдээр

GGalbadrakh banner

light zoom

tsagiin-hurd

Orloo Phone Cards

Орлоо Инфо ХХК 2005 - 2012 © Бидэнтэй хамт байгаа уншигч дэмжигчиддээ баярлалаа.

Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх

НЭВТРЭХ

Бүртгүүлэх

Хэрэглэгчийн бүртгэл
эсвэл Болих