Orloo.com

solex 325 115

Saraa europe toglolt

АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2012 ОНЫ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос жил бүр эрхлэн гаргадаг  Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн судалгааны 2012 оны тайлангийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд  боллоо. Энэхүү тайлангийн нээлтийг 30 гаруй оронд нэгэн зэрэг зохион байгуулж байгаа бөгөөд манай улсад нээх арга хэмжээг Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгууллаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 10, Пүрэв гариг, 21:00

Үзсэн: 168

Солонгос улсын ВОН мөнгөн дэвсгэртээр гадаад улс руу шилжүүлэг хийх болон ам.доллар хүлээн авах талаар зөвлөмж

Харилцагч Та бүхэндээ Худалдаа, хөгжлийн банкнаас Солонгосын ВОН -ийн төлбөр тооцоог хэрхэн шилжүүлэх болон хүлээн авах талаар ээлжит зөвлөмжийг хүргүүлж байна. Худалдаа, хөгжлийн банкны хувьд Солонгос улсын томоохон банк болох Korea Exchange Bank-нд Вонын данстай бөгөөд тэдгээрээр дамжуулан харилцагчийн төлбөр тооцоог хамгийн бага үнээр, түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 15, Мягмар гариг, 21:06

Үзсэн: 1809

Хойд солонгосын айлган сүрдүүлэлт

r-NORTH-KOREA-THREATS-large570Хэд хоногийн өмнө Хойд Солонгосын тал агуу удирдагч Ким Ир Сен -н 100 жилийн ойд зориулж пуужин хөөргөх гэж байхад нь Нэгдсэн үндэстний байгууллагын зүгээс хориг тавьж олон орнууд дургүйцлээ илэрхийлж зарим нь пуужинг сансарт гарахаас өмнө устгахаа мэдэгдээд байсан билээ. Гэхдээ пуужин хөөргөх цаг болоход ямар нэг гадны нөлөөлөлгүйгээр пуужин хөөрч чадалгүй унасан ба одоо асуудлын учрыг олохоор баг ажиллаж байгаа аж.. Нэгдсэн Үндэстний байгууллагын дарга Ban-Ki-moon хойд солонгос энэхүү өдөөн хатгасан үйлдлээ зогсоохыг шаардсаны зэрэгцээ уг байдал нь Солонгосын хойг энх тайван байдлыг төдийлөн эрхэмлэхгүй байгаагийн илэрхийлэл боллоо хэмээн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлжээ.

Пуужин хөөргөх ажиллагаа нь бүтэлгүйтсэнээс 2 хоногийн дараа дараагийнхаа удирдагч Ким Чен Ир-ны төрсөн өдөрт зориулж цэргийн парад хийж холын зайн тусгалтай пуужин хөөргөх тухайгаа мэдэгджээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 27, Баасан гариг, 7:54

Үзсэн: 1184

СОЛОНГОСЧУУД ч бас ГАДААДАД ажиллаж БАЙЖЭЭ...

museumЗа Солонгос улсад хирэндээ л олон музей үзэж сонирхож явлаа. Түүн дотроос бүүр нэг та бүхэнд заавал тайлбарлаж үзүүлэх юм шүү гэж бодогдсон музей бол энэ.

Солонгос гэдэг улс байнга л ийм хөгжилтэй, баян тарган, гаднаас хүмүүс очиж "харлаж" байдаг улс байгаагүй юм. Тэр байтугай тэд өөрсдөө гадаадад гэрээт ажиллах хүчнээр очиж ажиллаж байсан тухай түүхэн музей юм. Музейн сүүлийн хэсэгт одоо Солонгосчууд аль аль улсад хэрхэн амьдарч байгаа тухай өгүүлсэн байсан.

Энэ музейг анхны шилжин суурьшигчдийн 100 жилийн ойд зориулан байгуулсан юм гэнэ билээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 13, Баасан гариг, 21:15

Үзсэн: 1700

Д. Сайханбилэг: БНСУ-д дөнгөж төрөөд ээждээ гологдсон хүүхдийн асуудлыг судалж байгаа

saihanЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын Хүүхдийн эрх, хамгааллын хэлтсийн дарга Д. Сайханбилэгтэй ярилцлаа.

-Хүүхдийн эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөн, өдөрлөг энэ өдрүүдэд болж байна. Энэхүү хамтарсан уулзалт, зөвлөгөөнөөс гарах үр дүнг дүгнэвэл?

-Монголын хүүхдийн ордонд өчигдөр “Хүүхэд насыг хайрлая” VI  зөвлөгөөнийг зохион  байгууллаа. Зөвлөгөөний үеэр төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд хүүхдийг хамгаалах урьдчилан сэргийлэх чиглэлээр юу хийсэн, хийж байгаа ажлынхаа үр дүнг олон нийтэд тайлагналаа. Хүүхэд бүрийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, олон нийтийн санаачилгын хүрээнд цаашдаа юу хийх вэ гэдэг чиглэлийг гаргасан. Энэ удаагийн зөвөлгөөнд нийтдээ 52 байгууллага хамрагдлаа. Засгийн газрын бодлого хөтөлбөрийг дэмжиж тодорхойлж байгаа төрийн захиргааны төв байгуулллагууд нэгдэж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 4, Лхагва гариг, 5:28

Үзсэн: 1159

МОНГОЛЫН ХӨГЖИЛ ЯСТ МЭЛХИЙН ХУРДААР...

Бага байхдаа "Монголчууд алтан дээр суусан гуйлгачид" гэж сонсоод яг юун тухай яриад байгааг ойлголгүй... сүүлд юу хэлээд байсныг ойлгож билээ. Гэвч бид одооч гэсэн гуйлгачнаараал байна! Алив улс нэг нийгмээс нөгөөд шилжихэд тодорхой хугацаа орох нь мэдээж, Гэхдээ тухайн улсын эв нэгдэл, дотоод зохион байгуулалт, ажилч хөдөлмөрч байдал зэргээс хамаарч шилжих хугацаа нь өөр байдаг бололтой.

Бид хуучин социалист орнууд болoн ЗХУ-с өрх тусгаарласан улсуудтай зэрэг зах зээлийн тогтолцоонд шилжсэн, гэтэл зарим улс тухайлбал Казакстан, Ветнам болон бусад олон оронууд маш хурдан урагшилж байна! Мөн маш богино хугацаанд хөгжиж амжилтанд хүрч болдгийг харуулсан улс орнууд болох Япон, Сoлонгос, Сингапур, Катар гээд байна. Газар нутаг багатай байглын баялаг гэх юумгүй шахуу мөртлөө үсрэнгүй хөгжөөд ард иргэд нь сэтгэл хангалуун баян тансаг амьдарч байна. Бид богино хугацаанд амжилтанд хүрч, тэдэнтэй адилхан амьдарч болмоор санагдах юм! Өнгөрсөн онд арвин ургац авсaн, малын тоо толгой өссөн, газрын бaялгaа олборлож гадаад зах зээлд борлуулж эхэлсэн, хөдөө орон нутагт цахилгаан станц барьсан г.м хийсэн хийж байгаа, төлөвлөсөн зүйл байгааг үгүйсгэхгүй.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2 сарын 8, Лхагва гариг, 6:19

Үзсэн: 1019

БНАСАУ-д засгийн эрх мэдлийг шилжүүлэх ажиллагаа ид явагдаж байна

Ким Чен Ир хүү Ким Чен Индээ засгийн эрх мэдлээ шилжүүлэх үйл ажиллагаа ид өрнөж байна хэмээн японы Киодо агентлаг мэдээллээ.

“Сүүлийн үед Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ир гадаад бодлого болон цөмийн хөтөлбөрт илүү анхаарлаа хандуулах болсон. Харин дотоод бодлого болон улс орны амьдралтай холбоотой асуудал бага хүү Ким Чен Иний мэдэлд орж байгаа юм” хэмээн тус агентлаг онцолж байна.

2012 оны дөрөвдүгээр сарын 14-нд БНАСАУ-ын ард түмэн их удирдагч Ким Ир Сений 100 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа билээ. Энэ үед Ким Чен Ир хүүдээ бүх эрх мэдлийг бүрэн хүлээлгэж өгнө гэж японы агентлагийн мэдээлэлд дурьджээ. 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 10 сарын 4, Мягмар гариг, 20:55

Үзсэн: 770

Н. Сод-Эрдэнэ хүүгээ аврахаар ээжээс нь Oрлooд захидал ирлээ

smile_200Сайн байна уу? Намайг Баярмаа гэдэг би 26 настай охин хүү 2той. Охин маань одоо 6 настай хүү маань 1 нас 8 сартай. Би Дорноговь аймагт төрж өссөн одоо аав ээж 2 хүүхдийн хамт амьдардаг. Би 2009 онд их сургуулиа төгсөөд 2009 оны 10 сарын 13-нд хүүгээ төрүүлсэн. Төрөлт хэвйин 3.600гр хүү мэндэлсэн. 30 минутын дараа эмч Баярмаа хүүгийн чинь баруун хөл нь хавдартай байна гэсэн би ч нэг их юм бодсонгүй хавдар буух байх гэж бодсон. Гэтэл рентген гэрэлд хараад хүүгий минь хөл нь хугархай байна гэсэн. Эмч нар зөвлөлдөж ахин харуулахад 2 гуя хоёулаа хугарсан байна гэсэн, хүүгээ харан өрөвдөж уйлж үгээ хэлж байлаа. Эмч нар надаас элдвийн л юм асууж аваарт ороо юу нөхөртөө зодуулж байсан уу гэх мэт манай хөдөө ээжээсээ хугархай хүүхэд гарч байгаагүй гээд л...

Надад маш хэцүү байсан би аваарт ороогүй, нөхөртөө зодуулж байгаагүй гэсэн. Хүү маань төрөөд 2хон хоногтойд нь yлаанбаатар хотруу явлаа, гэмтлийн эмнэлэгт очиж хүүгий маань онош тогтоогдсон. Эмнэлэгт очоод хугаралт нэмэгдэж 2 эгэм, аюулхай орчим, мөрний доогуур хугарсан. Ингээд эмч төрөлхийн ясны хэврэгшил эмгэг, хугарамхай ястай гэж оношлосон. Хүү минь маш хэцүү өвчин шаналал дунд хүн болох гэж зовж зүдэрч байна. Төрсөн цагаасаа хойш хугарсаар сард 2-3н удаа хугардаг байнгын хавтгай хавтан дэрэн дээр тэвэрч, хооллож, унтуулж, тээвэрлэж авч явдаг. Ийм өвчтэй хүүгээ харан өрөвдөж шаналж уйлан хайлж үгээ хэлж байхад хүүгийн маань аав бид 3-ыг хаяад явсан, тэр хүний араас энэ тэр болж явах цаг зав ч байсангүй ээ!

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 7 сарын 22, Баасан гариг, 18:12

Үзсэн: 3866

БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй элэг нэгт Монголчууд аа!

Та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг Цахим өртөөний хамт олон, Монголын топ аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн албадаас хүргэж байна.

1999 онд байгуулагдсан Гадаадад суугаа монголчуудын Цахим өртөө сүлжээ, түүний вэб хуудаснаа олон мянган монголчуудын дунд Гадаадад хэрхэн суралцах вэ, Гадаадад хэрхэн ажиллах вэ, Хэрхэн ногоон карт авах вэ сэдвээр мэдээ мэдээлэл түгдэг байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр хэлэлцүүлгийн сэдвийн чиглэл нь өөр болох шаардлагатай цаг үетэй бид нүүр тулжээ.

Чухамдаа тухайн үед мөн л элэг нэгт та бүхний нэгэн адил гадаадын улс орнуудад ажиллаж, сурч, амьдарч байсан Цахим өртөөчид эхнээсээ эх орондоо эргэн ирж, нийгмийн бүхий л салбарт өөр өөрсдийн замналаар ажиллаж, амьдарч, Монгол дахь нийгэм, эдийн засгийн БОДИТ БАЙДАЛ-тай нүүр тулж байна. Басхүү өөрсдийн сурч мэдсэн туршлагаа ажлын байр, амьдрах орчиндоо түгээж, эх орны хөгжлийн хөдөлгүүрт багахан ч атугай хувь нэмэр болж байгаа нь ирж буй цагийн өнгө гэлтэй.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 6 сарын 19, Ням гариг, 14:18

Үзсэн: 2084

БНСУ дахь Голомт банкны үйл ажиллагаа өргөжиж Сөүл хотод төлөөлөгчийн газар нь нээгдлээ

Map_seoulМонголчуудын хамгийн олноор ажиллаж амьдарч буй БНСУ дахь Голомт банкны үйл ажиллагаа  өргөжин тэлж Сөүл хотын Мапо дүүрэгт  тус банкны  хоёр дахь төлөөлөгчийн газар албан ёсоор нээгдлээ.

Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэл өндөр хөгжсөн Ансан хотод тус банкны төлөөлөгч  монголчууддаа зориулан мөнгөн гуйвуулга, онлайнаар хадгаламжийн данс нээх үйлчилгээ, мөнгөн хадгаламж, орон сууцны зээл зэрэг банкны багц бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг чанарын өндөр түвшинд хүргэж ирсэн  бөгөөд ийнхүү тус банк Сөүл хотод төлөөлөгчийн газраа нээснээр илүү олон хүнд хүрч ажиллах боломжтой боллоо.

Монголын хамгийн том банк болох нь 2010 оны арилжааны банкуудын санхүүгийн үзүүлэлтээр тодорхой болсон Голомт банк  хилийн чанадад аялж зугаалж, амьдарч сурахаар явж буй хэн бүхний хэрэгцээнд тохирсон банкны үйлчилгээг дэлхийн жишигт нийцсэн стандартаар хүргэж ирсэн юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 5 сарын 5, Пүрэв гариг, 4:15

Үзсэн: 1031

Утасны Карт

idtgoldEVEREST карт: 
ORLOO карт :orloo_phone88_31

Хөрөнгийн Бирж

DowJones 12,442.49 ▼156.06 (-1.24%)
NASDAQ 2,813.69 ▼60.35 (-2.10%)
RUSSEL 2000 754.33 ▼17.78 (-2.30%)
INDEXDJX:.DJI

DowJones

Company ID [INDEXDJX:.DJI] Last trade:12,442.49 Trade time:4:05PM EDT Value change:▼156.06 (-1.24%)
INDEXNASDAQ:.IXIC

NASDAQ

Company ID [INDEXNASDAQ:.IXIC] Last trade:2,813.69 Trade time:5:16PM EDT Value change:▼60.35 (-2.10%)
INDEXRUSSELL:RUT

RUSSEL 2000

Company ID [INDEXRUSSELL:RUT] Last trade:754.33 Trade time:4:49PM EDT Value change:▼17.78 (-2.30%)

Шинээр нэмэгдсэн видео

Universe Best Songs
Амьдралаа Гэж-Шинэ дугаар
Academy awards-2012
Улаан Эрэг-Монголын Олон Ангит Уран сайхны...
Улаан Эрэг-Монголын Олон Ангит Уран сайхны...
Улаан Эрэг-Монголын Олон Ангит Уран сайхны...
Universe Best Songs
Universe Best Songs

Дурангийн нүдээр

GGalbadrakh banner

light zoom

tsagiin-hurd

Orloo Phone Cards

Орлоо Инфо ХХК 2005 - 2012 © Бидэнтэй хамт байгаа уншигч дэмжигчиддээ баярлалаа.

Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх

НЭВТРЭХ

Бүртгүүлэх

Хэрэглэгчийн бүртгэл
эсвэл Болих